Хорихын дарга мөнгө завшжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Хорихын дарга мөнгө завшжээ

Манай сонины энэ оны долдугаар сарын 7-ны өдрийн  дугаарт гарсан “Хорих ангийн удирдлага  46,7 сая төгрөг завшжээ” гэсэн  мэдээллийн дагуу нийслэлийн Прокурорын газраас ажлын хэсэг байгуулан цагдан хорих ангиудад шалгалт хийж эхэлжээ.   Нийслэлийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хийсэн шалгалтаар Амгалан дахь хорих 421 дүгээр ангийн удирдлага ялтны хөдөлмөрийн хөлс болох 6,1 сая төгрөгийг завшсан зөрчил илэрсэн. Мөн хорих 409 дүгээр ангид бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт ял эдлэж байсан хүмүүжигч А хорихоос гадуур хөдөлмөр эрхэлж байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж