"Чингис хаан"-аар гоёсон эрхмүүд | News.MN

"Чингис хаан"-аар гоёсон эрхмүүд

"Чингис хаан"-аар гоёсон эрхмүүд

"Чингис хаан"-аар гоёсон эрхмүүд

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархалын өдөр”-ийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдөр арваннэгдүгээр сарын 27-нд тохиож буй.

“Монгол бахархал”-ын өдрөөр  улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон. Уг хүндтэй шагналыг энэ жил  дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж буй "The HU" хамтлагт олгохоор болсон билээ.  Ингээд энэхүү хүндэт шагналыг авч байсан эрхмүүдийг танилцуулъя.

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ /2005/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгчийн гаргасан зарилгаар гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртсэн онцгой тохиолдол бөгөөд П.Очирбат "Чингис хаан" одонг хүртсэн анхны хүн юм.

БЯМБАСҮРЭНГИЙН ШАРАВ /2006

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долоодугаар сарын 06-ны өдрийн зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн жилд "Чингис хаан" дуурь бүтээснийг үнэлж энэхүү одонгоор шагнажээ.

Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь "Чингис хаан" дуурь, "Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1,2-р симфони, "Замбуутивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн.

ДАШИЙН БЯМБАСҮРЭН /2009/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны долоодугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнаж байв.

Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал монгол улсад өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчдийн нэг билээ.

РАДНААСҮМБЭРЭЛИЙН ГОНЧИГДОРЖ /2010/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны долдугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан эрх зүйт нийгмийг цогцлог хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

ШУА-ийи гишүүн, академич. шинжлэх ухааны доктор \Ph.D\. БНСУ-ын Инчоний Их Сургуулийн хүндэт доктор, Удирдлагын академийн хүндэт профессор, математикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж иь Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг юм.

НАЦАГИЙН БАГАБАНДИ /2011/

Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Чингис хаан одонгоор энгэрээ мялаасан тав дахь эрхэм болсон юм. Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй нэгэн.

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж уг одонгоор энгэрийг нь мялаасан байна.

ДАМДИНЫ ДЭМБЭРЭЛ /2012/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг хүртээж байжээ. Зарлигт “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг хүртээж байна” гэсэн байна.

Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, аймгийн МАХН-ын хороонд кабинетын эрхлэгч, аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, хэсгийн ахлагч, Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дарга. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга. Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Улсын Их Хурлын даргын албыг хашиж байсан. 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн. 1992 оноос тасралтгүй 6 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.

ДУМААГИЙН СОДНОМ /2013/

Монголын улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Д.Содном 2013 оны арваннэгдүгээр сарын 04-нд тус одонгоор энгэрээ мялаажээ. Д.Содном гуай Монголын ард түмэнд хандан “Монголчууд бид хийсэн бүтээснээрээ бахархах бус хийж бүтээх үйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэдгээ илэрхийлж байжээ. Энэ үеэрээ Ерөнхийлөгч үг хэлэхдээ "Содном гуай бол Монгол Улсын хоёр зууны хөгжлийг холбон үүрч яваа манай нэр хүндтэй ахмадуудын нэг. Монгол Улсын Ерөнхий сайдуудаас наян насныхаа босгыг энх тунх алхаж, энэ их хүндэтгэлийг хүлээж байгаа буянтай буурал. Одоогоос хагас зуун жилийн өмнө төрийн сайдын хариуцлагатай албанд томилогдон ажилласан хүн.

Содном гуай бол Маршал Чойбалсангаас хойшхи манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсаар яваа хүн. Содном гуай бол ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчлэх Монгол төрийн зүтгэлтний ноён нуруу болсон хүн" хэмээсэн байна.

ХАВТГАЙН НАМСРАЙ /2014/

Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн болон түүхэнд үлджээ. "Х.Намсрайд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм" хэмээн онцолж байжээ.Академич Х.Намсрай 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа аж.

Тэрбээр физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна.

ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁО /2015/

2015 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртээж байжээ. Г.Мэнд-Ооёо нь уг эрхэм шагналыг хүртсэн 9 дэх эрхмээр тодорсон юм.

Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд УБДС төгссөн. Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г. Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд СГЗ цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал авсан аж.

ГАНБААТАРЫН АРИУНБААТАР /2016/

Г.Ариунбаатар нь монгол дуучны авъяас чадварыг дэлхий дахинд харуулж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж, 23-хан насандаа Гавъяат цол хүртсэн билээ. Ийнхүү тэрээр "Чингис хаан" хэмээх энэ хүндтэй алдрыг хүртэл арав дахь эрхэм болсон юм. Дэлхийн таван шилдэг дуучны нэгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар шалгарч байсан байна.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР /2017/

2017 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон юм. Тэрээр Монгол Улсын анхны Олимпийн наадмын алтан медалийг 2008 оны Бээжингийн зуны Олимпоос хүртсэн, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин юм. Мөн тэрбээр амжилтаа бататган 2012 онд Лондонгийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, их наадмын хос медальтан болсон юм.

THE HU /2019/

 

Үндэснийхээ хөгжмийг рок хөгжмийн урсгалтай хослуулсан The Hu хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон болох Чингис хаан одонгоор шагнахаар болж байна.

The HU хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хүннү рок чиглэлээр уран бүтээл туурвидаг юм. МУГЖ Б.Дашдондог нь 2009 оноос онд тус хамтлагийг  үүсгэн байгуулж,  продюсероор ажиллаж байгаа юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил  төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одон олгох журманд өөрчлөлт оруулж байгууллагад олгохоор болжээ. Ингэснээр одонг жаазлан гардуулах бөгөөд хамтлагийн гишүүдэд жижиг энгэрийн тэмдэг гардуулах юм байна.

Б.ЦЭЦЭГ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-11-20 202.9.45.112

ene utga aldlaa shuu buur….yer n erdemten emch injeneeruud n haachsiim danda l uls turch gehde ner hund n buursan,shal hereggui urlag sportiinhon…minii bodloor iim.l bn

Avatar

Зочин 2019-11-20 207.6.112.23

The Hu avch baigaad mash ih bayartai baina! MOngolchuud delkhiig dakhin daranguilah ehleliig tavisan. Odoo araas ni Mongolchuud bukh salbart zoroij garch ireh bolno!

Avatar

iim tsaraigaar bagaa byrdyylj bna 2019-11-20 132.194.13.95

ariynbaatar ,tybshinbayar esyc dram,unuuduriin medeeg xyrtel jeepiig mini uguugyi bn

Avatar

Үнэцэнэ 2019-11-20 66.181.186.68

Энд нэг л зүйл ажиглагдаж байнаа?! Энэ одонгийн үнэ цэнэ гэж алгаа?! Монгол улсыг дампууруулсан ямарч үнэ цэнэгүй улс цохиж явах юм!!! Ёрөнхийлөгч нарын шагнал олгосон шийдвэр нь зүгээрл хаврын салхи лугаа адил сэтгэлийн хөөрөл юм даа?! Тэр гончиг,багабанди,очирбат,бямбасүрэн,дэмбэрэл,нар юу юм вэ?! Ёстой сармхгчингууд бие биенээ нздний шилээр гоёж дээ?! Энд харин одонгийн үнэ цэнийг өргөсөн шаоав,намсрай,мэндоёо нар л байх шив дээ?! Удахгүй алтан гадас шиг сая төгрөгний үнэтэй болоход их ойрхон

Avatar

Зочин 2019-11-20 64.119.23.140

Шарав гуайн хажууд ху хамтлаг, зэрэгцээд, ямар уу? Хэрэв ху бид арай ч энэ шагнал авах зиндаанд хурээгуйээ гээд татгалзвал нэр хунд нь хуу есне дее.

Avatar

Зочин 2019-11-20 66.181.161.106

Багабанди очирбат мэтиин хүмүүс өөрсдөө л бие биениигээ шагнасан байх түүнээс биш тэд их хааны нэрэмжит шагнал авах гавьяа байгуулсан билүү багабанди оюутолгойд манай төлөөнии хүнээр сууж өчнөөн сая долларын цалин авдаг ч ямарч юм болсон хэлгүй хүн шиг юу ч дугарахгүй мануухай шиг л байдаг юун монголын эрх ашиг

Avatar

Зочин 2019-11-20 202.9.43.43

С.Баяр юу ч вэ дээ

Avatar

Зочин 2019-11-20 202.9.43.43

С.Баярын гарын багш Багабанди гэдэг хүнд Оюу толгойхонтой хамтарч ажилласны төлөө Чингисийын шагнал өгсөн юм уу.МАХН-ыг тараасан эн хүнд намыгаа тараасны төлөө өгсөн байж магад

Avatar

Зочин 2019-11-20 202.21.108.130

Demberel gedeg hund yamar gaviya baiguullaa gej ogson um bol doo? Mend-Oyo guai bol hiisen umtai hun l dee

Avatar

Зочин 2019-11-20 202.126.88.204

Чалх сайтвй учраас егсен бхоо. 60 гарчихаад талийгаач найзынхаа охиныг аваад суучихсан гээ биздэ. Авч гардаг авааль хегшин авгайтай, авч унтдаг залуу авгайтай.

Avatar

Зочин 2019-11-20 207.6.112.23

tegvel ch argagui l um bna

Avatar

Зочин 2019-11-20 202.55.188.45

Энд жаахан илүүдсэн нь Багабанди, Дэмбэрэл, Гончигдорж, Мэнд-Ооёо нар байна.

Avatar

Зочин 2019-11-20 192.82.69.191

Болор үнэн хэллээ. Энэ 4 т зохихгүй хүнддэнэ.

Avatar

болор 2019-11-20 78.209.187.2

Гончигоо Дэмбээ Багабанди Очирбат нар бол амьд байгаа дээрээ буцаагаад өгчихмөөр юм даа. Үр хүүхэд гэр бүлийнхэн нь сэтгэл амар сайхан амьдрана ш дээ. Тэгээд ч дэл сул улс төрд байсан гялтайх юмгүй гаруудад өгөхөө больчино сайн үр дүнтэй

Avatar

Зочин 2019-11-20 207.6.112.23

yag unen hellee

Avatar

Зочин 2019-11-20 202.126.88.204

Улс төрчдөөс өр тэглэж мянганы замыг эхлүүлсний төлөө Энхбаярт өгөх естой бсн юмдаа. Тэгэхэд эсрэгээрээ элбэгдоржид долигноод шоронд хийчихдэг. монголчууд хуйхнуур салхи шиг барьцгуй болжээ

Avatar

Зочин 2019-11-20 202.126.88.147

Шинжлэх ухааны эрлэмтэн мэргэд, инжeнeр, эмч багш нар спорт урлагийнханыг бодвол олны нүднээс далд чимээгүй л ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс

Avatar

иргэн 2019-11-20 103.229.123.244

Гончигдорж, Мэнд-Ооёо, Дэмбэрэл нар биш ээ, хүндэдэж байгаа даа.

Avatar

зочин 2019-11-20 64.119.25.178

Ямар ч гэсэн нэр нь сэвтсэн хүн алга. Болж байна.

Avatar

Зочин 2019-11-20 43.228.131.45

ЖИНХЭН ЭЗЭД НЬ ТҮВШИНБАЯР,АРИУНБААТАР ,ШАРАВ ,МЭНД- ОЁО,НАМСРАЙ. HU ХАМТЛАГ ГЭЭД ДЭЛХИЙД МОНГОЛЫГ ЦУУРИАТУУЛСАН ХҮМҮҮС БАЙНА. БУСАД НЬ БОЛ МОНГОЛДОО Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨД ХЭЦҮҮ ХҮМҮҮС БАЙНА ДАА. ЯАЖ ЯВААД ТЭР НЭР ХҮНДТЭЙ ОДОНГ АВЧИХАДАГ ЮМ. БИ ТЭР ХҮН ЧИНЬ БИШ ГЭЭД ХЭЛЧИХГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДОЖ СУУХ ЮМ. ХҮН Ч ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙ ЮМ ДАА ДУР ЭЗНЭЭ ГОЛОХГҮЙ, ДУНД ЧӨМӨГ СҮҮЖЭЭ ГОЛОХГҮЙ ЭЭ ГЭЖ…

Avatar

Зочин 2019-11-20 207.6.112.23

Estoi yag onoj hellee. Busad ni bol estoi oilgomjgui, yu ch hiigeegui huvia hicheej dovoo sharluulj yavj bsan humuus. Yalanguya ter demberel gonchigdorj bagabandi ochirbat ene ter odoo yu be?

Avatar

Зочин 2019-11-20 43.228.131.45

ЖИНХЭН ЭЗЭД НЬ ТҮВШИНБАЯР,АРИУНБААТАР ,ШАРАВ ,МЭНД- ОЁО,НАМСРАЙ. HU ХАМТЛАГ ГЭЭД ДЭЛХИЙД МОНГОЛЫГ ЦУУРИАТУУЛСАН ХҮМҮҮС БАЙНА. БУСАД НЬ БОЛ МОНГОЛДОО Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨД ХЭЦҮҮ ХҮМҮҮС БАЙНА ДАА. ЯАЖ ЯВААД ТЭР НЭР ХҮНДТЭЙ ОДОНГ АВЧИХАДАГ ЮМ. БИ ТЭР ХҮН ЧИНЬ БИШ ГЭЭД ХЭЛЧИХГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДОЖ СУУХ ЮМ. ХҮН Ч ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙ ЮМ ДАА ДУР ЭЗНЭЭ ГОЛОХГҮЙ ДУНД ЧӨМӨГ СҮҮЖЭЭ ГОЛОХГҮЙ ЭЭ ГЭЖ

Avatar

bat 2019-11-20 192.82.65.182

bajgar arav,jijig shiltei nairka hoyort ene tom odong olgoson ni haramsaltai.

Avatar

Зочин 2019-11-20 64.119.25.140

Эдгээр дотроос шинжлэх ухаанаас эрдэмтэн Намсрай гуай, спортоос Түвшинбаяр аврага, урлагаас Шарав гуай л нүдээ олсон шагнал болсон доо. Салбар салбартаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрхэмүүд. Бидний бахархал. Олон жил ч ажилласан салбартаа. Бусад нь ч мэдэхгүй ээ. Гончигдорж Багабанди, Содном бол цаашаа шүү.

Avatar

aida 2019-11-20 112.72.12.16

Gonchigdorj8d odo uhsen atsaa hj ogdog bn a bi odoo chingisiin odontoi geel hutsdag baih da ter ochirbat bn demberel bn yu hiisen gj ogdog avdag bn da icheechde

Avatar

Б 2019-11-20 202.126.89.214

Энэ хүндтэй шагналыг сайн бодож зөв хүнд өгөөсэй гэж боддог шүү ер нь энэ шагналын тодорхойлолтын дагуу тухайн жилд шаардлага хангаагүй бол өнжиж болно шүү дэ

Avatar

зочин 2019-11-20 66.181.177.77

ГОНЧИГДОРЖ, ДЭМБЭРЭЛ, БАГАБАНДИ НАРААС ЭНЭ ОДОНГОО ХУРААН АВЬЯА МОНГОЛЧУУДАА. ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БАТЛУУЛАХ ҮЕД ИХ ХУРЛЫН ДАРГА БАЙСАН ӨВГӨН ЧӨТГӨР ДЭМБЭРЭЛ, ТУЗ-ЫН ГИШҮҮН ОЛОН ЖИЛ ХИЙСЭН УРВАГЧ БАГАБАНДИ, ХОРЧИН ГОНЧИГОО НАРААС ОДОНГОО БУЦААЖ АВЬЯА.

Avatar

Зочин 2019-11-20 202.179.24.130

Очирбатаас авахгүй юм уу? Энэ хүний гайгаар унаган байгаль сүйрсэн гэж үздэг.

Avatar

ЖИНХЭНЭ ЭЗЭД НЬ 2019-11-20 103.111.68.3

ЖИНХЭН ЭЗЭД НЬ ТҮВШИНБАЯР,АРИУНБААТАР ,ШАРАВ ,МЭНД- ОЁО,НАМСРАЙ. HU ХАМТЛАГ ГЭЭД ДЭЛХИЙД МОНГОЛЫГ ЦУУРИАТУУЛСАН ХҮМҮҮС БАЙНА. БУСАД НЬ БОЛ МОНГОЛДОО Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨД ХЭЦҮҮ ХҮМҮҮС БАЙНА ДАА. ЯАЖ ЯВААД ТЭР НЭР ХҮНДТЭЙ ОДОНГ АВЧИХАДАГ ЮМ. БИ ТЭР ХҮН ЧИНЬ БИШ ГЭЭД ХЭЛЧИХГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДОЖ СУУХ ЮМ. ХҮН Ч ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙ ЮМ ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж