Өрх толгойлсон 36 мянган эмэгтэй байна | News.MN

Өрх толгойлсон 36 мянган эмэгтэй байна

Өрх толгойлсон 36 мянган эмэгтэй байна

Өрх толгойлсон 36 мянган эмэгтэй байна

Монгол Улсад 18 болон түүнээс доош насны хүүхэдтэй өрх толгойлсон 36 мянга орчим ээж бий. Энэ тоо цаашид өсөх, залуужих хандлагатай байгаа аж. Өнөөдөр 2019.11.20/  болсон  “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол үг хэлэхдээ “Өрх толгойлсон ээжүүд залуужих хандлагатай байгаа нь сэтгэл түгшээж байна. Цаашид Монгол Улс Гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болох ёстой.Өнөөдөр зүгээр л агентлагийн түвшинд явуулж буй бодлого нь үндэсний хэмжээнд болон явж байгаа ч учир дутагдалтай.Тиймээс үүнд илүү санхүүжилт гаргаж, ДНБ-ий өсөлтөө ярихаас илүү ард иргэдийнхээ аз жаргалын индекс ямар байгаа дээр тавьсан шалгуур үзүүлэлтүүдээ хангах шаардлага гарсан байгаа" гэдгийг онцолсон юм.

Жилээс жилд өрх толгойлсон эмэгтэйчүүд тоо өсч, залуужих хандлагатай болж байгаа нь гэр бүл салалт. Шалтгаан нь ихэвчлэн аль нэг талаар хүчирхийллийн шалтгаантай холбоотой аж.

Монгол Улсад жилд 21 мянган хос гэр бүлээ бүртгүүлдэг бол 4.2 мянган өрх гэрлэлтээ цуцлуулдаг. Энэ хэрээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байна. Тодруулбал, улсын хэмжээнд нийт  900 мянга орчим өрх байгаагийн 72 мянга нь өрх толгойлсон ээжүүд, 20 мянган өрх нь толгойлсон аавууд байгаа юм.

Өрхийн орлогын ажиллах хүчний хувьд авч үзвэл эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр. Гэвч цалингийн хувьд эрэгтэйчүүдийнхээс арай бага гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Гэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлдэг талаарх нарийн судалгаа байдаггүй юм байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-20 202.9.43.43

Манай эмэгтэйчүүд Солонгос кино үзсээрбайгаад эр нөхрөө ойлгохоо больчихсоноос ийм эмэгнэлт байдалд хүрээд байна.Эр нөхрөө хайрлаж хүндэлж чадвал гэр бүл тогтвортой болноо

Avatar

Зочин 2019-11-20 66.181.161.121

мэдрэлтээд байгаарай

Avatar

мгл 2019-11-20 150.129.141.30

элдэв татлаагуй,гайгуй бие галбиртай,амьдралын зов хэвшилтэй, 40- 55 насны эмэгтэй олох гээд байртай машинтай монготой,эруул би ядаж байна.Олны дунд явдаггуй болохоор би анзаарагддаггуй байхдаа.Зар харахаар манай эмэгтэйчууд-нас залуу,царайлаг,ондор,цагаан,татлаагуй,хуухэдгуй эсвэл тэднээсээ холбоо тасарсан,архи уудаггуй,тамхи татдаггуй амьтад холбоо бариарай гэсэн байдаг.Иим амьтан мороодсон тэнэгууд орх толгойлсон зоног эмээнууд болохоос оор яах билээдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж