МАН-ын хоёр хар толбо: 60 тэрбум ба ЖДҮ | News.MN

МАН-ын хоёр хар толбо: 60 тэрбум ба ЖДҮ

МАН-ын хоёр хар толбо: 60 тэрбум ба ЖДҮ

МАН-ын хоёр хар толбо: 60 тэрбум ба ЖДҮ

МАН-д хоёр "хар толбо" бий. Нэг нь 60 тэрбум. Нөгөө нь ЖДҮ-гийн хэрэг.  Ардын намын албан бус хоёр бүлгийн "хоч" гэж болно. Ингээд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан болон албан тушаалаа урвуулсан ашиглаж ЖДҮХС-гийн мөнгийг хувааж "идсэн" гэх асуудлуудын талаар тоймлон хүргэе. 

60 ТЭРБУМ  ГЭМТ ХЭРЭГ ҮҮ, КЕЙС ҮҮ?

Энэ маргаан МАН-ын дунд одоо ч байгаа асуудал. МАНын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдсан. Улмаар  Нийслэлийн прокурорын газраас  өнгөрсөн есдүгээр сард 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. 

Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй 60 тэрбумын гэх хэргийг шийдэж НИТХын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ялыг ногдуулсан. Өөрөөр хэлбэл, тэд нам болгонд өөрийнхөө зохиосон схемийг танилцуулж явсан Г.Доржзодов гэгчийн яриаг сонссоныхоо төлөө ийнхүү гэмт хэрэгт холбогдчихлоо гэж тэдний өмгөөлөгч үзэж буй.

Мөрдөгчөөс прокурорт Г.Доржзодовыг гэмт хэрэг зохион байгуулахад оролцсон үндэслэлээр яллагчаар татах санал өгсөн байдаг. Харин прокуророос хүлээн зөвшөөрөөгүй. Үүнийгээ Эрүүгийн хуулийн 82.1-ийн “Гэмт хэргээ сайн дураараа илчилсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн тайлбарын дагуу хэргээс чөлөөлсөн аж.  Үүнээс гадна   улсын яллагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулиар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч  сонгуулийг будлиантуулахыг оролдсон хэмээн улсын яллагчийн зүйл ангийг өөрчилж хуулиас дээгүүр аашилсан нь одоо ч хуулийнхны дунд яригдсан хэвээр. Угтаа бол шүүх практикт улсын яллагчийн оруулж ирсэн яллах дүгнэлтийн зүйл заалтыг 100 хувь үгүйсгээд өөр шинэ зүйл анги гаргаж ирээд яллаж байсан түүх байгаагүй гэдгийг   нэр бүхий хуульчид хүртэл гайхаж буйгаа илэрхийлж твиттер хуудаснаа жиргэсэн байдаг. Ийнхүү Ц.Сандуй, А.Ганбаатар нар Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.

ЖДҮ АВЛИГА УУ, ЗЭЭЛ ҮҮ?

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан  нь   тодорхой болж нийгэмд шуугиан тарьж байлаа. Харин гишүүдийн олонх нь уг зээлийнхээ талаар тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэхийг зорьсон, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн гэдэг тайлбарыг өгсөн байдаг. 

АТГаас 15 гишүүдийг хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас хэргийг хаасан юм. Ямартай ч  уржигдар  /2019.11.18/  Хүнс, хөдөө аж ахуйн  сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.

Энэ үеэр , яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг Нийслэлийн  прокурорын газарт шилжүүлсэн юм. Харин үлдсэн 34-ийнх нь асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрэг   гарснаас хойш нэг жил болж замхрах тийш хандаж байна. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-чин гишүүдтэй хэн ч хариуцлага ярьсангүй.

Хэрэв  улстөрчийн ёс зүй өндөртэй, хариуцлагатай оронд ард түмэнд очих ёстой зээлийг хамаарал бүхий этгээд болон  хамаатан садныхаа компанид авсан байсан бол гишүүд нь аль хэзээний огцорчихсон эсвэл ял авчихсан байх байлаа. Харин манайд ямар ч хэрэг хийсэн шинжгүй ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлээд явж байна.

ТЭГВЭЛ ЖДҮЭЭС ЗЭЭЛ АВСАН УИХ-ЫН ГИШҮҮД ЮУ ГЭЖ ХЭЛЖ БАЙВ?

УИХ-ын гишүүн Н.Оюундарь сэтгүүлчийн асуултанд “Мэдээлэлд ойрхон нь зээл авдаг, уучлалт гуйхгүй” гэж хариулсан нь иргэдийн дүргүйцлийг маш ихээр хүргэсэн. Хэсэг хугацааны дараа “Хүний өмнөөс, өөрийнхөө хүүгийнхээ өмнөөс уучлалт хүсч байна” гэснээр Н.Оюундарь гишүүний хүлээх  хариуцлага дууссан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар ЖДҮ зээлийн асуудал сөхөгдөж эхлэх үеэр “Судалж үзсэн манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани юм билээ, зээл авсныг нь би мэдэхгүй, ер  нь УИХын гишүүд бүгд л авдаг шүү дээ” гэж хариулжбайсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүн ЖДҮ сангаас хоёр удаа зээл авснаас гадна ахин 2-3 сангаас зээл авсан нь илэрсэн. Тэрээр “Хэрвээ та нар намайг хулгай хийсэн гэж бодож байвал би уучлал гуйя” гэж мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай аавын компани зээл авсан юм билээ, би мэдээгүй байсан, тиймээс манай аавын компани мундаг том компани учраас маргааш зээлийг нь буцаагаад төлчихнө гэж томорч байв. Харин УИХ-ын гишүүн Г.Солтан “Миний компани мөн, гэхдээ би оролцохоо байгаад удаж байгаа, зээл авсаныг мэдэхгүй гэж байв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-20 64.119.23.102

МАН-ын ЖҮД-чин гишүүн 49 байгаа , дээр нь 60 тэрбумын нөхдүүд М.Энхболд, Амарбаясгаан , авилагч, алуурч, б**с, бандаш гээд бүгд хог шаар болсон байнаа.2020 онд МАН-ыг сонгоод хэрэггүй. Нэг удаа тойрогийн гадна үлдээж сургаж өгөх нь зүйтэй

Avatar

Зочин 2019-11-20 119.40.103.3

МАН+МАХН-ын нүгэл ердөө л энэ гэж үү. 1922 оноос эхэлсэн 100 000 хүнээ буудсан нүгэл хэнийх вэ. Тэнд нэг ч орос өөрөө буудаагүй байх шүү.

Avatar

сарангэрэл огцор 2019-11-20 182.160.37.195

сарангэрэл гэж сайд авгай 135 тэрбумыг капитал банканд 2 жил байлгажээ тэр мөнгө дампуурсан тэгээд ундармааруу чихээд өнгөрч байна даа

Avatar

ээ чаваас 2019-11-20 182.160.37.195

хөөрхий дөө бүгд идэж уучихаад энэ хоёр хүнрүү чихэж байна даа

Avatar

Зочин 2019-11-20 202.126.89.227

Dandaa shaasan bn l******d

Avatar

Зочин 2019-11-20 64.119.26.218

За хэдэн хүн гуйж байгаад зээл аваад төлжээ. Бас алсаас зохиосон 60 тэрбумын үлгэрийн өгөөшийг үмхэж АН-ын хавханд оржээ.Хөөрхий АН энэ үлгэрээрээ мөн ч олон удаа сонгуульдаж хоол олож идлээ, 20 онд ч энэ үлгэрээ давтаад явж байх вий. Одоо а**с УИХ-д нэр дэвшигчдээ зуун саяар урьдчилгаа өгөх гишүүний наймаа хийхнээ. Харин олон тэрбум ам.доллар 2012-2016 онд луйвардсанаа мэлзээд өнгөрөх үү. Үүний дэргэд ЖДҮ даанч жижиг юмаа

Avatar

МАН сөнөтүгэй 2019-11-20 103.68.107.22

Энэ хоёр луугаа л бүх буруугаа чихээд байгаа болохоос бүгд л 60 тэрбум ЖДҮ-чин нам ш дээ. 2020 онд ард түмэн дүнгээ тавих байхаа. ард түмэн тэнэг биш шүү.

Avatar

Зочин 2019-11-20 66.181.161.25

Цааз өгмөөр бхын

Avatar

Мөнхөө 2019-11-20 202.21.108.151

ХОГ ШААРНУУД

Avatar

Иргэн 2019-11-20 66.181.188.50

ЖДҮ 60 тэрбумын гэгч үлгэр зохиож Хүрэлсүх Нам Засгийн эрхэнд гарсан. Өөрөө хэлбэл түгжилдэж байгаад гарсан. Одоо удахгүй тэр арга нь өөр дээр нь ирж 2020 онд Хүрэлсүх түүний ард байгаа луйварчид гудамжинд гарах нь дэндүү тодорхой болжээ.

Avatar

Иргэн 2019-11-20 66.181.183.135

ЖДҮ бол мөнгө хүүлэлт, мөнгө угаалт, авлигын бас нэг хэлбэр! Энэ бол гэмт хэрэг! Юун зээл вэ?! Харин жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хэрэгтэй хүмүүстээ очиж чадвал зээл!

Avatar

Итгэл дааж амьдарцгаая 2019-11-20 49.0.212.199

Төрөөс төрсөн төр бумтан гэхээр би ерөөсөө итгэдэггүй, тэгээд найз нартайгаа муудалцаж явлаа. Гэтэл иймэрхүү зүйл байдаг л байна, одоо л ойлголоо. Телевизээр Засгийн газрын хурал харуулж байхад өөртөө итгэлтэй нэг хүн харагддаг байсан . Энэ залуу байж л дээ. Манай төрийн санаа нь сайхан. Хүн гэдэг байгалийн амьтан учир элдэв бэрхшээл учрах юм даа.

Avatar

Bat 2019-11-20 174.217.12.187

Muu2 hulgaichid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж