Мауриссио Почеттино халагдлаа | News.MN

Мауриссио Почеттино халагдлаа

Мауриссио Почеттино халагдлаа

 Лондонгийн Тоттенхам Спурс багийн жолоог 2014 оноос хойш атгасан Аргентин дасгалжуулагч Мауриссио Почеттино амжилт муутай улирлыг үдсний эцэст ажлаасаа халагдлаа. Түүнийг орлох хамгийн их магадлалтай хүн  “онцгой нэгэн” Жосе Моуриньо. Тэгвэл Испанийн шигшээн ахлах дасгалжуулагч Хосе Энрикүэ дасгалжуулагчийн албандаа эргэн иржээ. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сард охиноо хорт хавдраар алдснаасаа хойш ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний эзгүйд Испанийн шигшээн туслах Роберт Морено багийг удирдаж байсан билээ.

Леонардо Бонуччи Ювентус багтай байгуулсан гэрээгээ дахин дөрвөн жилээр сунгасан байна. Багтайгаа 2024 он хүртэл  хамт ажиллахаар болсон  32 настай итали хамгаалагч “Хөгшин хатагтай” нарын төлөө 376 тоглолтод оролцож 25 гоол оруулжээ.

Уэльсийн шигшээ баг ирэх оны Европын аваргад ороцох эрхээ авлаа. Унгартай хийсэн тус тоглолтонд багийн лидер Ювентусын хагас хамгаалагч Аарон Рамси 2 гоол хийж багаа ялалтанд хөтөллөө.

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж