Гацууртын ордод археологийн олдвор байхгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.20-нд нийтлэгдсэн

Гацууртын ордод археологийн олдвор байхгүй гэжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газар төлөвлөсөн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-аас уг ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг хүлээж аваагүй юм. Гацууртын ордод археологийн олдвор багагүй бий гэж “Ноён уулаа хамгаалъя” төрийн бус байгууллагынхан мэдэгддэг. Тэгвэл  Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллага “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд  судалгаа, шинжилгээний ажлыг хийж, археологийн олдвор байхгүй гэсэн дүгнэлт гаргажээ.  Хууль бусаар алт олборлогчид тус ордод олборлолтын үйл ажиллагаа явуулах болсон. Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад ханджээ. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар алт олборлох  нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байна гэж эдийн засагчид шүүмжлэлтэй хандах болсон. Иймд Гацууртын ордыг хуулийн дагуу эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж нутгийн иргэд үзэж байгаа аж.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж