Авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтныг хорьжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтныг хорьжээ

Авто тээврийн үндэсний төвийн 4 ажилтныг хорьжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нарыг баривчлан шалгаж эхэлжээ. Тодруулбал, эдгээр ажилтан үгсэн хуйвалдаж “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн есөн сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасчээ. Ингэхдээ уг компаниас 2,1 сая төгрөг авч, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд гурван өөр номертой гэрчилгээг гаргасан байна. Энэ хэрэгт холбогдуулан тэдний гэр, ажлын байранд нэгжлэг хийж, улмаар хорих 461-р ангид баривчлан шалгаж байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлэггүй бүртгэх,  тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-оор эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар 300 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр зарж байжээ. Уг дугааруудыг хасагдсан тээврийн хэрэгсэлийн арлын дугаар дээр хадгалсан байна. Улмаар хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгох, ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг үйлджээ. Уг хэрэгт одоогийн байдлаар Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг холбогдуулан шалгаж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж