Тусламж дуудахаар яваад иртэл найз нь алга болсон байжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Тусламж дуудахаар яваад иртэл найз нь алга болсон байжээ

Тусламж дуудахаар яваад  иртэл найз нь алга болсон байжээ

Төв аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу энэ сарын 16-ны өдөр  “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогсчээ. Улмаар 13.00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь 40 настай эрэгтэй Б-г машиндаа үлдээж өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар явсан байна. Ингээд 17-ны өдрийн 17.00 цагийн орчимд буцаж ирэхэд машинд үлдээсэн иргэн Б нь сураггүй алга болсон байжээ. Мөн өдрийн шөнө нь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, сайн дурын иргэд нийлсэн 28 хүн тухайн газарт очиж эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй аж. Эрлийн ажиллагааг өнөөдөр дахин үргэлжлүүлж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж