Сонирхолтой эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2015.09.20-нд нийтлэгдсэн

Сонирхолтой эдийн засаг

 

Өрийн хямралд орж, дампуурлаа зарлах шахсан Грек улсын эдийн засгийн талаарх сонирхолтой фактуудыг орчуулан хүргэж байна. Грект өнөөдөр парламентын сонгууль болж буй юм. Грекийн эрх баригч “СИРИЗА”  нам өнгөрсөн наймдугаар сард парламентын олонхийн суудлаа алдсанаар ээлжит бус сонгууль зарласан юм. Грек сүүлийн зургаан жилийн дотор тав дахь удаагаа ээлжит бус сонгууль зарлаад байна.

 

1. Грек улс хамгийн анх манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд дефольт болж байжээ.

 

Манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд Грекийн 13 хот-улс Делос арал дахь Аполлоны сүмээс зээл авсан байжээ. Гэвч зээлэгсдийн олонх нь зээлээ төлөөгүй тул сүм 80 хувийн алдагдал хүлээж байсан баримт бий. Сонирхуулахад тэр үед Плато, Аристотель, Их Александр нар амьд сэрүүн байжээ.

 

 Эх сурвалж: : Investopedia 

 


 

2. Орчин цагт Грек улс таван удаа дефольт зарлажээ.

 

Грекийн гадаад нэгдсэн өрийн баталгаандаа таван удаа дефольт болсон байна.

 

  • 1826 —Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнох Грекийн дайны үеэр

  • Грек улс Баварын ханхүү Оттогоос 1832 онд цэрэг армидаа зориулж авсан зээлээ төлөхөө зогсоож байв

  • Үүнээс болоод Грек улс 1860-1878 оны хооронд олон улсын худалдаанаас тусгаарлагдав

  • Үүний дараа зах зээл нээгдэхэд хэт их зээл авснаас Грекийн засгийн газар 1893 онд өрөө төлөх чадваргүй болжээ

  • 1932 онд Их хямралын үеэр (Great Depression) Грект дахин дефолт тохиов.

 

  Эх сурвалж: : Investopedia 

 


 

3. Грек тусгаар тогтнолынхоо бараг тал хувьд нь санхүүгийн хямралтай явж иржээ.

 

Грек Османы эзэнт гүрнээс тусгаар тогтносноос хойшхи 196 жилийн 90-нд нь санхүүгийн хямралтай явж ирсэн байна.

 

 Эх сурвалж: Business Insider via Bank of America 

 


 

4. Грекийн авлигын хэмжээ жил бүр ДНБ-ны /дотоодын нийт бүтээгдэхүүн/ 8-10 хувийг эзэлдэг байна.

 

“Brookings” институтын Даниель Кауфманы хийсэн судалгаагаар Грекийн авлигын хэмжээ жил бүр ДНБ-ынхээ наймаас 10 хувийг эзэлдэг байна. Энэ авлигалын үлэмж хэсэг нь энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд шингэсэн байдаг гэнэ. “Хэрэв Грек авлигалд Шведийн стандартаар биш юмаа гэхэд Испанийн хэмжээнд хүрдэг хяналт тавьдаг байсан бол ДНБ-ныхээ дөрвөн хувийг л авлигалд идүүлэх боломж бий” хэмээн Даниель Кауфман 2010 оны тайландаа дурьджээ. Европын комиссын 2014 оны судалгаагаар Грек нь ЕХ-ны хамгийн авлигад идэгдсэн улсаар нэрлэгджээ. Энэ нь хэмжээгээрээ Хятадтай дүйцнэ гэж үзсэн байна.

 

Эх сурвалжGreece's Horizons: Reflecting on the Country's Assets and Capabilities

 


 

5. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Грек хүмүүс тайлагнасан орлогоо 100 хувь өрөндөө төлдөг.

 

Дундаас дээш түвшины амьдралтай Грекчүүд тайлагнасан орлогоо 100 хувь өрөндөө төлдөг гэж мэдүүлдэг байна. Харин Чикагогийн их сургуулийн судлаачдын мэдээлснээр грекчүүдийн ийм тайлан гаргадаг нь орлогоо худлаа мэдээлж татвараас зугтдаг гэдгийг нотолно гэжээ. Зөвхөн 2009 онд бизнес эрхлэгч Грекчүүд 28 тэрбум еврогийн татвараас ингэж бултсан байдаг гэнэ.

 

Эх сурвалжBusiness Insider

 


 

6. Грекийн хөдөлмөрийн насны залуусын 49.7 хувь нь ажилгүй.

 

Өнгөрсөн жил Грекийн залуу үеийнхний ажилгүйдлийн хэмжээ 56.4 хувь хүрч байв.  Грекийн залуус ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд дугаарладаг байна. Нийт ажилгүйдлийн хэмжээ нь 2015 оны гуравдугаар сарын байдлаар 25.6 хувьд хүрчээ. 2013 оны есдүгээр сард 28 хувьд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байлаа.

 

Эх сурвалжTrading Economics

 


 

7.  Грекийн 18-34 насны хүмүүсийн 63.5 хувь нь эцэг эхтэйгээ амьдардаг.

 

Грекийн 25-34 насны хүмүүсийн тал хувь нь эцэг эхийнхээ гэрт амьдардаг байна. Энэ тоо 2010 оноос хойш огцом нэмэгджээ. “Эцэг, эхийнхээ гэрээс өрх тусгаарлана гэдэг нь зардлыг нэмэгдүүлдэг” хэмээн Блумбергийн сурвалжлагчид мэдээлсэн байна. “Тэд тусламж гуйн уйлсаар эцэг эхийнхээ гэрт эргэн ирдэг” аж.

 

Эх сурвалжBloomberg

 


 

8. Грекийн хүн амын 23.9 хувь нь 24-өөс доош насныхан эзэлдэг.

 

Өөрөөр хэлбэл хүн амын нас жилт нэмэгдэж байгаа хэрэг. Грекийн хүн амын дөнгөж 9.8 хувь нь 15-24 насныхан эзэлж, 32.9 хувийг 55-аас дээш насныхан бүрдүүлж байна.

 

Эх сурвалжCIA Factbook

 


 

9. Грек нь Массачусеттсээс тав дахин том боловч ДНБ нь АНУ-ын энэ муж улсаас  хоёр дахин бага.

 

Грекийн ДНБ нь 242.2 тэрбум ам.доллар бол Массачусеттс муж улсынх 420.75 тэрбум ам.доллар юм. Массачусеттс муж улсын газар нутгийн хэмжээ 27,336 км/квадрат  бол Грекийнх 131,957 км/квадрат  юм.

 

Эх сурвалжBureau of Economic Analysis,World Bank

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж