Гитлерийн байшинг цагдаагийн газар болгоно

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Гитлерийн байшинг цагдаагийн газар болгоно

Гитлерийн байшинг цагдаагийн газар болгоно

Германы нацист дарангуйлагч Адольф Гитлерийн мэндэлсэн байшинг цагдаагийн газар болгох шийдвэр гарсан тухай  “BBC” мэдээлжээ. 17-р зууны үеийн энэхүү байшин нь Австрийн хилийн дагуух  Браунау ам Инн тосгонд байдаг бөгөөд Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр энд мэндэлсэн юм.  Тэрбээр энэ байшинд амьдралынхаа цөөн хэдэн долоо хоногийг өнгөрүүлсэн гэдэг.

Уг орон сууцыг 2014 онд цагаачдын төв болгох тухай ярьсан ч бүтэлгүйтсэн. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2016 онд Засгийн газар барилгыг 810,000 еврогоор албадан худалдаж авсан байна. Үүнээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөр өнжүүлэх төвийн зориулалтаар ашиглагдаж байжээ.

Австрийн Дотоод хэргийн сайд Вольфганг Песчорн ийм шийдвэр гаргасан нь уг барилга нацист үзэл суртлыг дурсан хадгалах ёсгүй гэдгийг батлан харуулж байна хэмээн хэлжээ.  Мөн Австрийн иргэдээс уг байшинг ул мөргүй шатаах, буяны үйл хэрэгт ашиглах гэсэн саналууд гарч байсан гэнэ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж