АНУ-ын хамгийн том электрон тамхи үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын хамгийн том электрон тамхи үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ

АНУ-ын хамгийн том электрон тамхи үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ

Сүүлийн үед электрон тамхины нөлөөнөөс үүссэн өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэж, үүнтэй холбоотой асуудал дэлхий даяар хурцаар яригдах болсон билээ.

Тэгвэл АНУ-ын Калифорни мужийн Ерөнхий прокурор Хавьер Бесерра болон Лос-Анжелес тойргийн эрх баригчид электрон тамхи үйлдвэрлэлээр улсдаа хамгийн томд тооцогдох “Juul Labs” компанийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Ийнхүү шүүхэд өгөх болсон шалтгаан нь тус компани нь бүтээгдэхүүнээ зөвхөн насанд хүрэгчдэд зориулан үйлдвэрлэдэг гэсэн атлаа зар сурталчилгаа нь насанд хүрээгүй хүүхдүүд рүү чиглэж байна гэж үзсэн байна. Мөн электрон тамхины хүний биед үзүүлэх сөрөг нөлөөний талаар судалгаа шинжилгээг хангалттай хийхгүй байна гэж үзжээ.

Электрон тамхи нь  хүний нөхөн үржихүйн тогтолцоог гэмтээж, хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, уушгийг ихээр гэмтээдэг хэмээн гомдолд дурдсан байна. Энэ онд л гэхэд АНУ-ын 21 мужид 22 иргэн электрон тамхи хэрэглэсний улмаас уушги нь өвчилж нас барсан юм.

Эх сурвалж: CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж