Петровис Групп гурван төрлийн ISO стандартыг НЭГДМЭЛ БАЙДЛААР нэвтрүүллээ | News.MN

Петровис Групп гурван төрлийн ISO стандартыг НЭГДМЭЛ БАЙДЛААР нэвтрүүллээ

Петровис Групп гурван төрлийн ISO стандартыг НЭГДМЭЛ БАЙДЛААР нэвтрүүллээ

Петровис Групп нь нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу хэмээгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг салбартаа анх удаа НЭГДМЭЛ БАЙДЛААР амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ хүлээн авлаа. Энэхүү гэрчилгээ нь Австрали Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй, Энэтхэг болон Италид төв оффистой MS Certification байгууллагын лого бүхий бөгөөд олон улсад хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Гэрчилгээ гардуулах үеэр олон улсын зочин аудитор Debasish хэлсэн үгэндээ Петровис Групп нь стратегийн, процессын болон орчны эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, эрсдэлд суурилсан процессын болон менежментийн сайжруулалтыг үр дүнтэй хийж чадсан Монгол Улсын цөөхөн байгууллагуудын нэг болж байна” хэмээн онцгойлон дурдлаа.

Олон улсын аудитаар шалгасан баримтаар Петровис Групп нь хамгийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг, компанийн ажилтнуудынхаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэлийг хянаж, гүйцэтгэлээ тогтмол сайжруулдаг мөн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй болохоо ийнхүү баталгаажууллаа. Дээрх гурван стандартыг НЭГДМЭЛ БАЙДЛААР хэрэгжүүлэх нь цаг хугацаа хэмнэдэг, компанид олон өөр төрлийн эсвэл давхацсан баримт бичиг үүсгэхгүйгээр үйл ажиллагааг нь стандартчилж өгдөг давуу талтай юм.

Бид компанийн үйл ажиллагаагаа улам бүр сайжруулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хэрэглэгч нартаа илүү ойртохын зэрэгцээ бусад бизнесийн байгууллагуудаа манлайлан олон улсын болон үндэсний тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулсаар байна.

Компанидаа гурван төрлийн ISO стандарт нэвтрүүлэх томоохон төсөлд бидэнд зөвлөн хамтран ажилласан  ОШМИ Групп болон Эм Эс Си Эс компанийн хамт олондоо талархал илэрхийлье.

Биднийг сонгон үйлчлүүлж хөгжлийг хамтдаа түгээдэг эрхэм хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа.

Олон улсын стандарт гэж юу вэ?

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж