Нэгдүгээр сургуулийн 70 багш өргөдөл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сургуулийн 70 багш өргөдөл гаргажээ

Нэгдүгээр сургуулийн 70 багш өргөдөл гаргажээ

Нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургууль дээр энэ оны аравдугаар сарын эхээр үдийн цай тойрсон маргаан үүссэн. Уг маргаанд нэг талаас ямар ч хяналт шинжилгээгүй бүтээгдэхүүн сурагчдад тараалгасан сургуулийн удирдлага, нөгөө талаас үүнийг эсэргүүцсэн багш нарын төлөөлөл байсан юм.

Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд өгөхөөр бэлтгэсэн боорцгийг үзэхэд, ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй байжээ. Тиймээс энэ тухай тус сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулсан байна. Гэтэл өмнөөс нь “Захирал тараа гэсэн, хэрэв тараахгүй бол ажлаас чинь хална гэсэн” гэх тайлбарыг өгсөн байна.  Мөн дэр бүтээгдэхүүнээс үүдэн хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг. Энэ тухай тус сургуулийн багш нар олон нийтэд дэлгэсэн. Гэтэл эдгээр багш нарыг ажлаас халах шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, хэвлэлийн хуралд оролцсон Ч.Энхнасан багш, сургуулийн эмч Д.Болормаа нарыг худлаа мэдүүлэг өгсөн хэмээн тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ.

Үүнийг эсэргүүцэн тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэх гарын үсэгтэй өргөдлийг энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Боловсролын газарт хүргүүлжээ. Гэвч одоог хүртэл өргөдлийн хариуг өгөөгүй талаар тус сургуулийн багш нар мэдээллээ.

Харин тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмааг эрх бүхий албан тушаалтан гэдгээр сахилгын арга хэмжээ авна уу гэсэн саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлжээ.

Д.Цогзолмаа захирлын хувьд тус нөхцөл байдалтай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө энэ оны арваннэгдүгээр сарын 04-нд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Нийслэлийн Боловсролын газарт тус тус гаргажээ. Гэвч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй, Д.Цогзолмаа ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж