Испани улсын нийслэл Мадрид хотод талбайн теннисний эрэгтэй багуудын тэргүүн зэрэглэлийн тэмцээн болох Дэйвисийн цом явагдаж байгаа билээ. Тэмцээний хоёрдах өдөр Канадын баг АНУ-н шигшээтэй тааран тоглож түүхэндээ анх удаа хожин Дэйвисийн цомын хасагдах шатанд тоглох эрхээ авлаа. Өмнө нь Канад болон АНУ-ын талбайн теннисний багууд арван зургаан удаа таарч байжээ. Бас нэгэн сонирхолтой тоглолт болсон нь цомыг хамгаалагч Хорватын шигшээ баг Оросын шигшээ багтай тоглон 0-3 гэсэн харьцаатай хожигдол хүлээн тэмцээний эхний сенсацийг тарилаа.
Дэйвисийн цомын хэсгийн бусад тоглолтууд өнөөдөр болон маргааш явагдаж дуусч ,энэ сарын 21-22-ны хооронд хасагдах шатны тоглолтууд эхэлнэ.
Б.МӨНГӨНТАМИР