Авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтныг хорьжээ | News.MN

Авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтныг хорьжээ

Авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтныг хорьжээ

Авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтныг хорьжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нарыг баривчлан шалгаж эхэлжээ. Тодруулбал, эдгээр ажилтан үгсэн хуйвалдаж “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн есөн сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасчээ. Ингэхдээ уг компаниас 2,1 сая төгрөг авч, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд гурван өөр номертой гэрчилгээг гаргасан байна. Энэ хэрэгт холбогдуулан тэдний гэр, ажлын байранд нэгжлэг хийж, улмаар хорих 461-р ангид баривчлан шалгаж байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлэггүй бүртгэх,  тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-оор эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар 300 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр зарж байжээ. Уг дугааруудыг хасагдсан тээврийн хэрэгсэлийн арлын дугаар дээр хадгалсан байна. Улмаар хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгох, ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг үйлджээ. Уг хэрэгт одоогийн байдлаар Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг холбогдуулан шалгаж байгаа аж.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Агваан 2019-11-20 64.119.23.102

Авилагчдыг хатуу шийтгэж, дахин төрийн албанд ажиллах эрхгүй болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-20 202.179.24.38

Ажилд орохдоо төлсөн мөнгөө олох ,эсвэл нам нь дарамталж мөнгө нэхсэн,шунал ,хамааруулан шалгах хэрэгтэй

Avatar

Саруул 2019-11-20 64.119.23.102

Авилагчдыг хатуу шийтгэж, дахин төрийн алба хаших эрхгүй болгох шаардлагатай.

Avatar

Зочин 2019-11-20 64.119.25.140

Eр нь яагаад өөрийнхөө дугаарыг машинаа солихдоо аваад сольж болохгүй байгааг ойлгодоггүйш

Avatar

Mednee 2019-11-20 103.229.122.233

Harhad turiin alban haagch sain ajval nuli suljee mafi ym bn lee unadag unaa tereg ni bol yariad ch hereggui tom tom har ymnuud hahaha neg baiguulga l iim baihad

Avatar

Зочин 2019-11-20 202.170.84.188

н**ш гэж саяхан шинэ сери задархад нь л 0A0B дугаар авах гэхээр л бүгд цаанаа тү рхадгалсан гээд гараад байсан. энэ новшнуд байжээ

Avatar

Зочин 2019-11-20 92.38.148.60

olj harsan l bna

Avatar

Зочин 2019-11-20 112.72.12.4

ГОЁ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж