ШАШИН: Хар хайрцаг хаана байнa! | News.MN

ШАШИН: Хар хайрцаг хаана байнa!

ШАШИН: Хар хайрцаг хаана байнa!

ШАШИН: Хар хайрцаг хаана байнa!

“Би их бүрэг дуугүй, ичимхий бас их хараал хэлдэг байсан. Эзэнд итгэж, сүмд явдаг болсноос хойш ааш зан минь өөрчлөгдсөн. Одоо хараалын үг хэлдэггүй. Ер нь сүмд явахаар хувь хүнийхээ хувьд зөв хүн болж төлөвшдөг” гэж илтгэгч бүсгүй өөрийгөө тодорхойлов. Түүний хувьд 17 настайдаа библитэй танилцаж, сүмд явж эхэлснээс хойш 15 жил болж буй. Хоёр хүүхдийн ээж залуухан энэ эмэгтэй  “Өөрчлөлт” сүмд шинэ гишүүдийг хариуцан ажиллаж, илтгэл тавьдаг аж.

ХРИСТЭД ИТГЭХ НЬ ХАМГИЙН ГОЛ ШАЛГУУР, ЧУХАЛ ҮЗҮҮЛЭЛТ

Баянзүрх дүүргийн нутагт байрлах тус сүм өмнө нь "Хайрын үүд" нэртэй байсан бөгөөд гэр хороолол дунд үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байгаа аж. Уулын оройд шахам байрлах цамхаг шиг барилгатай эл сүм алсаас их содон харагдна. Сүмийн улаан өнгийн загалмай харанхуйд тодоос тод гэрэлтэх аж. Биднийг очиход сүмийн залуу пастеруудаас өөр хүн байхгүй, хаалгаа хаах гэж байлаа. Ажлын өдөр учраас цуглаан болдоггүй гэнэ. Хоёр давхар бүхий барилгын нэг давхарт залуу пастерууд буюу номлогч нарын өрөө байрлах агаад Есүс Христийн зургуудыг ханандаа өлгөж, номын сандаа “Сатаны урхи” гэсэн ном эгнүүлсэн байх нь анхаарал татав. Гэсэн ч ямар учиртай юуны тухай болохыг номлогч нар тайлбарлахаас цааргаллаа. Магадгүй сүмд элссэний дараа энэхүү номоо гишүүддээ өгдөг болохыг үгүйсгэхгүй.

Сүмийнхэн шинэ гишүүдээ элсүүлэхдээ “Эзэнд итгэдэг үү” гэж асуух боловч үл итгэсэн байдалтай, сүмийнхээ тухай танилцуулах “дургүй шинжтэй. Гэхдээ тус сүмийн үйл ажиллагааны талаар товч танилцуулахад герман хүмүүс ирж байгуулсан гэх бөгөөд одоогоор монгол пастерууд ажиллуулдаг, эзний сургаал буюу библи номлодог аж. Харин гадны орнууд руу зуучилж сургадаггүй, мормоны урсгалыг номлодоггүй, гаж буруу урсгал гэж үздэг байна. Зөвхөн энэ сүм ч биш өөр бусад сүм, Христийн сургуулиуд шинэ элсэгчээсээ анхны шалгуур болох "Эзэнд итгэдэг үү" гэж давтан давтан асуух нь сонин.

ЭЗЭН БОЛ ЭНЭ ЕРТӨНЦИЙН ЦОР ГАНЦ ҮНЭН, БУСАД НЬ БУРУУ УРСГАЛ ГЭЖ НОМЛОСОН

Христийнхэн айлын хашаа давуулж ном шиддэг байсан 2000-аад оны үетэй харьцуулахад хандлага нь өөрчлөгдөн ч өнөөдөр айл айлын хашаа тогшиж, хүмүүст Есүс христийг сурталчилж, номоо өгөхдөө цуглаанд нь явахыг урих, үгүй бол нүгэл тамд унах тухай ухуулдаг нь одоо ч хэвээр байгаа бололтой. Бид Баянзүрх дүүргийн XI дүгээр хороонд харъяалалтай нэгэн айлынд “Өөрчлөлт” сүмээс гадна өөр сүм байдаг эсэхийг лавлахаар санамсаргүй зочилсон юм. Иргэн н.Түвшинбаярын хэлснээр хоёр номлогч Рейнхард Боннке “Хасахаас нэмэх рүү” номын танилцуулгыг өгөхдөө цуглаанд очихыг санал болгожээ.

Иргэн н.ТҮВШИНБАЯР: 

-Ямар сүм гэдгийг нь сайн мэдэхгүй ээ. Өнөөдөр би амарч байгаа юм. Өглөөгүүр  хоёр хүн хаалга тогшиж орж ирснээ Есүс Христийн талаар танилцуулаад байсан. Эзэн бол энэ хорвоогийн цор ганц үнэн шашин, өөр бусад шашин хуурамч гээд цуглаандаа ирэхийг урьсан. Номынхоо танилцуулга дээр нэр, утасны дугаараа үлдээснээс биш хаяг нь тодорхойгүй л юм билээ. Та нар утсаар нь холбогдоод сүмд нь очиж болох байлгүй дээ. Миний хувьд сүсэггүй. Буддист, Христийн шашны алинд нь ч итгэдэггүй гэлээ.

2010 оны Хүн ам орон сууцны тооллогоор нийт хүн амын 61.7 хувь нь шашин шүтдэг, 38.3 хувь нь сүсэггүй гэсэн судалгаа гарсан байдаг.

Н.Түвшинбаярынхаас гарсны дараа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн ард байрлах Загалмай оройтой жижигхэн ягаан сүмээр орсон юм.  Бас л номлогч, жижүүрээс нь өөр хүн байхгүй аж. “Мөнхийн хайр” нэртэй эл сүмийн номлогч нар мөн л сүмдээ амьдардаг аж. Эзнийхээ зургийг ханандаа өлгөж, номлолын дуугаа жаазалсан харагдана. Гаднаас орж ирсэн нэгэн хижээл насны эмэгтэй өрөөнд сууж байсан жижүүртэй “Өдрийн мэнд” гэснээ яаран сандран “Амин” гэх нь сонсогдов. Тэд “Эзний алдар бат оршиг” гэснэ цааш ойр зуурын ажил төрлөө ярилцав. Анзаархад номлогч болон итгэгч нар нь хоорондоо “Амин” гэж мэнд мэддэг бололтой.

Ажлын өдрүүдэд хүнгүй шахам байдаг эл сүм нь амралтын өдрүүдээр хөл хөдөлгөөнд дарагдана. Өглөөний 10.00 цагаас эхлэн солонгос хэлээр дуудах номлолын дуу тасардаггүй аж. Ихэвчлэн залуус энэ сүмээр үйлчлүүлдэг гэнэ. Сүмийн номлогч багш 40 гаруй насны эрэгтэй Т-гийн хэлснээр нийтийг хамарсан хоолны өдөрлөг зохион байгуулах, элдэв лекц унших, амьд хөгжим тоглох, хувь хүний тухай хөгжлийн тухай сургалт явуулах зэрэг янз бүрийн арга хэмжээ сүмд “хориотой” гэдгийг тодотгов. Тэрбээр “Манайх гадных биш монгол сүм. Хотын төвд байдаг болохоор янз бүрийн үйл ажиллагаа явуулж болохгүй, итгэгч нар маань хол гэртэй. Хэрэв гэр хороолол дунд байрладаг бол олон л үйл ажиллагаа зохиох санаа байх юм” гэлээ. Эндээс харахад "эзний шавь" нар болж өгвөл гэр хороололд сүмээ барих сонирхолтой байдаг бололтой.

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаггүйн бас нэгэн шалтгаан нь хүмүүсийн шүүмжлэл аж. Гэтэл нөгөө талаас сүмд явъя гэсэн хүмүүс үнэгүй хоол, хандивын мөнгө асууж сураглах нь их аж. Бас хүүхдүүдийг сүмийн гишүүнээр элсүүлэхдээ эцэг эх, ах эгч нарынх нь зөвшөөрлийг авдаг байна.

“Мөнхийн хайр” сүм нь мормоны урсгалыг гаж буруу гэж үздэг. Шинэ гишүүддээ Библийн шинэ гэрээг уншихыг зөвлөнө. Тус сүмд залуу ээжүүдийн уулзалт, хүүхдүүдийн уулзалт, залуусын бүлэг гэсэн цуглаан болдог ба англи хэлний хичээл ч бас ордог аж.

                                ХРИСТЭД ИТГЭГЧ ГЭДГЭЭ НОТЛОХЫН ТУЛД СҮМИЙН ГИШҮҮНЭЭР ХАГАС ЖИЛ БҮРТГҮҮЛСЭН БАЙХ ЁСТОЙ

Тус сүмээс гарч Гандангийн дэнж рүү өгсч Модны 2-т байрлах “Амьд үг” нэртэй сүмээр орлоо. Гэхдээ сүм гэхээс илүү Христийн сургууль аж. Тус сургууль нь элсэлтээ авч дууссан тул хичээлд нь суух боломжгүй. Хичээл нь өглөө 09.00-15.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хүүхдүүд гэхээсээ  20-30 орчим насны болон ахмад настнууд танхим дүүрэн суух. Тэд нэг нэгэндээ Библийн шинэ хуучин гэрээг цээжилсэн эсэхийг нь асууж, цээжлээгүй бол цээжлэхийг зөвлөнө. Христийн сургууль нь жилийн 850 мянган төгрөгийн төлбөртэй, суралцахын тулд сүмд дор хаяж хагас жил гишүүнээр явсан байх, тухайн сүмийнхээ номлогчийн тодорхойлолтыг авах зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Энэ нь “Есүст итгэдэг” итгэлийн нэгэн нотолгоо болдог аж. Хэрэв сүмд тоотой хэдхэн удаа явж үзсэн сонирхогч бол “Амьд үг” чуулганы босгоор давах нь цагийн гарз.

Монгол улсын хэмжээнд 300 орчим сүм хийд шашны үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны Статистикийн үзүүлэлтээр шашны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг сүм хийд дундаас хамгийн их буюу тавиас дээш хувьд нь /180/ Христийн сүм, хийд дангаараа бүртгэгдсэн байдаг. Үлдсэн хувь нь Будда, Ислам болон бусад хэмээн хуваагджээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шашны 67 урсгал байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг шашин судлаачид хэлж байгаа юм. Учир нь, эдгээр олон урсгал дунд гаж буруу урсгал, гадны улс орнуудад хориглосон шашны урсгал орж ирэх болсон аж.

              МОНГОЛ УЛС  ШАШНЫ 67 УРСГАЛТАЙ. ҮҮНИЙГ ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ

МУИС-ийн Философийн ухааны их доктор, Философи шашин судлалын тэнхимийн багш С.ЯНЖИНСҮРЭН:

-Өнөөдөр Монгол Улс олон шашинтай, олон соёл холилдсон шашин шүтэж байна. Гэхдээ эдгээр шашны урсгал цахим орчинд хүмүүсийн харилцаанд нөлөөлөх болсон байна. Иймд шашин шүтлэгийн орчинд хүлцэл байх шаардлага бий болж. Манай нийгэмд маш олон төрлийн шашны урсгалуудыг дагасан олон ургальч байдлаас шалтгаалан хүмүүсийн хоорондох харилцаанд тодорхой хэмжээгээр зөрчил үүсч байгаа нь илт анзаарагдаж буй.

Тухайлбал, УИХ-ын зарим гишүүн хууль санаачилж Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай санал гаргахад цахим орчинд нь бараг “дайн” болох хандлага ажиглагдлаа. Зөвхөн сошиал орчноор ч хязгаарлагдахгүй, шашны асуудлаас болж суварга нураасан хэрэг гарсан.

Сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн зөрчилдөөнөөс болж соёлын үнэт зүйл устаж үгүй болох, түүнийг нураах, үнэ цэнэгүйдүүлэх аюултай. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл бид өөрсдөө алдагдал хүлээнэ. Энэ мэтчилэн замбараагүй байдалд төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийж бодлого баримтлах шаардлагатай нөхцөл үүссэн. Үүнийг л анхааруулмаар байна. Энэ талаарх төрөөс баримтлах бодлого үнэндээ үгүйлэгдэж байна. Шашин гэх нийгэм, хүний оюун санааны амьдралтай нягт үзэгдлийг төр маань сул орхисон. Нөгөөтэйгүүр олон шашны нөхцөл байдал нэгэнт бий болсон бол бидэнд хүлцэл гэх соёлыг төлөвшүүлэх шаардлагатай. Бие биенийхээ сүсэг бишрэл, итгэлд хүндэтгэлтэй ханддаг, бие биеийгаа харилцан ойлголцдог, тэвчдэг байх хэрэгтэй. Тиймээс бид шашны өнөөгийн асуудалд тал талаас анхаарч, төрөөс  холбогдох дүрэм журмуудыг боловсруулах, хууль эрх зүйн орчноо сайжруулах, өнөөгийнхөө нөхцөл байдлыг мэдрэх шаардлага зайлшгүй байгаа юм.

Монгол Улсын Их сургууль болон Шинжлэх ухааны академиас хийгдэж буй сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улсад бидний тодорхойлж байгаагаар 67 шашны урсгал байна. Эдгээр шашны урсгалд зарим улс оронд хуулиар нь хорьсон, гаж буруу урсгалын жагсаалтад орсон шашны урсгал манай улсад нэвтэрч, үйл ажиллагаа явуулж байна.

Соёл гэхээсээ илүү итгэл бишрэлийн олон урсгал, олон шашин бий болсон, тэдгээрийн бүртгэл нь эмх замбараагүй байгаа. Шашин бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг чухал хүчин зүйл. 

Хэдийгээр манайх төр сүм хийдийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн заалт зохицуулалт Үндсэн хууль болоод бие даасан хууль байгаа ч үнэн хэрэгтээ маш замбараагүй байна. Тиймээс өнөөдөр 3.2 сая гаруй хүнтэй улс 70 гаруй шашны урсгалтай боллоо.

Хэдий чинээ олон шашинтай болно, төдий чинээ өөр өөр үзэл бодол уралдана гэсэн үг. Тийм учраас ийм шашны байгууллагуудыг бүртгэлжүүлэх, тодорхой шаардлага тавьдаг, тухайн сүм, хийдүүдээсээ тайлан авдаг байх, бага насны хүүхдийг шашны үйл ажиллагаанд хамруулж оролцуулахгүй байх зэргийг төрөөс бодлогоор зохицуулахгүй бол бидний нялх балчир хүүхдээр гудамжинд оймс гутал заруулах, мөнгийг нь хурааж шашныхаа үйл ажиллагаанд ашигладаг явдал бий болсон. Үүнд анхаарал хандуулахгүй бол хэт мухар сүсэгт автсан, бүх амьдралаа ид шидлэг далдын хүчин зүйлд даатгасан ийм ирээдүй бий болчих вий, өөрийнхөө соёлыг үгүйсгэж нураадаг буруу үзэгдэл бий болох вий гэдэг олон талын үүднээс нь харж, шашны олон урсгал, байгууллагуудын үйл ажиллагааг зайлшгүй цэгцлэх бодлогоор хангах шаардлага байна. Гэтэл өнөөдөр манай хөрш улсууд шашныхаа тоог өөрсдийнхөө ард түмний соёлын уламжлал, эрх ашигтай нийцтэй вэ гэдэгт бодлогоо гаргасан байна. Тухайлбал, БНХАУ-д өнөөдөр таван шашны урсгал бий. Энэ хүрээнд шашныхаа үйл ажиллагааг бодлогоор зохицуулж байна.

ШАШНЫ ГАЖ БУРУУ УРСГАЛЫГ ХЯНАЖ ЗОХИЦУУЛДАГ ТӨРИЙН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн багш, Докторант С.ДЭМБЭРЭЛ: 

-Монголчуудын олонх нь буддын шашинтай. Сүүлийн жилүүдэд энэ шашныг ашиг хонжоо харах байдлаар буруу чиг хандлага руу хөгжих болсон гэх шүүмжлэл ч бий. Таны хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж, хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Судалгаанаас харахал хүн амын дунд буддын шашин зонхилж байна гэж үздэг. Зонхилох шашныг тодорхойлохдоо шашин судлаачид олон өнцгөөс тодорхойлдог. Зөвхөн олон хүн шүтэж байгаагаар нь зонхилох шашин гэж үздэггүй. Тухайн орны соёл, түүх, уламжлал, ёс заншилтай холбоотой, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлдөг зэрэг шалтгаануудыг үздэг. Монголчуудын хувьд энэ бүхэнд буддын шашин нөлөөлдөг болохоор хүн амын дундах зонхилох шашин гэж үзэж байгаа. Лам нарын хувьд анхаарах нэг зүйл нь сүсэгтнүүдээ оюун санааны хувьд манлайлахад  өөрсдийнхөө  шашны мэдлэг боловсролоос гадна иргэний мэдлэг боловсрол, түүх соёл, нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны мэдлэгтэй байх нь чухал болжээ. Тийм учраас лам нарт шашин судлалын мэдлэг, хууль эрхзүйн мэдлэг, түүх соёлын талаарх мэдлэг хэрэгтэй байгаа учраас буддын шашны сүм хийдүүд  зайлшгүй анхаарах хэрэгтэй болж байна гэж өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрсөн Монголын шашин судлалын асуудлаарх хэлэлцүүлгээр дүгнэсэн. Энэ хэлэлцүүлэгт зургаан орны 27 илтгэгч оролцсон.

-Олон улсын шашин судлаачид манай улсын өнөөгийн шашин, орчин нөхцөл, ирээдүйн чиг хандлагад ямар дүгнэлт өгсөн бэ?

-МУИС бол нийгмийн оюун санааны амьдралд түүчээлэх, хүмүүсийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах үүрэгтэй. Энэ хүрээнд бид Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтран Шашин судлалын асуудлаарх эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний хуралд 35 судлаачийн 27 илтгэлийг хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгээр өнөөдөр монголчуудын шашин шүтлэгийн орчин ямар байна вэ, нийгмийн харилцаанд яаж илэрч байна, хууль эрх зүйн орчин нь ямархуу байна гэдэг асуудлыг хөндлөө. Монголчуудын шашин шүтлэгийн байдлыг өнөөдөр гадны Элчин сайдын яамны дипломат байгууллагууд сонирхож, мэдээлэл бэлтгэдэг болсон байна. Ерөнхийдөө Монгол Улсын шашны өнөөгийн нөхцөл, эрх чөлөөний байдал харьцангуй чөлөөтэй, нийгмийн хүрээнд шашинд хандлага нь сайн, төрөөс шашныг хянах байдал нь бусад оронтой харьцуулахад харьцангуй шашны эрх чөлөөг эдлэх боломжтой гэж дүгнэх болсон. Өөрөөр хэлбэл, ямар ч шашны байгууллага Монгол Улсад өөрсдийнхөө үйл ажиллагааг чөлөөтэй явуулах боломж нөхцөл нь бүрдсэн гэж үзсэн байна.

-Монголчуудын хувьд өнөөдөр шашны олон урсгал дотор тулгамдаж буй ямар асуудал байна вэ. Энэ нь зөвхөн буддист, христ, католик шашнаар хязгаарлагдахгүй байх?

Уг нь төр сүмийн харилцааны хуульд гаднаас ямар нэгэн шашны урсгал дэлгэрүүлэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Гэтэл гадны төрийн байгууллагууд хүртэл Монголд зохион байгуулалттайгаар шашин дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах болсон.

Христийн шашин доторх олон урсгал манай улсад олон улсын байгууллага нэртэйгээр орж ирж байна. Ингэхдээ хүүхэд залууст зориулсан спортын үйл ажиллагаа, англи хэлний сургалт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ зэргээр сонирхлыг нь татаж, алсдаа шашныхаа үйл ажиллагааг сурталчилж, түүндээ итгүүлэхийг зорих болсон. Энэ бүхнийг хянаж байдаг нарийн зохицуулдаг төрийн институци манай улсад алга.

Мөн шашны олон урсгал Монголд үйл ажиллагаа явуулахтай зэрэгцэн бүртгэлийн асуудал чухал яригдаж байна. Шашны байгууллагуудыг бүртгэж буй улсын байгууллагуудад шашин судлаач мэргэжлийн хүмүүс шаардлагатай байна. Шашны байгууллагуудыг ангилах, номлол сургаал, зан үйл, хувь хүн нийгэм гэр бүлд үзүүлэх нөлөөг нь нарийвчлан судалдаг төрийн институц байгууллага байх зайлшгүй шаардлагатай. Гадны орнуудын Элчин сайдын яамд нь шашны асуудал хариуцсан төлөөлөгч, институц байна. Гэтэл манай улсад шашны асуудлыг тусгайлан хариуцсан байгууллага, төрөөс шашны үйл ажиллагааг зохицуулдаг институц байхгүй.Цаашид шашны үйл ажиллагааны сөрөг нөлөөг нь зохицуулж, эерэг үйл ажиллагааг нь дэмждэг байх тал дээр нь анхаардаг шашны институцтай болох шаардлагатай. Жишээ татахад л манай хөрш орнуудад шашны асуудлыг нь нарийн зохицуулдаг төрийн институцтай.

Монголд өнөөдөр институц, байгууллагын хэмжээнд биш албан тушаалын тухайд шашны зөвлөхийн нэг л статустай хүн байдаг.

Монголд 1990 онд Ардчилал гарснаас хойш хүн бүр шашин шүтэх эрх нь чөлөөтэй болсон ч шашны тухай шинжлэх ухаанч мэдлэг, шашны мэдлэггүй байдал өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, шашны талаар бичиг үсэг тайлагдаагүй байдал хүмүүсийн дунд цар хүрээ нь тэлж байна. Хүмүүс өөр өөрсдийнхөө шашныг илүү онцгой гэж үздэгээс бусдын шашныг хуурамч гэж үзэх хандлагатай.Ганцхан шашныг мэддэг хүн дэлхий дээр байгаа олон шашны талаарх мэдлэг байхгүй. Ганц үсгээр бичиг үсэг тайлагдсан гэдэгтэй адил ганц шашныг мэддэг, өөрийнхөө шашны талаас бусад шашныг хардаг хүн шашны талаар маш явцуу ойлголт юм. Зөвхөн өөрийнхөө шашны талаас нийгэмд бусад шашныг тайлбарлана гэдэг нийгэмд зөрчил үүсгэж байна. Үүнийг зохицуулах,  шашин судлалын салбарыг хөгжүүлэх төрийн бодлого манай улсад зайлшгүй шаардлагатай.

Цахим орчинд үашны талаар хоорондоо талцах, хэт үзэн ядахаас гадна суварга нураасан тохиолдол гарчээ. Таны хувьд цахим орчин дахь олон нийтийн дундах шашны асуудлыг хэрхэн харж дүгнэж байна вэ?

Шашны мэдлэггүй байдал нь өөрийнхөө шашнаас бусад шашныг дор гэж үзсэнээс болж хэт туйлшрах, хүчирхийлэлд уриалсан бусад өөр шашинтай хүнийг үл хүлцэх чиг хандлага Монголын нийгэмд, ялангуяа интернет орчинд ажиглагдаж байна. Фэйсбүүк, твиттерээс гадна шашин танин мэдэхүй гэх сайт дахь сэтгэгдлүүдийг харахад монголчууд шашнаараа хагаралдаж, бутрах болсон. Сэтгэгдэл бичиж буй хүмүүсийн нэр, зураг тодорхойгүй, зохиомол нэртэй, амьтны зураг, логоны зурагтай байх нь түгээмэл. Ийм хаягаар сэтгэгдэл бичигсэд бөө мөргөл, буддын шашин, христийн шашин гэх мэт аль нэг шашныг хэт туйлширч буруутгах, өмөөрөх хагаралдсан байдлын АНУ-ын хүний эрх чөлөө, шашны эрх чөлөөний тайланд дурдсан байдаг. Гадны улс орнууд, дипломат байгууллагууд Монгол дахь шашны эрх чөлөөний байдлыг ажиглах болсон.

Хүн шашин шүтэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй боловч хэрээс хэтэрвэл хүмүүс хоорондоо итгэл үнэмшлээрээ хагарч, талцах асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч болзошгүй.

-Та хэлэхдээ шашны байгууллагуудыг бүртгэлжүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон. Манайд бүртгэлтэй шашны байгууллагуудын тоон мэдээлэл хэр үнэн бодит байдаг вэ?

-Шашны байгууллагуудыг бүртгэж байгаа Манай судалгааны болон төрийн байгууллагууд аливаа нэг шашны байгууллагыг бүртгэхдээ тухайн шашны урсгал чиглэлийн талаарх нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Тухайн байгууллагыг нарийн тодруулах хэрэгтэй. Манай бүртгэлийн байгууллагуудын алдаатай зүйл нь Христийн шашны дотор шинэ шашны хөдөлгөөнийг оруулдаг. Жишээ нь, морман, иохавын гэрчүүд, мүүн, шинэ тэнгэр газар, ан сахун гэх мэт шашны урсгал Солонгосоос их орж ирж байна. Эдгээрийг шашин судлаачид Христийн шашны ном сургаалийг ашиглаж, бусад шашны сургаальтай хольж өөрийнхөө шашныг гаргаж ирсэн шашны удирдагчдын сүмүүд Монголд их орж ирж байна гэж үзэж байгаа. Гэтэл төрийн болон судалгааны байгууллагууд энэ урсгалыг бүртгэхдээ Христийн шашинд бүртгээд байгаа юм. Тиймээс шашны байгууллагуудын бүртгэлийн асуудалд шашин судлаач, мэргэжлийн хүний зөвлөгөөг авах зайлшгүй тулгараад байна. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны талаар дээр дурдсан. Бусад шашны үйл ажиллагаатай харьцуулахад өвөрмөц үйл ажиллагаатай, шашнаа дэлгэрүүлэхдээ хэл заах, хувь хүний төлөвшилтэй холбоотой байдлаар лекц тавих байдлаар хүмүүсээ татдаг. Залуус олон шашны талаар мэдээлэлгүйн улмаас ийм урсгалд татагдан орох эрсдэл, хандлагатай гэлээ.

Шашин судлаачид Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг бүртгэлжүүлэх шаардлагатай хэмээн онцолж буй. Харин монголчуудын уламжлалт шашин бол 2000 гаруй жилийн өмнөөс Монголд дэлгэрсэн Буддын шашин гэдэгт санал нэг байв. Үүнийг олон хүний шүтлэг бишрэлийн тоо, үзүүлэлтээр бус түүхэн сурвалж, судар бичиг, урлаг соёл, иргэдийн амьдрал ахуйд нөлөөлж буй зэрэг олон хүчин зүйлсээр нь авч үзэхэд буддын шашин давамгайлдаг аж. Харин бөө мөргөл бол шашин биш шүтлэг учраас зөвхөн монголчуудад ч хамаатай биш дэлхийн улс орнуудад ч бас ийм шүтлэг байдгийг тодотгосон. Бөө мөргөл нь шашин болдоггүйн учир нь гэр бүл хамаатан садан цөөн хүрээг хамардаг тул нийгмийг хамарсан шашин болдоггүй аж.

Ардчилал гарсны дараа УИХ-аас 1993 онд Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан түүхтэй.  Тус хуульд 1994, 1995, 1997, 2014, 2015 онуудад өөрчлөлт оруулсан. Энэхүү хуульд сүм хийд байгуулах иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, НИТХ хянан үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас 2005 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг баталсан хууль тогтоомжийн хүрээнд нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрлийг олгож мөн хяналт тавьдаг байна.

НИТХ-аас 2018-2019 онд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгоогүй аж. Энэ хугацаанд 60 гаруй байгууллага зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн байна.

ХРИСТИЙН ШАШНЫ СҮМ ХИЙДИЙН ТООН МЭДЭЭЛЛИЙГ “НУУЦАЛСАН”

Энэ талаар НИТХ-ын Хууль эрхзүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.АНХБАЯР:

-Улсын хэмжээнд 300 гаруй сүм, хийд шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс Христийн шашны сүм хэчнээн хувийг эзэлдэг талаарх нарийн тоо баримт хэлэх боломжгүй. Учир нь, эрх бүхий байгууллагуудаас тоон мэдээллийг нь нууцлах  хүсэлт өгсөн. Бид он гарснаас хойш нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагад дөрөв дэх удаагийн хяналтыг өнгөсрөн аравдугаар сард зохион байгууллаа. Хяналт шалгалтаар, сүм хийд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тухайн өмчлөлийн газрын гэрчилгээ, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл, визний хугацаа зэрэг бичиг баримт, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг шалгадаг. Хэрэв эдгээрээс аль нэг нь зөрчилтэй бол үйл ажиллагаа эрхийг нь түр хугацаанд түдгэлзүүлнэ. Зөрчлөө арилгасан тохиолдолд тухайн шашны байгууллга нь үйл ажиллагаа явуулах эрхээ сэргээх боломжтой. Гэхдээ одоогийн мөрдөж буй хуулиар зохицуулж болохгүй шашны холбогдолтой олон зүйл байдаг учраас бидний зүгээс Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа хүргүүлээд байгаа. Өнөөдөр энэ хуульд нэмэл өөрчлөлт оруулах эрх зүйн орчин, шаардлага зайлшгүй хэрэгцээтэй болсон гэлээ.

ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАХ ХЯНАЛТ "АЛГА"

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шашны байгууллагууд хамаардаггүй аж. Өөрөөр хэлбэл, хяналт тавих, шалгалт явуулах хуулийн заалт байхгүй гэдгийг тус мэргэжлийн хяналтынхан тодотгосон. Гэхдээ нийтийг хамарсан хоолны өдөрлөгт хүнсний эрүүл аюулгүй байдлыг хангуулах, эрүүл мэндийн чиглэлээр үнэ төлбөргүй үзлэг хийх, эм эмийн бүтээгдэхүүн, тухайн байгууллага, хувь хүний визийн зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх эсэхийг нь нягталдаг байна. Шашны үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийх гадаадын иргэдээс эм эмийн бүтээгдэхүүн болон тухайн эмч нь мэргэжлийн бус хүн байх зэрэг зөрчил цөөнгүй илэрдэгч иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгардаг гэх тайлбарыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн билээ.

Шашин судлаач, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өнөөдөр шашны үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг нарийвчлан судлах болон бүртгэлжүүлэх шаардлагатай болсон төдийгүй УИХ-аас 1993 онд батлагдсан Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн зэргээс харвал төрийн хар хайрцагны бодлогод шашны үйл ажиллагааны нэгдсэн бодлого байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл хэн дуртай нь шашны урсгал нэвтрүүлж олон нийтийн тархийг угаадаг байдал газар авч, улмаар Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах түвшинд хүрснийг ч үгүйсгэх аргагүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-20 202.9.46.15

Монголд янз бүрийн шашны урсгалууд газар авлаа.20-30 жилийн дараа шашин хоорондын мөргөлдөөн гарч улс үндэстэн сүйрэх аюултай.Төр улсыг шашин эс бол өр зээл хоёрын нэг нь устгадаг тийм үе ирчихээд байна.

Avatar

Ер нь 2019-11-20 66.181.161.29

Маани мэгзэмээ монголоор уншдаг бол Лам нар яг пасторууд шиг л байдаг байх
Зөв сайн хүн болж төлөвшиж хүн хүндээ хүндэтгэлтэйгээр харилцаж байвал аль ч шашин нь байсан яахавдээ😊

Avatar

Зочин 2019-11-20 202.179.27.160

Хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлэх гэж эн нийтлэлийг бичсэн сэтгүүлч бах нь ханаж байгаа байх даа.Бичсэн зүйлээ уншиж үзээч.Сэтгүүлч юм бол найруулга санаагаа зөв бичиж илэрхийлж байваас тэр нь нийтлэл гэж хэлж болох юм.Үүний оронд манай ирээдүй болсон хүүхэд залуусын хүмүүжилд анхаарсан сэдвээр нийтлэл бичиж байхыг зөвлөе.Хүүхдийн үндэсний болон орчуулгын ном зохиол олноор нийтэлж байвал их хэрэгтэй байна даа,

Avatar

Зочин 2019-11-20 202.21.108.101

Христүүд Монголд шашны тэмцэл өрнүүлэх атгаг санаагаа л больчих хэрэгтэй байгаа юм. Исламын шашныг хасгуудыг барьж авч доромжилно, Буддын шашныг христ шүтэхгүй бол энэ улс орон сүйрлээ ухааны мунхаг зүйл ярьж хүмүүсийн уур бухимдлыг бадраана, за тэгээд шашин шүтэхгүй ШУхаанч байя гэхээр үхсний чинь дараа шийтгэнэ ч гэх шиг утгагүй зүйлээр хүүхэд, залуусын тархийг бузарлаж, бүр Монголын түүхийг хүртэл гуйвуулж, Богд хаан, Монголын хаадыг хүртэл, Монголын овог аймгуудыг хүртэл хэрээс шүтдэг байсан

Avatar

Зочин 2019-11-20 202.21.108.101

мэтээр хагалан бутаргах маягтай суртал ухуулгын тархи угаалтыг явуулж, гадаад улс орнуудын гар хөл болж улс орноо хагалахаа больчих хэрэгтэй байгаа юм. Эрх чөлөөтэй байна гэдэг чинь христүүд та нар бүгдгийг үгүйсгэж, харлуулна гэсэн үг биш шүү дээ. Ядаж жаахан боловсрол айн, зарим нэг христүүд нь докторын, эрдмийн зэрэгтэй байж наад мунхаг хэсгээ жаахан гэгээрүүлээч. Гэгээрүүл гэхээр нөгөө шашныхаа юмыг ярих биш шүү.

Avatar

ШУДАРГА 2019-11-20 183.81.171.2

ШАШНЫ ХЯНАЛТЫН ХОРООГ ТҮРГЭН БАЙГУУЛААЧ ЭЭ,,, ЭРЭЭВЭР ХУРААВАР ЭЛДВИЙН ГАЖ ДОНТОНГУУД ИХ БОЛЛОО,, СОЛОНГОСЧУУД ГАЖИГТАЙ УРСГАЛАА МАНАЙД ТҮГЭЭГЭЭД БАЙГААГ АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ,,,

Avatar

Зочин 2019-11-20 66.181.184.80

Буддийн шашны үүрэг оролцоо монголд байхгүй болсон.
Учир нь Монголын бурханы шашны төв Гандантэгчэн хийдийн хамба лам чойжамц бол сүүлийн 28,9 жил уламжлалт шашныг ялзралд оруулсан

Avatar

Зочин 2019-11-20 116.34.146.47

Хүн өөрөө л төвлөрж чадаж хяналтаа сайн тавих чадвартай бол шашин хэрэггүй.шашинаар далимдуулж боолчилол үүсэх магадлалмаш өндөр.юун түрүүнд боловсрол сайн олж хүнээс хамаарахгүй орлого олоод өөрөө хүчтэй бай тэгэхгүй л бол хэн нэг нь боолчилохыг л эрмэлзэнэ энэ бол хэдэн үерээрээ нотлогдсон зүйл. Энэ улс төрчид авлига бүү ав гээд байгаа асуудал үеийн үед л байсан цаашид байх л болно.жинхэнэ үнэнч бас мангар хүн л авилга авахгүй тийм байх маш хэцүү.хүн бол сул дорой амьтаншүүдээ а харин нэг сайн

Avatar

болор 2019-11-20 78.209.187.2

хаана элдэвийн шашин их бна тэнд ядуурал гуйланчлал л байдаг гэж үг байдаг билүү. хүмүүсийн сүсэг бишрэл итгэл үнэмшил дээр тоглолт хийж амь зуугсадыг шашныхан гээд бгаам ш дээ… Зава дамдин гээд нэг овоо дөвчигнөдөг нэг гар байдаг шүү. Шашин бол уламжлал биш бас соёл ч биш хүн төрөлхтөний харанхуй мунхагийн л лай нь юм

Avatar

Иргэн 2019-11-20 43.242.243.55

УЛАМЖЛАЛТ ШАШИН СОЁЛОО ХЭЛМЭГДҮҮЛЖ УСТГАСНЫХАА ТӨЛӨӨ ТӨР УУЧЛАЛТ ГУЙЖ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ….

Avatar

Зочин 2019-11-20 2.136.17.240

Шашин уламжлал соёл биш юм

Avatar

Зочин 2019-11-20 66.181.181.151

Ийм ярилцланд христ шхшны улсууд рж үймүүлэж дайрч давшилаж шашингүй хүн болж бурханы шашинруу дайрч өөрсдийхөө татвар татдаг мөнгө авдагаа бурханы шашинрүү чихэж соц үеийн Гүтэглэгсурталчилгааг сэргээн гүтэгдэг юм

Avatar

Зочин 2019-11-20 66.181.161.47

Монгол хүн нөгөө eртөнц рүү явах үeд нь буддын лам л хойдын буяныг үйлддэг биз дээ.Чи хичнээн би христыг шүтдэг гэж байлаа ч христос шашинтаны ёсоор лав хийхгүй дээ.Монгол хүмүүс иймэрхүү юмаа бас бодож баймаар юм.Хүмүүсийг заавал шүт бишир гээд байгаа юм байхгүй шүү дээ.Жинхэнэ үнэн нь гэвэл ийм л байгаа юм даа.

Avatar

Тусгайлан дэмжих ямар ч хэрэггүй 2019-11-20 202.21.127.160

Аливаа нэг байгууллага, шашныг тусгайлан дэмжих шаардлагагүй. Харин төр засаг бодлогоо л тодорхойл, тэр бодлогод захирагдаж л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Мухар сүсгээр олон түмнийг мунхруулж, түүгээрээ ашиг олж амьдрагчдын армийг улам хүчтэй болгоно, хэрхэвч шарын шашинд давамгай байдал олгож болохгүй. Үүний тод жишээ нь, ШУА. Өөртөө зорилсан хууль батлаад түүгээрээ бамбай барьж амьдардаг энэ байгууллагын хувь заяа тун бүдэг болсон. Өрөлдөөн хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-20 122.201.24.253

Хэ хэ одоо манайд шашин хоорондын мөргөлдөөн хэрүүл л дутаж дээ манай шашин хамгийн нь гээд явж өгнө дөө хүмүүс

Avatar

Зочин 2019-11-20 185.4.132.135

лам нарыг дахин алж цаазалж байж сэргэнэ

Avatar

Зочин 2019-11-20 202.126.88.147

Алж цаазлаад 70 жил сэргэсэн нь хаана байна. Амьгүй албатууд мэт манкурд боол мэт иргэдтэй коммунист нийгэм байгуулсаны хор уршиг нь одоо ч дуусахгүй үргэлжилсээр байна.

Avatar

иргэн 2019-11-20 103.229.123.244

Монголчууд юу шүтэхээ мэдэхээ байсан. Эзэн Чингис хаан "Мөнх хөх тэнгэр" шүтдэг байсан. Учир нь тэнгэр огторгуйд буянтай эцэг өвгөдийн сүнс сүлд оршин үр ач ураг удмаа ивээн тэтгэж байдаг байгалийн хүчин зүйл зүй тогтлыг сайн мэддэг байж. Тийм учраас учраа олдоггүй бусад шашныг зүгээр л өндрөөс харж чөлөөтэй байлгадаг байсныг өнөө цагийнхан сайн мэдэхгүй, уламжлалаасаа холдож салсны уршгаар утга учиргүйгээр ухаан жолоогүйгээр даган дууриадаг болсон байна гэж юм үзэж нүд тайлсан ухаант мэргэд х

Avatar

Зочин 2019-11-20 202.179.27.160

Буддын шашин яг манай шашин гэдгийг хэн яаж батлах юм,Олон үуун жилийн өмнө хэн ямар зорилгоор буддын шашин Монголд оруулж ирснийг хэн ч мэдэхгүй, Ямар шашин шүтэх нь хүний эрх учраас үнэнийг мэдэхгүй байж алидаа шашинг хориглоно гэдэг мунхаг хэрэг,Иймд хүний шашин шүтлэгээр оролдох нь тун буруу,

Avatar

Зочин 2019-11-20 202.126.88.147

Чи л мэдэхгүй байгаа бололтой. Цаад мэргэжлийн эрдэмтэд чинь он сартай нь нэртэй устай нь ямар зорилгоор яагаад оруулж ирсэнийг эх сурвалжтай нь ярьж өгөөд байна. Олоод унш, сонс. Монголд буддын шашныг гурван удаа дэлгэрсэн тэр бүрт төрийн шашнаар хаад нь дэлгэрүүлж байсан гэж үздэг юм

Avatar

Зочин 2019-11-20 202.179.27.160

Бүгд худлаа ч дээ,Хэдэн үе өнгөрсөн юмыг эрдэмтэд л их мэдэж гэнэ,Энд тэндэс жаахан юм олж мэдээд л түүнийгээ үнэн гэж итгэчихсэн ухаант эрдэмтэд гэнээ

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2019-11-20 103.212.119.15

Улсынхаа түүхийг уншаад үзвэл Буддагийн шашныг хэн, хэзээ Монголд залж авчирсныг мэдээд л авна шүү дээ. Түүхэнд бичээстэй байдаг юмсан даа.

Avatar

Зочин. 2019-11-20 78.187.120.177

Энэ эрдэмтэд байж дэмий юм ярих юм, хүний үзэл бодол, итгэл үнэмшлийг яаж зохицуулах гэсэн юм_ хуулиар хүний үнэмшлийг зохицуулж болдог юм уу, аяндаа шалгараад л алга болох нь болно, үгүй нь хүнтэйгээ явна, шашныг хүчээр зохицуулах гэж оролдвол яадгийг дайн, байлдааны олон жишээ харуулсан штээ

Avatar

Зочин 2019-11-20 202.126.88.147

Нэг хүний эрхээс улс үндэстний эрх ашиг хэзээд дээгүүр тавигддаг хүссэн хүсээгүй

Avatar

Зочин 2019-11-20 103.115.185.196

Суврагыг хэн ч нураасан байж болно.зураг авсан хүн нь өөрөө ч юмуу БУДДИСТУУД өөрсдөө гэсэн үг.эсвэл өлөв долив хийсэн зүгээр л зорчиж байсан этгээд.иймэрхүү эргүү юмаар хөөцөлдөөд нэмэргүй буддануудаа

Avatar

Зочин 2019-11-20 66.181.179.84

Ишшшш хөөрхий дөө сэтгүүлч нэртэй боловсролгүй хүмүүс бичиг үсгийн анхны суурь соёл байхгүй, санаагаа зөв илэрхийлж чаддаггүй. Философийн ухааны их доктор гэж ямар зэрэг байдаг юм бол? Бас докторант гэдэг албан тушаал байдаггүй юмаа.

Avatar

Зочин 2019-11-20 2.136.17.240

Египетийн Христийн сүмийг Есүсийг ирснээс хойш 350 гаруй жилийн дараа бүтээсэн.хүмүүсийг шашнаар мунхруулхын тулд.

Avatar

Bernabé 2019-11-20 185.246.211.107

Bernabé библи дээр Есүсийг дээш нь авцан гэж байдаг.үхээгүй гэсэн үг.энэ библийг ромын Ватикан нуугаад хүмүүст мэдэгдүүлэхгүй гээд чичрээд.энэ библээр бол Есүс элч байсан болчоод байгаа.яг корантай ижилхэн.ядуу байж болох ч сэтгэхгүй байж болохгүй.гадны христ сурталдсан хүмүүсийг гаргасан нь дээр шүү

Avatar

Зочин 2019-11-20 202.179.27.2

Буддын шашнаас бусад бүх шашинг хориглох хэрэгтэй. Айлын хашаа хаалга тогшиж яваад элдэв ном тараагад байгаа шар толгойтой пи,,здануудыг цагдаад барьж өгөх, эсвэл хөөж явуулах хэрэгтэй…

Avatar

Муслим 2019-11-20 103.216.196.8

Будда хрис 2 ямар ч чанарын ялгаа байхгүй шүү дээ.

Avatar

Муслим 2019-11-20 103.216.196.8

Есүсийг бүтээгч гэж шүтээд байгаа.тэр чинь хоол идээд явж байсан юм чинь яаж бүтээгч байх билээ.бүтээгч эзэн нь бүтээсэн хоолоо идээгүй учраас өлсөж үхжээ гэвэл ямар вэ…мөн ээжтэй байсан.ээж нь тэгэхээр хэн болж таарах уу… жоохон юм бодохгүй бол ингэж мунхарч болохгүй энэ монголчууд аа.

Avatar

Муслим 2019-11-20 103.216.196.8

Хүүхэд хүчиндсэн 7000 пасторууд байна зөвхөн ану-д.христийн сүмрүү жоохон ядарсан сэтгэн бодох чадвар муутай айлын хүүхдүүд очдог болхоор мэдээд байхгүй юу.монголд ихсээд байгаа нь ядууралтай холбоотой.ядрахаар хүн заавал бүтээгчрүү ханддаг гэж байгаа.тэгээд Гандан олиггүй санагдангуут өөр зүйл рүү тэмүүлээд унахгүй юу.шонгийн мод,уул,хад,.цаашлаад хүүр.тэгээд л христрүү унахгүй юу.даанч Христийн шашин монголчуудад байтугай европчуудад ч ПАДЛИЙГҮЙ шашин.мунхаг ядуугийн гай энэ.буддизм ч хэрэггүй

Avatar

Шашин судлаач 2019-11-20 213.143.46.26

.Исаг ирснээс хойш 300 жилийн дотор шашин нь угаасаа хүчээ алдаад завхарсан байжээ.Тэр үед христианчуудын дунд Исаг бурхан байсан нэг бол хүн байсан гэх мэтийн үзлүүдийн зөрчил байсан ба энэ зөрчлүүдийг нэг болгох зорилгоор анхны уулзалт\\LIQIA´\\ болсон.Бурханаас ирсэн жинхэнэ судруудыг хөсөр хаяж өөрсдийнхөө бузар гараар шинэ ШАШИН нэртэй мунхруулга гаргаж бусад жинхнүүдийг нь устгах тушаал өгсөн байна.хадгалсан хүн байвал толгойг нь авна гэсэн учрас жинхэнэ судар хаана ч байдаггүй юм.

Avatar

Шашин судлаач 2019-11-20 2.136.17.240

Христ Будда хоёулаа эртний баларсан үеийн соёл урлаг уламжлал болоод үлдцэн амьгүй шашнууд.амьд шашин бол соёл биш уламжлал ч дагадаггүй юм

Avatar

Болдоо 2019-11-20 43.228.129.131

Өөрөөсөө бусдыг хорихыг энэ мэтчилэн далдаар сурталчилах буддистууд өөрсдөө л гай болж мэдэх юм.

Хориж, цагдахаа тулбал хамгийн түрүүнд шарын шашныг хязгаарлах хэрэгтэй. Өөрсдөө бусдаас илүү гарчихсан юм шиг

юм дандаа ярьдаг. Монгол улс гэхээрээ л заавал эдний хүрээ, заагт орох ёстой биш.

Avatar

Зочин 2019-11-20 43.228.129.131

Өөрөөсөө бусдыг хорихыг энэ мэтчилэн далдаар сурталчилах буддистууд өөрсдөө л гай болж мэдэх юм.

Хориж, цагдахаа тулбал хамгийн түрүүнд шарын шашныг хязгаарлах хэрэгтэй. Өөрсдөө бусдаас илүү гарчихсан юм шиг

юм дандаа ярьдаг. Монгол улс гэхээрээ л заавал эдний хүрээ, заагт орох ёстой биш.

Avatar

Зочин 2019-11-20 88.20.140.164

Европт наад шашин чинь үхсэн байгаа.мэддэггүй бүүрр юу ч мэдэхгүй

Avatar

Зочин 2019-11-20 66.181.185.150

Мухар сүсэг мунхаг байдал өөрийн гэсэн бодолгүй бүх муу муухайг бусдаас хайдаг байдал хүнийг аймшиг болгож орхидог шашин бол одоогийн намуудтай л адил хэтэрхий мунхарсан хүмүүсийн шашинлаг байдал хэцүү дээ

Avatar

TEGSHEE 2019-11-20 66.181.161.112

TEGSHEE

Avatar

Зочиныбб 2019-11-20 202.21.117.194

ЗА

Avatar

Зочин 2019-11-20 122.201.17.100

Христийн шашин шүтдэг хүмүүс Буддист хүмүүс рүү их дайрах юм. Эзнийг нь шүтдэггүй бол боол нь болохгүй бол тэнэг гэж үздэг бололтой. Христийнхэн бүр Буддын шашны сүм хийдэд орж ирээд номоо өгч байхыг нь өөрийн нүдээр үзсэн. Илт өдөөн турхирах үйлдэл юм даа. Харин тэр хийдийн лам хуврагууд инээмсэглэж номыг нь аваад ер уурлаж бухимдахгүй байх юм билээ. Шарын шашин гэж байдаггүй зөвхөн Буддын сургааль гэж байдгийг хүмүүс одоо ойлгох хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2019-11-20 103.216.196.8

БУДДИСТУУД ч аймаар шүү.мьямарт үндэстэн Цэвэрлэгээ явуулж байгаа

Avatar

Шарын шашинтай боолууд 2019-11-20 109.70.100.22

Энэ дэлхий дээр ямар шашинтай улсууд боол гуйлгачин ядуу тарчиг байгаа юм бэ шарын шашинтай улсууд христ шашинтай улсуудыг өглөг хаялаг тусламжаар амьдарч байна ш дээ. Бодит амьдрал дээрээ ийм л байна.

Avatar

Зочин 2019-11-20 64.119.25.140

Тэгээд баян христ улсруугаа зайлаач

Avatar

Зочин 2019-11-20 202.126.89.71

Африк? Латин Америк? Филлипин?

Avatar

zochin 2019-11-20 122.201.23.84

Анхаарах асуудал шүү. Шашинаар дэмжуулж маш их мөнгө эргэлдүүлж байгаа. Татвар авдаг болох хэрэгтэй

Avatar

Зөв 2019-11-20 202.126.88.147

Төр нь хүчтэй орнууд бол гаж урсгал нэрийн доор шууд л хаагаад хорьчихдог юм билээ. Амeрик, Гeрманд тийм жишээ олон. Манай төр даанч одоохондоо сул, эзэнгүй айл мэт л байна даа. Монгол хаадын бодлого бол айхтар байсан юм билээ дээ. Түүхч эрдэмтэд ярьж байгаа бичлэгүүд байна билээ. Күнзийн суртал нэвтрэхээс сэргийлж буддын шашныг дэмжин нэвтрүүлж байсан нэг шалтгаан гэж байсан. Орос хятад аль аль суртлыг нь авахгүй гэж байсан юм билээ

Avatar

Зочин 2019-11-20 64.119.25.140

Зөв сэдэв хөндөж. Төрөөс анхаарах цаг болсон. А.Сүхбат мэтийн гишүүд нь төр оролцох ёсгүй гээд мангартаад л, хуулийн заалтыг махчилаад ойлгочихсон мангар. Энэ олон урсгалыг хорих хэрэгтэй. Дийлэнх нь нэг үзэл итгэл үнэмшилтэй байх нь улсын эв нэгдэлд маш чухал. Монголчуудын ёс заншилд нэвт шингэсэн буддын шашнаасаа салахгүй нь тодорхой тул энэ шашныг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Урьдын хаадууд ч тийм бодлого барьж байсан. Гэхдээ Хятадууд буддын шашинд их оролцох гээд байгааг анхаарах

Avatar

Зочин 2019-11-20 174.194.131.35

Христийг номлогч пастертай нь ном хаялцсан, лав л намайг итгуулж чадаагуй,бодвол шинэхэн туршлагагуй пастор байсан байх. Гэхдээ энэ нийтлэл бас л монголчуудын хорих хаах зуйлд уриалсан шинжтэй. Yнэндээ лалын шашны радикал урсгал монголд орж ирээд алж хядахад уриалаагуй л бол байж л байг л дээ

Avatar

Зочин 2019-11-20 174.194.131.35

Харин шарын шашин нэр хундээ алдаад байх шиг. Гар утас барьсан, авгай хуухэнтэй,парти марти ярьсан баньд ламбагуайгаар хийморийн сан тавиулснаас зурхний тарниа уншаад, Хайрхан, талийгаач аав ээждээ залбираад явж байхад надаа л хаваажид

Avatar

Зочин 2019-11-20 64.119.25.140

Чиний яах энд хэнд ч сонин бишээ найзаа

Avatar

Зочин 2019-11-20 192.82.69.47

нэр хүндээ алдах ч гэж дээ маш их мөнгөтэй харийн шашин орж ирээд зохион байгуулалтай доромжлоод байгаа юм шүү дээ. Хүмүүс үүнийг нь зөвөөр ялгаж салгах хэрэгтэй. Дээрээс нь энэ 60,70 аад оныхон байна шашин гэж байхгүй гээд бүүр төрхөөс нь эхлээд толгойг нь угаачихсан яах учраа ч олохгүй хэдэн хүмүүс байна. Дээр нь энэ социалист нийгмийн тархи угаах машин одоо ч үүргээ гүйцэтгэсээр байна.

Avatar

Зочин 2019-11-20 202.179.27.208

Нүд аниж хувь тавиланг би шүтдэггүй. Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч би шүтдэггүй ээ! хүний зовлонгийн үр үндэс болсон усан тэнэгүүд миний үед даанч олон байлаадаа.

Avatar

Зочин 2019-11-20 59.153.115.64

Манкурт боол бэлтгэх дамжаа гэж ойлгож болно. Улмаар бүхэл бүтэн улсын хувь заяаг гартаа атгах гадны улсын нууц бодлого,өөр юу ч биш, энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй боловч нэгэнт үр үндэс нь гүнзгий шигдэж ашгаа хүртээд сороод эхэлчихсэн тул амар шийдэгдэхгүй байх оо, өөрийн үндэс болсон боолуудаа эдийн засгаар нь тэтгэж улс төрд шургуулж байгаа нь үнэн юм.

Avatar

Би Монгол 2019-11-20 103.9.89.18

Ядуу Монголчуудыг мөнгө өгч хуурч христын шашинд оруулаад дараа нь Монгол зан үйл ёс заншлыг уландаа гишгүүлж, Монголчуудын язгуур эрх ашгийн эсрэг ашиглаж байгаа Солонгос голдуу христүүд өнөөдөр Монголчуудыг тэнэг бүдүүлэгээр нь дуудаж эзэн боолийн харилцаа үүсгэж байна. Бид Монголчууд христын зарц боол болж мунхрах, харийн шашинаар түрий барьсан Солонгосуудын гарын аяаар хөдлөх хүүхэлдэй болох учиргүй. Христүүд Монголын төрийн эрхэнд байгаа улсуудыг хүртэл элсүүлж гар хөлөө болгож байна.

Avatar

зочин 2019-11-20 203.91.115.245

Христийн сүмүүд хориотой, гаж урсгал учраас төрийн хар хайрцагт орох ёстой гэж ойлголоо зөв үү

Avatar

Зочин 2019-11-20 103.229.122.62

Цэгцлэх цаг болсон. Гадны тэр олон урсгал манайд хэрэггүй. Хөөж гарга

Avatar

Монгол ядуус 2019-11-20 193.9.115.24

Монголын ядууст туслаж байсан шар хувалж гандан сургууль сүмийг хараагүй юм байна. Хэдэн төгрөгөөр нөгөө маан гэгч номоо уншдаг гэлээ

Avatar

Зочин 2019-11-20 103.9.89.18

Христын боолоо чи мэдэж ав. Буддын шашинд эзэн боол гэж байдаггүй юм. Монголчууд угаасаа боол байгаагүй.

Avatar

шар лам 2019-11-20 193.9.115.24

Шоронгийн хоригдолд амьдралдаа засрах арга зам зааж байсан шар лам хараагүй юм байна. Шар лам нар Монгол хүнийг шоронд явуулдаг мухар сүсэг. Монгол улсад ямарч хэрэггүй шашин бол шарын шашин.

Avatar

Зочин 2019-11-20 64.119.25.140

Очоод хар шоронд. Лам нар очиж хичээл заадаг. Бясалгал хийдэг болсон хоригдлууд ч байна

Avatar

Би Монгол 2019-11-20 103.9.89.18

Хоригдолуудыг ашглаж христын шашиндаа оруудаад шоронгоос гарч ирхээр нь өөрсдөө гаргасан мэт аашилж боолоо болгож гарынхаа зарц болгодогийг мэдэх үү

Avatar

Зочин 2019-11-20 202.70.34.70

Olon lam nar zuvhun shorongoor yavj tedniig zasah setgeliig n gereltuuleh chigleeleer olon jil ajillaj bg shu. Shirendev gej hun bn bas Nyamsambuu geh met olon humuus uls n haytsan humuusiig niigemd hergetei hun bolgoh gej zutgej bn

Avatar

Зочин 2019-11-20 103.229.121.108

ЭХЛЭЭД ЯДУУРЛААСАА САЛЧИХ ХЭРЭГТЭЙ. ЯДУУ БАЙСАН ЦАГТ ЯНЗ БҮРИЙН ГАЖ УРСГАЛУУД ОРЖ ИРЭЭД БОЛОВСРОЛ МУУТАЙ, ЯДУУ ИРГЭДИЙГ МУНХРУУЛСААР Л БАЙХ БОЛНО. НИЙГМИЙН БҮХ ГАЖ БУРУУ ҮЗЭГДЭЛ (АРХИДАЛТ, ХҮЧИН, ХУДЛГАЙ, ДЭЭРЭМ БҮХ ГЭМТ ХЭРГҮҮД) ЯДУУРАЛТАЙ ШУУД ХАМААРАЛТАЙ. 3 ХАН САЯ ИРГЭНИЙХ НЬ 2 САЯ НЬ ЯДУУ АМЬДАРЧ БАЙХАД ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ДЭЭ НЭЭРЭЭ. ЯДУУРЛААСАА Л САЛ. ӨӨР ЯМАР Ч АРГААР НААД ШАШНЫГ ЧИНЬ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ. МЕХАНИК ХҮЧИЛЛЭСЭН АРГААР БУС ХАРИН УХААЛАГ АРГААР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2019-11-20 43.228.129.131

Буруу шашин зонхилж байгаа учраас л ядуу байгаа юм ш дээ.

Avatar

ҮНЭНИЙГ ХАЙГЧ 2019-11-20 183.81.171.2

ШАШНЫ ХЯНАЛТЫН ХОРООГ ТҮРГЭН БАЙГУУЛААЧ ЭЭ,,, ЭРЭЭВЭР ХУРААВАР ЭЛДВИЙН ГАЖ ДОНТОНГУУД ИХ БОЛЛОО,, СОЛОНГОСЧУУД ГАЖИГТАЙ УРСГАЛАА МАНАЙД ТҮГЭЭГЭЭД БАЙГААГ АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ,,,

Avatar

Зочин 2019-11-20 202.9.43.23

Христ бол шашин биш мафи.сүм барих нэрийн дор газар худалдаж авч байна.асар их мөнгө угааж байна.

Avatar

Зочин 2019-11-20 192.82.69.47

Гаднаас хууль бус мөнгө угаах бас нэг хэлбэр тэд маш их мөнгөтэй

Avatar

hvn 2019-11-20 66.181.187.121

hristeer odoo yugaa hiidiin sdakuud baidag sh dee

Avatar

Эрдэмтэн судлаачид их сайхан үндэслэлтэй ярилцлага өгчээ. 2019-11-20 66.181.170.229

Эрдэмтэн судлаачид их сайхан үндэслэлтэй ярилцлага өгчээ.

Avatar

Зочин 2019-11-20 202.179.26.57

Хэн гэдэг хүн христисийн сүмийн тоог нууцлахыг хүссэн бэ?

Avatar

Зочин 2019-11-20 202.9.43.78

Хол очиж х**.Юун Христ вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж