Хан-Уул дүүргийн хороод туршлага солилцов

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн хороод туршлага солилцов

Хан-Уул дүүргийн хороод туршлага солилцов

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Шилдэг хороо” болон хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаанд амжилттай оролцож, нийслэлийн шилдэг хороогоор удаа дараа тэргүүлсэн Хан-Уул дүүргийн долдугаар хороо бусад хороодын ажилтан, албан хаагчдад зориулан үйл ажиллагааныхаа талаарх мэдээлэл өгч, санал солилцсон сургалт зохион байгууллаа.

Сургалтыг долдугаар хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалан хөтлөн явуулж, ажлын туршлага, үйл ажиллагааныхаа тайлан мэдээг танилцуулан мэдээлэл хийлээ.

Мөн хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтангууд ажил үйлчилгээнд тулгамдаж буй асуудлаа Тамгын газрын хэлтэс, тасгийн удирдлагуудад санал хүсэлтээ тавьж, санал солилцов. Тус сургалтанд Хан-Уул дүүргийн 21 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтангууд  оролцон туршлага солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж