Иргэдийг 4000 гаруй ажлын байранд бүртгэж байна | News.MN

Иргэдийг 4000 гаруй ажлын байранд бүртгэж байна

Иргэдийг 4000 гаруй ажлын байранд бүртгэж байна

Иргэдийг 4000 гаруй ажлын байранд бүртгэж байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас /НХЭГ/ иргэдийг 4000 гаруй ажлын байранд бүртгэж байна. МҮЭСТО-нд “Нэг өрх-Нэг ажлын байр” нэртэй уг өдөрлөгт “Говь”, “АПУ”, “Алтанжолоо трейд”, “Таванбогд фүүдс” зэрэг 31 аж ахуйн нэгж оролцож, худалдагч, үйлчлэгч, ачигчаас эхлээд салбарын захирал хүртэлх 2000 гаруй нээлттэй ажлын байранд бүртгэж байгаа юм. Мөн Цагийн хөдөлмөрийн бирж, НХЭГ –аас 2000 ажлын байранд бүртгэж байгаа аж.

Өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгт оролцож буй иргэд нээлттэй ажлын байранд бүртгүүлэх, мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа тодорхойлох талаар, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс шинэ ажлын байрандаа дасан зохицох талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч болох юм байна.

Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлан хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдийн дунд “Ур чадварын уралдаан” зохион байгуулж байгаагаараа онцлог аж.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-20 103.212.119.43

Хаагуур зарлагдаад өнгөрчихдөг байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж