Орос "ах" нар элдэвтэй. Ямар сайндаа л "Зөвхөн Оросод харж болох зүйлс"-ийн жагсаалт гарсан байх вэ. Тэд энгийн гэдэг ойлголтыг гутлаараа хээв нэг "цөм өшиглөдөг". Жишээ нь "Олви" шатахуун түгээх станц маш гайхалтай маркетингийн санаа бодож олж, амжилттай хэрэгжүүлжээ. Тэд шатахуун түгээх станцад бикини өмсөж ирсэн хүнд үнэгүй шатахуун өгөхөөр амласан байна. Энэхүү маркетингийн үр дүнд сайхан биетэй, дур булаам бүсгүйчүүдийг хүмүүс хүлээж байснаас биш үс ноостой нүцгэн ах нарыг ирнэ гэж хэн ч төсөөлсөнгүй.
Урамшуулал ердөө гуравхан цаг үргэлжилсэн ч маш олон нүцгэн эрчүүд ирсэн гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: boredpanda.com
Холбоотой мэдээ