Угандаас нэг сая гаруй чанаргүй бэлгэвчийг эргүүлэн татжээ | News.MN

Угандаас нэг сая гаруй чанаргүй бэлгэвчийг эргүүлэн татжээ

Угандаас нэг сая гаруй чанаргүй бэлгэвчийг эргүүлэн татжээ

Угандаас нэг сая гаруй чанаргүй бэлгэвчийг эргүүлэн татжээ

“Marie Stopes” олон улсын хүмүүнлэгийн байгууллага Африкийн Уганда улсад тараасан нэг сая гаруй чанаргүй бэлгэвчээ эргүүлэн татахаар болсон тухай “BBC” мэдээлжээ.

Энэтхэг улсад үйлдвэрлэсэн “Life Guard” нэртэй уг бэлгэвчнүүдийн ихэнх нь цоорхой эсвэл хэт нимгэн байгаа учир ийнхүү буцаан татахаар болсон байна. “Marie Stopes” байгууллага дэлхийн 35 оронд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл тарааж, гэр бүл төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Уганда улс даяар сар бүр 1,5-2 сая бэлгэвч тараадаг аж.

Тус улсад бэлгийн замын халдварт өвчин тэр тусмаа ДОХ-ын халдвар газар авч насанд хүрсэн хүн амын зургаа орчим хувь нь ДОХ-ын халдвартай гэж НҮБ-ын тайланд дурджээ.

 Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-20 124.158.107.35

нэлээд зузаан бас сайн суналттай байхгүй бол том том хар боовнууд дор нь зад авийшд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж