Рио Тинто: Оюутолгойн гэрээ хууль ёсны дагуу явагдсан

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Рио Тинто: Оюутолгойн гэрээ хууль ёсны дагуу явагдсан

Рио Тинто: Оюутолгойн гэрээ хууль ёсны дагуу явагдсан

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 онд зурагдсан “Дубайн гэрээ” -г байгуулахтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг энэ сарын 18-нд гаргасан билээ.

Рио Тинто компанийн Монголын говьд хэрэгжүүлж буй 5,3 тэрбум ам.долларын өртөгтэй “Оюутолгой" төслийн гэрээг  хууль бус гэж мэдэгдсэнийг тус компани үгүйсгэсэн мэдэгдэл гаргажээ.

"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө эсвэл Оюутолгойн гэрээний аль нэг үндэслэл хууль бус гэсэн мэдэгдлүүдийг тус компанийн зүгээс эрс эсэргүүцэж байна. Энэ бол огт үндэслэлгүй зүйл"гэж Рио Тинтогийн мэдэгдэлд дурдсан байна. Мөн “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources”  компани ч мөн үүнтэй ижил байр суурийг илэрхийлжээ.

Оюутолгойн далд уурхайн өргөтгөл нь Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Энэ нь тус улсын хувьд гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй өндөр цалинтай олон мянган ажлын байрыг бий болгож байгаа.  Харамсалтай нь, энэ төсөл Монголын улстөрчдийн бөмбөг болж, тэд уг төслийг өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд ашиглаж байна гэж “Finantial Times” сонинд бичжээ.

Эх сурвалж: Financial Times

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж