Хуучин хэрэггүй зүйлсээ хаяад Мариа Кондогоос шинэ хэрэггүй зүйлс аваарай | News.MN

Хуучин хэрэггүй зүйлсээ хаяад Мариа Кондогоос шинэ хэрэггүй зүйлс аваарай

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Хуучин хэрэггүй зүйлсээ хаяад Мариа Кондогоос шинэ хэрэггүй зүйлс аваарай

Хуучин хэрэггүй зүйлсээ хаяад Мариа Кондогоос шинэ хэрэггүй зүйлс аваарай

Хэрэггүй хогноосоо салах тухай бэстсэллер ном бичиж, нетфликсийн шоунд тоглож байсан "минимал" хатагтай Мариа Кондо бидний тархиар "сегадаж" байна.

Түүний зөвлөгөөг дагаж гэрээ хоосортол хэрэглэхгүй зүйлсээ хаячихсан чинь "гэр хоослох дасгалжуулагч" Мариа Kондо маань цахим дэлгүүр нээчихжээ. Одоо бид түүний дэлгүүрээс "шал хэрэггүй бараа" авч гэрээ дахин дүүргэх цаг нь болсон бололтой.

Дэлгүүрийн онцлох бараанууд гэвэл 96 ам.долларын алтан хоолны халбага, 75 ам.долларын "жинхэнэ" хайрцаг, 275ам. долларын халбаганы тавиур, 35 ам.долларын компютерийн сойз, 50 ам.долларын талст зэрэг үнэхээр амьдралд "хэрэгцээгүй" зүйлс болно.

Ямартай ч түүний "шал хэрэггүй барааны" цахим дэлгүүрийг shop.konmari.com хаягаар сонирхоорой.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: huffpost.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэрэл Баярмаа 2019-11-20 103.212.117.84

Эмх цэгцтэй байхад хэрэгтэй, өдөр тутамд яг л ашигламаар бараанууд байна ш дээ…. үзэл бодол, сурталчилдаг зөвлөдөг зүйлсээсээ гажсан юм алга….. надад лав таалагдаж байна.

Avatar

Ган 2019-11-20 126.161.118.203

Малнууд аа юунд нь гайхаад байгаан. Мари кондо эмх цэгцтэй байх, өөрийгөө зөвхөн таалагддаг сайхан сэтгэгдэл төрүүлдэг зүйлээрээ л хүрээлүүлэхийг сурталчилдаг болохоос минмалист биш шдээ. Тэгэхээр тэр өндөр үнэтэй тансаг зээглэлийн барааны дэлгүүр нээхэд гайхах зүйл алга л бна. Хэрвээ тэр бүр минимализмыг сурталчилдаг байсан ч дэлгүүр нээж болно. Zero waste үзлийг сурталчилдаг байсан ч байгальд шингэдэггүй хаягдалгүй бүтээгдэхүүний дэлгүүр нээсэн ч болно.

Avatar

Зочин 2019-11-20 192.82.75.52

Юмыг хязгаартай даган дуриаж байхгүй бол шууд л зөв зөв гэсэн хэдэн хүний үгэнд итгээд харах өнцгөө өөрчлөөд байх буруу шдээ. Монголд саяхан орж ирээд байгаа энэ зүйлээс Анх түгээн дэлгэрүүлсэн хүмүүс нь өөрсдөө залхаад эхэлждээ. Удахгүй Монголын минималистууд нь залхаад эхлэх байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж