М.Зоригтын залуухан зөвлөх

Хуучирсан мэдээ: 2015.09.20-нд нийтлэгдсэн

М.Зоригтын залуухан зөвлөх

Зам тээврийн сайд М.Зоригт фэйсбүүк, твиттерт хамгийн идэвхтэй гишүүдийн нэг. Идсэн уусан, явсан сууснаа бичихээс гадна, хаалттай хуралдсан намынхаа ҮЗХ-ны хурлаар фото сурвалжлага хийх шахсан хүн. Фэйсбүүк, твиттер дэх парламентын албан бус сурвалжлагч.

Хааяа хадуурахаараа нүцгэн шалдан хүүхний зураг хийж, хамаг амьтны эгдүү хүргэдэг сайдын маань зөвлөх, туслахууд 1990-ээд оны “охидууд”.  

Хэдхэн хоногийн өмнө түүний зөвлөхийг 23 настай гэх шуум олны сонорт хүрэв. Энэ мэдээллийг сонссон хүн бүр “Арай үгүй байлгүй дээ” хэмээн уулга алдаж байсан. Тэгвэл уг мэдээлэл үнэний ортой юм байна. Гэхдээ зөвлөх нь 23 биш 25 настай н.Шинэбаяр гэх бүсгүй байдаг аж.

Шинэбаяр 1990 онд төрсөн, Баянхонгор аймгийн харъяат, МУИС-ийг төгссөн. 2011 оноос хойш эрхэм сайд М.Зоригтын туслахаар ажиллаж байгаа, 2014 оноос сайдын зөвлөх болжээ. Ингээд бодохоор М.Зоригт зөвлөхөө 22 настай байхаас нь дэргэдээ ажиллуулсан бололтой.  

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, залуухан зөвлөх бүсгүйн аав М.Зоригт сайдын жолооч юм байна. Мөн энэ бүсгүйгээс гадна М.Зоригт сайдын хувьд нэг бус нилээд хэдэн зөвлөх, туслахтай гэсэн шүү.

Б.ШАРХҮҮХЭН

Эх сурвалж www.grandnews.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж