Хүүхдээ урьдчилан сэргийлэх тарилгад хамруулаагүй эцэг эхчүүдийг торгоно | News.MN

Хүүхдээ урьдчилан сэргийлэх тарилгад хамруулаагүй эцэг эхчүүдийг торгоно

Хүүхдээ урьдчилан сэргийлэх тарилгад хамруулаагүй эцэг эхчүүдийг торгоно

Хүүхдээ урьдчилан сэргийлэх тарилгад хамруулаагүй эцэг эхчүүдийг торгоно

Герман өнгөрсөн долоо хоногт хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах тухай шинэ журам баталжээ. Шинэ журам дараагийн гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх ба журамд зааснаар хүүхдээ урьдчилан сэргийлэх тарилгад хамруулаагүй эцэг эхчүүдийг 2750 доллараар торгох гэнэ.

Ижил төрлийн журмууд АНУ, Европод батлагдах нь ихэсч байгаа билээ. АНУ-д 1992 оноос хойш 2014 онд хүүхэддээ вакцин хийлгээгүй 667 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ онд долдугаар сарын байдлаар хамгийн их буюу 1164 хэрэг бүртгэгджээ.

Харин Европын хэмжээнд 2016 онд вакцин тариулаагүй 5273 хүүхэд байсан бол энэ оны эхний хагаст 90 мянган хүүхэд вакцин тариулаагүйн улмаас 37 хүүхэд эндсэн гэх харамсалтай тоог ДЭМБ гаргажээ. Дээрх тооны ихэнх хувийг украйн хүүхдүүд эзэлж байгаа гэнэ. Тодруулбал Украйнд энэ оны эхний хагаст 54 мянган хүүхэд вакцин тариулаагүй бөгөөд 18 хүүхэд эндсэн байна.

Германы эрүүл мэндийн сайд Жэнс Спан "Бид нэг нас ч хүрээгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан иргэдээ хамгаалах гэж энэ бүхнийг хийж байна" хэмээжээ. Германы парламентийн гишүүдийн 459 нь дээрх журмыг дэмжиж, 89 нь эсэргүүцэн, 105 хүн түдгэлзсэн байна.

2021 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл хүүхдээ эрүүл мэндийн шалтгаангүйгээр вакцинжуулалтад хамруулаагүй эцэг эхчүүдийг торгох аж.

Мөн журмын дагуу багш нар, өдөр өнжүүлэхийн ажилтнууд, эмнэлгийн ажилтнууд давхар вакцинжуулалтанд хамрагдах ёстой гэнэ.

Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл дэлхийн нийт хүн амын 79 хувь нь вакциныг аюулгүй хэмээн үзэж, эцэг эхчүүдийн 92 хувь нь хүүхдээ вакцинжуулсан гэнэ. Мөн судалгаанаас харахад европчууд хамгийн их буюу 16 хувь нь вакцинд итгэдэггүй гэнэ.

Мэргэжлийнхний үзэж буйгаар бол тэдний вакцинд үл итгэх байдал нь засгийн газартаа үл итгэхтэй нь холбоотой гэнэ. Профессор Хэйди Ларсон "Энэ чимээгүй гамшиг бол их чухал асуудал. Бид үүнд анхаарлаа хандуулах цаг болсон. Үгүй бол ирээдүй хойч үед маань эмгэнэлтэй цаг үе ирнэ" хэмээжээ.

1998 оноос хойш вакцин нь аутизм үүсгэдэг хэмээх маргаан дэгдсэн ч олон судалгаа шинжилгээ дээрх таамаглал нь буруу хэмээн баталсан. Гэвч одоог хүртэл вакцин эсэргүүцэгч зарим хүмүүс эргэлзсээр байгаа. Жишээ нь Эндрью Вэйкфилд гэх эмч дээрх маргааныг дахин сөхөж нийтэлснийхээ төлөө 2010 онд эмчлэх эрхээ хасуулсан. Денмарк 657461 хүүхдүүдээс судалгаа авсны эцэст вакцин аутизм үүсгэдэггүй гэж нотолсон.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: megaphone.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-20 192.82.70.136

Денмарк гэж ямар улс вэ хахаха. Монголчууд Дани улс гэж нэрлэж заншсан, орчуулагчаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж