МАН-ын хоёр хар толбо: 60 тэрбум ба ЖДҮ

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

МАН-ын хоёр хар толбо: 60 тэрбум ба ЖДҮ

МАН-ын хоёр хар толбо: 60 тэрбум ба ЖДҮ

МАН-д хоёр "хар толбо" бий. Нэг нь 60 тэрбум. Нөгөө нь ЖДҮ-гийн хэрэг.  Ардын намын албан бус хоёр бүлгийн "хоч" гэж болно. Ингээд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан болон албан тушаалаа урвуулсан ашиглаж ЖДҮХС-гийн мөнгийг хувааж "идсэн" гэх асуудлуудын талаар тоймлон хүргэе. 

60 ТЭРБУМ  ГЭМТ ХЭРЭГ ҮҮ, КЕЙС ҮҮ?

Энэ маргаан МАН-ын дунд одоо ч байгаа асуудал. МАНын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдсан. Улмаар  Нийслэлийн прокурорын газраас  өнгөрсөн есдүгээр сард 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. 

Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй 60 тэрбумын гэх хэргийг шийдэж НИТХын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ялыг ногдуулсан. Өөрөөр хэлбэл, тэд нам болгонд өөрийнхөө зохиосон схемийг танилцуулж явсан Г.Доржзодов гэгчийн яриаг сонссоныхоо төлөө ийнхүү гэмт хэрэгт холбогдчихлоо гэж тэдний өмгөөлөгч үзэж буй.

Мөрдөгчөөс прокурорт Г.Доржзодовыг гэмт хэрэг зохион байгуулахад оролцсон үндэслэлээр яллагчаар татах санал өгсөн байдаг. Харин прокуророос хүлээн зөвшөөрөөгүй. Үүнийгээ Эрүүгийн хуулийн 82.1-ийн “Гэмт хэргээ сайн дураараа илчилсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн тайлбарын дагуу хэргээс чөлөөлсөн аж.  Үүнээс гадна   улсын яллагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулиар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч  сонгуулийг будлиантуулахыг оролдсон хэмээн улсын яллагчийн зүйл ангийг өөрчилж хуулиас дээгүүр аашилсан нь одоо ч хуулийнхны дунд яригдсан хэвээр. Угтаа бол шүүх практикт улсын яллагчийн оруулж ирсэн яллах дүгнэлтийн зүйл заалтыг 100 хувь үгүйсгээд өөр шинэ зүйл анги гаргаж ирээд яллаж байсан түүх байгаагүй гэдгийг   нэр бүхий хуульчид хүртэл гайхаж буйгаа илэрхийлж твиттер хуудаснаа жиргэсэн байдаг. Ийнхүү Ц.Сандуй, А.Ганбаатар нар Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.

ЖДҮ АВЛИГА УУ, ЗЭЭЛ ҮҮ?

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан  нь   тодорхой болж нийгэмд шуугиан тарьж байлаа. Харин гишүүдийн олонх нь уг зээлийнхээ талаар тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэхийг зорьсон, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн гэдэг тайлбарыг өгсөн байдаг. 

АТГаас 15 гишүүдийг хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас хэргийг хаасан юм. Ямартай ч  уржигдар  /2019.11.18/  Хүнс, хөдөө аж ахуйн  сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.

Энэ үеэр , яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг Нийслэлийн  прокурорын газарт шилжүүлсэн юм. Харин үлдсэн 34-ийнх нь асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрэг   гарснаас хойш нэг жил болж замхрах тийш хандаж байна. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-чин гишүүдтэй хэн ч хариуцлага ярьсангүй.

Хэрэв  улстөрчийн ёс зүй өндөртэй, хариуцлагатай оронд ард түмэнд очих ёстой зээлийг хамаарал бүхий этгээд болон  хамаатан садныхаа компанид авсан байсан бол гишүүд нь аль хэзээний огцорчихсон эсвэл ял авчихсан байх байлаа. Харин манайд ямар ч хэрэг хийсэн шинжгүй ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлээд явж байна.

ТЭГВЭЛ ЖДҮЭЭС ЗЭЭЛ АВСАН УИХ-ЫН ГИШҮҮД ЮУ ГЭЖ ХЭЛЖ БАЙВ?

УИХ-ын гишүүн Н.Оюундарь сэтгүүлчийн асуултанд “Мэдээлэлд ойрхон нь зээл авдаг, уучлалт гуйхгүй” гэж хариулсан нь иргэдийн дүргүйцлийг маш ихээр хүргэсэн. Хэсэг хугацааны дараа “Хүний өмнөөс, өөрийнхөө хүүгийнхээ өмнөөс уучлалт хүсч байна” гэснээр Н.Оюундарь гишүүний хүлээх  хариуцлага дууссан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар ЖДҮ зээлийн асуудал сөхөгдөж эхлэх үеэр “Судалж үзсэн манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани юм билээ, зээл авсныг нь би мэдэхгүй, ер  нь УИХын гишүүд бүгд л авдаг шүү дээ” гэж хариулжбайсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүн ЖДҮ сангаас хоёр удаа зээл авснаас гадна ахин 2-3 сангаас зээл авсан нь илэрсэн. Тэрээр “Хэрвээ та нар намайг хулгай хийсэн гэж бодож байвал би уучлал гуйя” гэж мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай аавын компани зээл авсан юм билээ, би мэдээгүй байсан, тиймээс манай аавын компани мундаг том компани учраас маргааш зээлийг нь буцаагаад төлчихнө гэж томорч байв. Харин УИХ-ын гишүүн Г.Солтан “Миний компани мөн, гэхдээ би оролцохоо байгаад удаж байгаа, зээл авсаныг мэдэхгүй гэж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж