“Marie Stopes” олон улсын хүмүүнлэгийн байгууллага Африкийн Уганда улсад тараасан нэг сая гаруй чанаргүй бэлгэвчээ эргүүлэн татахаар болсон тухай “BBC” мэдээлжээ.
Энэтхэг улсад үйлдвэрлэсэн “Life Guard” нэртэй уг бэлгэвчнүүдийн ихэнх нь цоорхой эсвэл хэт нимгэн байгаа учир ийнхүү буцаан татахаар болсон байна. “Marie Stopes” байгууллага дэлхийн 35 оронд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл тарааж, гэр бүл төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Уганда улс даяар сар бүр 1,5-2 сая бэлгэвч тараадаг аж.
Тус улсад бэлгийн замын халдварт өвчин тэр тусмаа ДОХ-ын халдвар газар авч насанд хүрсэн хүн амын зургаа орчим хувь нь ДОХ-ын халдвартай гэж НҮБ-ын тайланд дурджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ