Х.Болорчулуун Ц.Нямдорж сайдыг хүнд гэмтээгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Х.Болорчулуун Ц.Нямдорж сайдыг хүнд гэмтээгээгүй гэв

Х.Болорчулуун Ц.Нямдорж сайдыг хүнд гэмтээгээгүй гэв

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Нямдорж нар бүлгийн хаалттай хуралдаан дээр маргалдаж, заамдалцсан гэх яриа гараад буй. Тэдний хооронд Оюутолгойн гэрээнээс болж маргаан үүссэн бөгөөд Х.Болорчулуун гишүүний хувьд Ц.Нямдоржийг сайдыг 250 сая ам.долларын хахуул авсан гэж шүүмжилсэн юм.  Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Би Ц.Нямдорж сайдын биед хүнд гэмтэл учруулаагүй. Биед нь хүрсэн нь үнэн. Гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Элдвээр хэлж доромжилсон. Ер нь Ц.Нямдорж Оюутолгойг улаан цагаан хамгаалж, дуугарах ч хэрэггүй гэж үзэж байгаа. Энэ талаар дуугарах ч хэрэггүй гэдэг гишүүдийн нэг” гэсэн тайлбар өглөө.

Тэдний маргааны талаар Ц.Нямдорж гишүүн ч үгүйсгээгүй бөгөөд хэрэв хахуул авсан гэсэн баримт байгаа бол хуулийн байгууллагаар шалгуул гэдгийг тодотгосон юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж