Амгалан дулааны станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус станцыг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулахаар болжээ. Тус станцын барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Амгалан дулааны станцыг бие даан ажиллуулахад үйлдвэрлэлийн өртөг зардлаа орлогоороо нөхөх боломжгүй, татаас авч ажиллахаар урьдчилсан тооцоо гарсан тул үйлдвэрлэлийн хамгийн бага өртөгтэй “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани байхаар бүтэц, зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллуулахаар болсон байна.
Г. ТУУЛ