Р.Дагва Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | News.MN

Р.Дагва Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Р.Дагва Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Р.Дагва Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өчигдөр /11.19/ Польшийн Элчин сайд Кришцетофыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар ярилцав. Энэ хүрээнд хоёр талын хувийн хэвшлийнхний харилцаа холбоог сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нийслэл хотууд гүүр болох ёстой гэдгийг онцолсон. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хамгийн бат бөх харилцаа  гэдгийг нийслэлийн ИХТ-ын дарга Р.Дагва  мөн онцолж байлаа. Харин Польшийн Элчин сайд Кришцетоф нийслэл хотууд аль ч түвшинд хамтран ажиллах боломжтойг дуулгаад, Польш улсын эдийн засаг 1992 оноос хойш байнгын өсөлттэй байгаа, жил бүр 5-7 хувийн өсөлттэй гарч байгаа гэсэн юм. Иймд Улаанбаатар хоттой эдийн засгийн түвшинд хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар уг асуудлаар удахгүй Монгол Улсад албан ёсны айлчлал хийх Польшийн Парламентийн даргын айлчлалын үеэр дэлгэрэнгүй уулзаж ярилцахаар тохиролцсон юм.

Мөн өнөөдрийн уулзалтын үеэр нийслэл хотуудын найрамдалт харилцааны илэрхийлэл болгож Улаанбаатар хотод Варшав хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж байгуулж тохижуулах  боломжтойг хэлсэн юм.  Түүний энэхүү саналыг Элчин сайд сайшаан хүлээн авч, Польш улсын ерөнхийлөгч агсан Качиньскийн нэрээр нэрлэх санал тавилаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bazar 2019-11-20 83.25.250.113

Hucvaa ter kachinskii gez manaid ju hiisen gez naadah naimaaching zailuul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж