Төрийн нарийн нарыг цалингаар нь торгожээ

Хуучирсан мэдээ: 2015.09.20-нд нийтлэгдсэн

Төрийн нарийн нарыг цалингаар нь торгожээ

Шилэн дансны тухай хууль хэрэгжээд есөн сар болж байна. Тодруулбал, улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байж түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Шилэн дансны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Сангийн яамнаас авсан мэдээгээр оны эхний есөн сарын байдлаар  улсын хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагч 56 субъект байдаг.  Эдгээрийн 75 хувь тайлангаа ирүүлжээ ирүүлжээ. Харин төсөв зарцуулагч 11 байгууллага тайлангаа ирүүлээгүй байна. Тухайлбал, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Завхан, Дундговь аймгийн Засаг дарга нарын сарын цалинг 20 хувиар хасч, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж