Хэрэггүй хогноосоо салах тухай бэстсэллер ном бичиж, нетфликсийн шоунд тоглож байсан "минимал" хатагтай Мариа Кондо бидний тархиар "сегадаж" байна.
Түүний зөвлөгөөг дагаж гэрээ хоосортол хэрэглэхгүй зүйлсээ хаячихсан чинь "гэр хоослох дасгалжуулагч" Мариа Kондо маань цахим дэлгүүр нээчихжээ. Одоо бид түүний дэлгүүрээс "шал хэрэггүй бараа" авч гэрээ дахин дүүргэх цаг нь болсон бололтой.
Дэлгүүрийн онцлох бараанууд гэвэл 96 ам.долларын алтан хоолны халбага, 75 ам.долларын "жинхэнэ" хайрцаг, 275ам. долларын халбаганы тавиур, 35 ам.долларын компютерийн сойз, 50 ам.долларын талст зэрэг үнэхээр амьдралд "хэрэгцээгүй" зүйлс болно.
Ямартай ч түүний "шал хэрэггүй барааны" цахим дэлгүүрийг shop.konmari.com хаягаар сонирхоорой.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: huffpost.com
Холбоотой мэдээ