Цахим ертөнцийг шуугиулж буй загвар өмсөгч эмээ нар | News.MN

Цахим ертөнцийг шуугиулж буй загвар өмсөгч эмээ нар

Цахим ертөнцийг шуугиулж буй загвар өмсөгч эмээ нар

Цахим ертөнцийг шуугиулж буй загвар өмсөгч эмээ нар

Тэд бол жирийн нэг эмээ нар биш. Тэд Хятадын өндөр настай эмэгтэйчүүдийг харах өнцгийг өөрчлөх зорилгоор тэтгэвэрт гарсныхаа дараа зоригтойгоор загварын салбарт  хөл тавьсан 60-аас дээш насны загварлаг, гуалиг эмээ нар. Хятадад ахмад настай эмэгтэйчүүдийг “дама” хэмээн нэрлэдэг. Энэ нь ерөнхийдөө хов жив хөөцөлдсөн, бүдүүлэг соёлгүй гэсэн доромж утгатай үг юм.  Харин тэд энэ хандлагыг өөрчилж, Хятад эмэгтэйүүд нас өндөр болсон ч нийгэмд сайн зүйлсийг хийж, уриалж чаддаг, хэнээс ч дутахгүй бие хаа царай зүсээ арчилж тордоод биеэ зөв авч явж болно гэдгийг харуулахыг хүсчээ.

Загварлаг хувцаслан цахим сүлжээний “од” залуу охидоос дутахгүй цэгцтэй алхан хөгжилдөж буй тэдний бичлэг сошиал сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж олон эмэгтэйчүүдэд урам зориг өгч байгаагаас гадна өөрсдөө ч загварын тайзанд гараад амжсан гэнэ шүү. Мөн энэ загварын ертөнц хэрхэн хувьсан өөрчдөгдөж байгааг харуулж байгаа юм. Олон улсын загварын чиг хандлага улам олон талт байдлыг эрэлхийлэх болж, заавал залуухан, туранхай эмэгтэйчүүд загварын тайзанд гарна гэдэгт ойлголт ард хоцроод байгаа юм. дэлхийн хэмжээний томоохон загварын шоунд махлаг, хөл хүнд, тэр ч бүү хэл дауны синдромтой эмэгтэйчүүд оролцох болсон нь үүний нэг илрэл билээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-20 106.102.1.175

Өмссөн хувцас нь монгол дээлтэй минь загвар ямар ижил хамрагдана вэ?

Avatar

иргэн 2019-11-20 192.82.72.31

Зөв байна. Бүх насны бүх хэлбэр галбиртай хүнд хувцас хэрэгтэй биздээ. дандаа тураалд орсон залуучууд байдаг буруу шүүдээ. Загвар зохиогчид ийм байдлыг анхаарч жинхэн орон зайг хараасайдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж