"Сургуулийн автобусаар явах гоё бас дулаахан" | News.MN

"Сургуулийн автобусаар явах гоё бас дулаахан"

"Сургуулийн автобусаар явах гоё бас дулаахан"

"Сургуулийн автобусаар явах гоё бас дулаахан"

 Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургууль дээр хуваарийн дагуу  13.30 цагаас хоёрдугаар ээлжийн автобус ирдэг.  Төд удалгүй “Ботаник-23-24 дүгээр сургууль"-ийн чиглэлийн автобус ирлээ. Автобус ирэх бүрд 23 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, school police-тайгаа хүүхдүүдээ тосч, суулгадаг аж.    

Сургуулийн автобуснаас  23 дугаар сургуулийн 50 гаруй  хүүхдүүд яаран буусан бол 24 дүгээр сургуулийн 10 хүүхэд гэртээ харихаар автобусандаа үлдэв. 23 дугаар сургуулийн 2-5 ангийн хичээл өдөр 13.30 цагт ордог учраас хүүхдүүд дор хаяж 13.15 гэхэд ангидаа орсон сууж байх ёстой ч замын түгжрэлээс шалтгаалан хичээлдээ хоцорч орох тохиолдол гардаг гэнэ. 

Харин 24 дүгээр сургуулийн бага анги өглөө эрт ордог учраас автобус өдөртөө дүүргэлт багатай явдаг ч оройн ээлжид эсрэгээрээ олон хүүхэд явдаг гэнэ. Тус сургуулийн өргөтгөл барилга арванхоёрдугаар сарын 1-ээс ашиглалтад орохоор бага ангиуд өглөө орж эхлэх  бөгөөд хүүхдүүд хичээлдээ хоцрохгүй, автобусны дүүргэлт тэнцвэржинэ гэдгийг албаныхан онцолж байлаа. Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим хүүхдэд  хоёр ээлжээр  үндсэн  33 чиглэлд 40 автобусаар үйлчилж байна. Сургуулийн хүүхдүүдийг зөөх 40 автобусыг хоёр ангилж, дөрвөн бүсэд хуваажээ. Тухайлбал, Таван шар-Яармаг-Долоон буудал-Ботаник гэсэн цэгээс хотын төвийн сургуулийн автобус хөдөлдөг бол үлдсэн 16 автобус нь захын бүсэд алслагдсан дүүргүүдэд чиглэл гаргаж, сурагчдыг хүргэдэг байна. 

АВТОБУСНЫ ТООГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАРТ ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА

23 дугаар сургуулийн нийгмийн ажилтан  Д.Батдорж “Өнөөдрийн байдлаар  өглөөний ээлжид Таван шараас гэхэд  манай сургуулийн 44 хүүхэд ирсэн. Харин  24 дүгээр сургуулиас мөн 40-50 хүүхэд ирсэн. Тэгэхээр нийт 100 гаруй хүүхэд нэг автобусанд дүүргэлт ихтэй явж байна  гэсэн үг. Цаашид автобусны тоог нэмэх шаардлагатай гэж үзээд Нийслэлийн тээврийн газарт хүсэлтээ гарах бодолтой байна.  Бид дан ганц  2-5 анги гэж ялалгүй зургадугаар ангийн хүүхдүүдийг ч мөн адил автобусаар  явуулж байна.  Учир нь манай сургуульд   нэг  айлын хоёр хүүхэд  явдаг.  Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ  заавал машинаар хүргэж ирдэг. Энэ нь эргээд түгжрэлийг үүсгэх нэг шалтгаан болж байгаа учраас нэг айлын хоёр хүүхдийг сургуулийн автобусанд явуулах боломжтой гэж харж байна.  Сургуулийн автобус явж эхэлснээр сургуулийн ойр орчим машингүй, түгжрэлгүй болсон нь илт мэдэгдэж байгаа. Хэдийгээр сургуулийн автобусыг он дуустал турших  боловч цаашдаа бүрэн хэрэгжүүлээд явах  бүрэн боломжтой ” гэлээ.

Нийслэлээс  сургуулийн автобусанд байршил тогтоогч суулгасан  гэж  мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар ганц ч автобусанд суурилуулаагүй байна.  Байршил тогтоогч суурилуулаагүйгээс үүдэн эцэг эхчүүд хүүхдүүдээ асуухаар зохицуулагч багш руу зогсоо зайгүй залгадаг гэнэ.

Тухайлбал,  18.00 цагаас хичээл тарлаа гэхэд замдаа түгжрэлд 20.00 цаг хүртэл таг зогсох тохиолдол ч бий. Харин эцэг эхчүүд 19.00 цагт хүүхдүүдээ тосохоор автобусны буудал дээр хүлээнэ. Хүүхдүүд нь ирэхгүй болохоор айна, сандарна. Аргаа барахдаа сургуулийн нийгмийн ажилтан, зохицуулагч багш, жолооч гэхчлэн холбоо барьж болох бүх хүмүүс рүү утас цохидог аж.

Хэрэв автобусны  байршил тогтоогчийг суулгачих юм бол хүүхдүүд автобусанд орохдоо карт уншуулахад эцэг эхийнх нь  утсан дээр мэдээлэл нь очсноор хүүхдийгээ хаана явж байгаа мэдээллийг харах боломжтой болох юм. Байршил тогтоогчийг  Нийслэлийн боловсролын газар өөр нэг газартай хамтран боловсруулж байгаа бөгөөд удахгүй суурилуулна гэх мэдээллийг бидэнд өглөө. Энэ үеэр сургуулийн автобусаар явах хэр санагдаж байгааг сурагчдаас лавласан юм. 

СУРГУУЛИЙН АВТОБУСААР ЯВАХААР ДУЛААХАН БАС ТҮГЖРЭЛГҮЙ ХИЧЭЭЛДЭЭ ИРДЭГ

24 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч Э.Гэгээн-Нар “Манай гэр офицерт байдаг. Би сургуулийн автобусаар явж эхлээд гурав хонож байна. Өмнө нь нийтийн тээврээр зорчиход хүйтэн бас удаан явдаг байсан. Харин сургуулийн автобусаар явахаар дулаахан бас түгжрэлгүй хичээлдээ ирдэг. Манай ангиас нийт 17 хүүхэд сургуулийн автобусаар явдаг” гэв.

 

ҮЕИЙН НАЙЗУУДТАЙГАА НЭГ АВТОБУСАНД ЯВАХААР ГОЁ

Тус сургуулийн тавдугаар ангийн сурагч Ө.Чингүүн “Би сургуулийн автобусанд хоёр хоногийн өмнө сууж үзсэн. Гэхдээ өглөө  сургуулийн автобусыг хүлээхээр хичээлээс хоцрох гээд байдаг учраас ээж, аавынхаа аль нэгнээр нь сургуульдаа хүргүүлдэг. Харин тарахдаа сургуулийнхаа автобусаар явдаг шүү. Ангийнхантайгаа бас үеийн найзуудтайгаа нэг автобусанд явахаар гоё байдаг” гэв.

 

УГ НЬ СУРГУУЛИЙН  АВТОБУСААР  ЯВМААР Л БАЙСАН

23 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч н.Мөнхжин  “Би сургуулийн автобусанд өмнөх Баасан гаригт анх удаагаа сууж үзсэн. Манай ангиас надтай нийлээд гурван хүүхэд сургуулийн автобусаар явдаг. Гэхдээ өнөөдөр би  сургуулийн автобусаар явж чадаагүй. Манай эгч хүргээд өгье гээд эгчтэйгээ ирсэн дээ. Уг нь сургуулийн  автобусаар  явмаар л байсан” гэв.

 

СУРГУУЛЬДАА ИРЖ, ОЧИХДОО СУРГУУЛИЙН АВТОБУСААР ЯВДАГ

Тус сургуулийн гуравдугаар  ангийн сурагч  Н.Билэгт-Очир “Сургуулийн автобусанд явах ер нь гоё. Намайг өдөр ах маань хүргэж сургуульд хүргэж  өгдөг байсан. Одоо бол сургуулийнхаа автобусанд сууж ирээд, харихдаа автобусны буудлаас гэрийнхэн тосдог. Манай хичээл 13.30 цагаас орж 18.00 цагаас тардаг" гэв.

 

ТҮГЖРЭХЭЭР “ХААНА ЯВЖ БАЙНА” “ЯАСАН” ГЭЭД  ГЭРИЙНХЭН ИЛ ЗАЛГАДАГ

Зургадугаар ангийн сурагч Т.Бямба “Сургуулийн автобусаар анх удаагаа явж үзлээ. Манай гэр офицерт байдаг. Хол болохоор би найзтайгаа хамт автобусаар хичээлдээ ирдэг байсан. Сургуулийн автобусанд явахаар тухтай байдаг. Хичээл тарах үеэр заримдаа түгжрэлд ороход гэрийнхэн их залгадаг. “Хаана явж байна” “яасан” гээд л асуудаг" ” гэв.

 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Music 2019-11-20 202.126.89.230

Hugjim bujgiin surguuli hezre marshrutad oroh veeee

Avatar

Зочин 2019-11-20 43.228.131.45

Хамгийн сайн ажил болсон шүү. Автобусны тоог нэмэх хэрэгтэй. Хүүхдүүд чөлөөтэй суудаг баймаар байна???? хичээлээс хоцрох асуудал бас гарч байна?? үүнийг анхаараач?

Avatar

Зочин 2019-11-20 43.228.131.45

Хамгийн сайн ажил болсон шүү. Автобусны тоог нэмэх хэрэгтэй. Хүүхдүүд чөлөөтэй суудаг баймаар байна???? хичээлээс хоцрох асуудал бас гарч байна?? үүнийг анхаараач????

Avatar

Зочин 2019-11-20 43.228.131.45

Хамгийн сайн ажил болсон шүү. Автобусны тоог нэмэх хэрэгтэй. Хүүхдүүд чөлөөтэй суудаг баймаар байна???? хичээлээс хоцрох асуудал бас гарч байна?? үүнийг анхаараач???????

Avatar

зочин 2019-11-20 202.9.42.11

Бүх сургууль ижил түвшинд л байх ёстой … Хотын төвийн сургууль мундаг , захын сургууль муу байж болохгүй шдээ ..ижил түвшинд байсан бол сургуулийн автобус ч хэрэггүй болншдээ .

Avatar

MGL 2019-11-20 122.201.26.172

Хүүхдээ хотын төвийн сургалт сайтай сургуульд өгөх гэсэн эцэг эхийг буруутгах аргагүй. Гэхдээ хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж, сайн сургуульд арын хаалгаар оруулж байгаа юм чинь сургуулийн автобусны төлбөрийг тухайн эцэг эхээс нь гаргуулах нь зүйтэй. Түүнчлэн school police-г тэтгэвэрт гарсан, ажил хийх сонирхолтой байгаа ахмадуудаар хир тааруу цалингаар хийлгэвэл тэтгэврийн 200.000 төгрөгөнд нь нэмэртэйгээс гадна нийгэмдээ оруулж байгаа тэдний маань томоохон тус болно гэж боддог шүү.

Avatar

zailyyl 2019-11-20 132.194.13.95

alyyrchiddaa xyyxed zaaj uguud tsag barsan soliotnyydiin mungo olox arga

Avatar

иргэн 2019-11-20 129.41.86.1

Эцэг эхээр нь л зардлыг нь төлүүлж үзээрэй дээ, авилгачид минь.

Avatar

Zochin 2019-11-20 174.240.129.2

Tsag nariiig ni zuv zohichuuulbal ug ni … ene ih saihan ajil yum baugaanshd

Avatar

Зочин 2019-11-20 202.9.43.43

МАНАН-гийн гар хөл болсон news.mn сайт ийм гэрэлтэй өөдтэй юм бичих ёсгүй. Дандаа л муулж байдаг. Улстөрчдийн гар хөл болсон сайт юж болчихов. Энэ сайтыг уншихгүй байхыг зөвлөж байна. Та бүгдийг худал хуурмаг зүйлээр тархийг чинь угаана. Харин МАНАН-гийн гар хөл бологчид үр хүүхдүүд найз нөхөд нь бол унших нь ойлгомжтой

Avatar

Зочин 2019-11-20 1.221.73.43

Ардчилсан намынхан бол шууд идэх байлаа. Ялангуяа батүүлийн гэр бүл .авгай нь уг нь иогчин гэдэг. Шунал

Avatar

ASEM 2019-11-20 98.253.30.34

Ter ASEM iin busnuudiig surguuliin huuhduuded gargaad ogvol yadgiin bol. Esvel bhgu bolchihson uu bas.

Avatar

Tulga 2019-11-20 202.126.89.182

Avligaar orson hariyalaliin bus huuhduudiig tusviin hurungu, tatvar tulugchdiin munguur zuuguud bgaa yum bish biz,

Avatar

Зочин 2019-11-20 202.9.42.203

18,23 гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд харьяалал харгалзахгүй авдаг. Шалгалт өгөөд тэнцээд орсон өчнөөн олон хүүхэд байгаа шдээ

Avatar

Ta 2019-11-20 202.126.88.185

Ugui sh de, naaduuliin chin bugdiinh ni hamran surgah toirgiig batalsan baidgiin, 11 r surguuli l hamran surgah toiroggui,

Avatar

иргэн 2019-11-20 103.57.92.113

ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЭЭСЭЭ ХОЦРОХ ГЭЭД БАЙГААГ АНХААРНА УУ

Avatar

Zochin 2019-11-20 202.9.42.177

1-р эгнээгээр явуулдаг биз, ер нь түгжрэл их болтой

Avatar

toviin huuhduud hotiin zahad surdag bolov uu 2019-11-20 103.212.117.170

ene yagaad holiin huuduud toviin surguulid surdag yum be avilga avadd oruulj baigaa daa sain shalgah heregtei gerteegee oirhon surguulid surgah heregtei tegbel huuhed amar shuu dee

Avatar

Gutsade 2019-11-20 202.55.188.33

g***

Avatar

МММ 2019-11-20 103.10.23.218

Ер нь бол зөв. Гэхдээ хотын захын сургууль жаахан мяа байх тэгээд л тэгж байгаа байхдаа.

Avatar

irgen 2019-11-20 202.131.225.150

avtobus n ireh zaig n oirtuulbal avtobusaar yvah irged n too ers nemegdej tugjrel buurah sain tal bgaa shuu

Avatar

irgen 2019-11-20 202.131.225.150

ashgui dee. avtobus n too g ahiad jhn nemeerei hurteemjiig nemegduulerei. sain ajil bolson

Avatar

Зочин 2019-11-20 122.201.17.100

Сургуульдаа автобусаар явдаг нь харьяаллын биш сургуульд сурч байна гэсэн үг. Үүнийг Боловсролын яам анхаарч цэгцлэх хэрэгтэй. Жишээ нь Хан-Уулын 15-р сургууль болон 18-р сургуульд 5 шарын, Яармагийн хүүхдүүд их сурч байна. Харин ХУД-ын хүүхдүүд эдгээр сургуульдаа орж чадахгүй л байх шиг байна даа.

Avatar

Зочин 2019-11-20 59.153.112.78

18,23 hariyalal hargalzahgui avdag sh dee

Avatar

ЗОЧИН 2019-11-20 103.240.241.110

СУРГУУЛЬД СУУХ ХАРЬЯАЛАЛТОЙ ХҮҮХДҮҮД СУРГУУЛИА ТОЙРООД 1-5МИНУТ ГҮЙГЭЭД ИРДЭГ АВИЛГААР ОРСОН АЛСЫН ХҮҮХДҮҮД УЛСЫН МӨНГИЙГ ИДЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ЮМ СУРГУУЛЬ 1МЯНГАН ХҮҮХЭДТЭЙ БАЙХАД0,5% БУЮУ50ХҮҮХЭДД ЗОРИУЛЖ ИДЭЖ УУХ ДОН

Avatar

зочин 2019-11-20 66.181.161.88

Төсвийн хөрөнгөөр арай ч ингэж болохгүй байх аа. Хэт үрэлгэн үү, үгүй юү?

Avatar

Зочин 2019-11-20 59.153.84.218

Ингэж хотын 1 захаас нөгөө захруу хүүхэд зөөхөд хөрөнгө мөнгө их шаардагдаж, замын түгжрэлд нэмэр л болж байгаа байх.
Үүний оронд хүүхдийг байнга оршин суух хаягт нь ойролцоох сургуульд хамруулан суралцуулах бодлогыг хатуу баримталж, сургуулийн автобуусныхаа хүртээмжийг ихэсгэхгүй бол хэт үрэлгэн, цөөн хэдхэн хүүхдийн эрх ашигт нийцэж байгааг шийдвэр гаргагчид анхаараарай.

Avatar

Зочин 2019-11-20 103.9.90.130

Энэ Ботаникийн хүүхэд яагаад хотын төвийн 23,24 р сургуульд сурч байгаан, тэнд нь сургууль байдаггүй юм уу, ийм замбараагүй байж болохгүй,

Avatar

Зочин 2019-11-20 59.153.112.78

23 shalgalt avch buh duurgees huuhduud avdag sh dee

Avatar

Yu ch yriad bgan 2019-11-20 175.200.126.3

Sain surguulid surah heregtei ym bga bzde zahiin surguuliud chanar muutai l bdg shd ugaasaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж