ОХУ-ын Магадан мужийн алт олборлогчид 40 жилийн турш эвдэгдээгүй олборлолтын дээд амжилтаа эвдсэн байна. Энэ 2019 оны эхний 10 сарын байдлаар 40,23 тонн алт олборлосон нь 1979 оны 40 тонн алт олборлосон дээд амжилтыг ахиулсан тохиолдол боллоо. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоон тонноор илүү байна хэмээн Магадан мужийн Засгийн газар мэдээллээ.
"Колымын алт олборлогчид энэ 2019 онд 40,23 тонн алт олборлоод байна. Хамгийн их алтыг Тенькиний тойргийн уурхайчид олборлосон байна. Тэд он гарсаар 16,25 тонн алт гарган авчээ. Харин Ягоднинийн тойрог хамгийн их цул буюу 6,74 тонн цул алт олборлолоо” хэмээн Магаданын Засгийн газрын албан мэдээнд дурджээ.
Алт олборлолтоор Колымийн уурхайчид сүүлийн хэдэн жил дараалан Оросдоо тэргүүлж байна. Олборлосон алтны дийлэнхийг "Наталка" болон "Павлик" ордуудаас олборложээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ