"Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн 2010 онд холбогдсон хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа Швед улсын прокурорын газар өчигдөр /2019.11.19/ зарлажээ.
Түүнд ял тулгах хангалттай баримт олдоогүйн дээр, хохирогчийн өгсөн мэдүүлгүүд зөрчилдсөн нь Ассанжийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон гэдгийг Шведийн прокурорын газрын дэд дарга Эва Мэри Перссон мэдэгдсэн байна.
Ассанж энэ оны дөрөвдүгээр сард Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас баривчлагдаж, Британийн шоронд хоригдож байгаа юм. Тэрээр 2012 оноос хойш Шведийн шүүхийн шийтгэлээс зугтаж Эквадорын элчин сайдын яамны байранд толгой хоргодож байсан билээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ