Мьянмарт болж буй дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна. Монголын үндэсний шигшээгийнхэн өчигдөр /2019.11.19/ талбайн эзэдтэй тоглож, хожигдол хүлээлээ.
Монголын шигшээ багийн хувьд ДАШТ-ны урьдчилсан шатны анхны хожлоо өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод авч байв. Мьянмарын шигшээ багтай хийсэн уг тэмцээнд А. Дөлгөөний оруулсна нэг гоолоор хожиж байсан билээ. Тэгвэл өчигдөр Мьянмарын талбайд тоглож , тоглолтын 17 дах минутанд Мьянмарын төв хагас хамгаалагч Б. Хлайны хийсэн ганц гоолоор хожигдлоо. Ингэснээр Монголын хөл бөмбөгчид таван тоглолтоос нэг хожил авч, дөрвөн хожигдол хүлээн 3 оноотой хэсгийнхээ сүүлийн байрт бичигдэж байна.
ДАШТ-н урьдчилсан шатны дараагийн тоглолтоо ирэх оны гуравдугаар сарын 26-нд /2020.03.26/ Тажикстан улсын шигшээ багтай талбай дээр нь тоглоно.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ