Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх "хүний мууд дуртай"

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх "хүний мууд дуртай"

Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх "хүний мууд дуртай"

Арваннэгдүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргасан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон гэх асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар хоорондоо хэрэлдэж, зодоон цохиондоо хүрсэн гэх мэдээлэл бий.  Эх сурвалжуудын хэлснээр Дубайн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэрээр Ц.Нямдорж өөрийн байр сууриа илэрхийлэхдээ эдийн засагт хортой, муу үр дагавартай шийдвэр боллоо гэж шүүмжилсэн байна. Харин түүний шүүмжлэлийг Х.Болорчулуун "Рио Тинто"-гийн талд үйлчилдэг гэж шүүмжилжээ.  Хариуд нь Ц.Нямдорж сайд  Х.Болорчулууныг шантаажчин гэснээс болж тэд заамдалцан, Х.Болорчулуун хоолойг нь боож түлхжээ. Тэднийг Ч_Хүрэлбаатар, А.Сүхбат нар салгасан байна.

Тэгвэл энэ асуудлаар Ерөнхийлөгчийн хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга нүүр номоороо дамжуулан "Оюутолгойн гэрээг өмөөрсөн Ц.Нямдоржийг Х.Болорчулуун заамдаж авч мангастжээ. Зөв ш тээ, тэр байтугай хашраах ёстой" гэж бичжээ.  

Хэдэн жилийн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханыг У.Хүрэлсүх шанаадахад тэр мөн зодуулсны биш зодсоных нь талд зогсч байсан. Үүнээс харахад Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх гэмт хэрэгтэнд ч гэсэн хүний эрх байдгийг мэддэггүй юу, эсвэл үнэхээр хүний мууд дуртай юу гэмээр. Ямар ч байсан Г.Уянга бүсгүйн хувьд зодуулсанд нь дургүй зодсонд нь дуртай гэж.  Түүнчлэн Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хэний захиалгатай болох нь ойлгомжтой харагдаж буй.

Б.БАТ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж