Дэлхийн жорлонгийн байгууллага Орос улс “олон асуудалтай” байгааг онцолжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн жорлонгийн байгууллага Орос улс “олон асуудалтай” байгааг онцолжээ

Дэлхийн жорлонгийн байгууллага Орос улс “олон асуудалтай” байгааг онцолжээ

Бие засах газруудад ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй орнуудын тоонд Орос улс байна хэмээн Дэлхийн жорлонгийн байгууллагын захирал, үүсгэн байгуулагч Жек Сим РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэллээ. “Жорлонгийн асуудлуудаа шийдэхийн тулд нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, шаардлагатай санхүү, төсвийг гаргах, мөн ард иргэдээ сэнхрүүлэх ёстой” хэмээн Жек Сим хэллээ.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ны Дэлхийн жорлонгийн өдөр (World Toilet Day) болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ 2013 онд гаргасан. Дэлхийн жорлонгийн байгууллага 2001 онд Сингапурт байгуулагдсан.

"Дэлхийн томоохон орнууд манай байгууллагын түнш болж байгаа жишгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дагах байх гэж найдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд нарендра Моди нар шиг” хэмээн тэрбээр хэлжээ.

ОХУ-ын Үндэсний Статистикийн хорооны 2018 мэдээгээр тус улсын нийт өрхийн 22 хувь нь төвлөрсөн цэвэрлэх байгууламжид холбогдоогүй жорлонтой байгаа ажээ. Ялангуяа энэ асуудал хөдөөгийн хүн амд тулгамдаж байна. Оросын хөдөөгийн хүн амын 66,5 хувь нь цэвэрлэх байгууламжтай холбогдсон жорлонгүй байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж