Увс аймгийн үймээнд 200 гаруй иргэд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Увс аймгийн үймээнд 200 гаруй иргэд оролцжээ

Увс аймгийн Өмнөговь сумын иргэд тус нутаг дэвсгэрт алт олборлодог БНХАУ-ын “Жей Си Си Айр” компанийн  хамгаалалтын ажилтнуудтай хоёр  цаг орчим  хийн буугаар буудалцаж чулуу нүүлгэж үймээн дэгдээсэн тухай бид өчигдөр мэдээлсэн. Бидэнд олдсон эхний мэдээллээр  өчигдөр 14.00 цагийн байдлаар  үймээнд оролцсон иргэдээс гурван эмэгтэйгээс байцаалт авч эхэлсэн байна.  Одоогоор тус аймгийн цагдаагийн хэлтэст 14 иргэнийг саатуулан хориод байгаа гэнэ. Уг үймээн гарах үеэр Өмнөговь сумын 200 гаруй иргэд оролцсон тухай эх сурвалж мэдээлж байна. Хэрэг гарах үеэр дуудлагын дагуу аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд очиж  үймээнд оролцсон иргэдийг Ака буу, бороохойгоор сүрдүүлэн хоморголон баривчилсан гэнэ. Саяхан  10.00 цагт  Увс аймгийн цагдаагийн хэлтэс рүү холбогдож дээрх үймээний талаар тодруулах гэсэн боловч  “Хэргийг мөрдөн шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгөв.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж