Сэндвич идсэнийхээ төлөө баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Сэндвич идсэнийхээ төлөө баривчлагджээ

Сэндвич идсэнийхээ төлөө баривчлагджээ

Заримдаа маш сонин шалтгаанаар хүмүүс цагдаад баригддаг. Жишээ нь, Стив Фостер гэх энэ өнгөт арьстай залуу. Тэр чухам юу буруу хийсэн бэ гэж үү? Тэр сэндвич идчихсэн.

Калифорны галт тэрэгний буудал дээр Стив Фостер сэндвич идээд "мөрөөрөө" зогсож байжээ. Гэтэл тухайн хэсэгт юм идэх нь хориотой гэх шалтгаанаар дөрвөн цагдаа ирээд түүнийг гавлан баривчилсан байна. Цагдаа нар түүнийг шоронд суулгана гэж хэлэхээ мөн мартсангүй.

Дээрх үйл явдлыг Стивийн найз охин гар утсаараа бичиж аваад цахим ертөнцөд тарааснаар олон хүмүүсийн анхаарлыг татжээ.

Хүмүүс цагдаа нар эрх мэдлээрээ далайлган бүдүүлэг аашилж байгааг шүүмжилж,  улмаар хэсэг залуус гэр гэрээсээ сэндвич авч ирэн өнөөх "хориотой" газарт цугларан "зоог барьжээ".

Б.Амарбаясгалан

Эх сурвалж: elitereaders.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж