9.7 сая паунд сугалаанд хожсон эр тарчиг амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

9.7 сая паунд сугалаанд хожсон эр тарчиг амьдарч байна

9.7 сая паунд сугалаанд хожсон эр тарчиг амьдарч байна

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2002 онд 9.7 сая паунд сугалаанд хожсон Майкл Карролл өдгөө түлээ хагалж, амьдралаа залгуулж явна.  Сугалаанд хожсон мөнгөө хурдан хугацаанд үрэн таран хийчхээгүй бол уг нь ямар ч хүнд хангалттай хүрэлцэх насны хоол нь юм. Гэхдээ Майкл гутарсангүй. Тэр харин ч өөрийн жинхэнэ амьдралаа эргүүлэн авсан хэмээн аз жаргалтай байгаа гэнэ.

Тэрбээр 36 насандаа нэг паундаар зарагддаг сугалаанаас дээд хонжворыг нь хожсон даруйдаа ажлаасаа гарч, хамгийн тансаг амьдралаар амьдарч эхэлсэн юм. Майкл гурван том харшид амьдарч, тансаг машин унаж, хамаг мөнгөө архи, мансууруулах бодис, хүүхнүүдэд үрсэн гэнэ. Тэр ч байтугай 30 гаруй удаа шүүхэд дуудагдаж "Эрүүгийн хаан" хэмээх хоч ч аваад амжжээ. Түүний тансаглал гэвч удаан үргэлжилсэнгүй 10 жилийн дараа гэхэд тэр юу ч үгүй хоцорсон байв.

"Би үнэхээр ердөө ч харамсдаггүй. Тэр бол миний амьдралын хамгийн сайхан арван жил байсан. Хэн ч үүнтэй маргаж чадахгүй. Би цаг хугацааг буцаахсан гэж ердөө ч бодож байгаагүй. Харин ч би одоо илүү баяртай байна. Учир нь би өөрийнхөө амьдралыг эргүүлээд авсан шүү дээ" хэмээн Майкл ярьжээ.

Майкл мөнгө хожсон даруйдаа эхнэр(одоо салсан) Сандрад нэг сая, ээжид нь нэг сая, өөрийн ээж болон нагацдаа нэг саяыг тус,тус бэлэглэсэн гэнэ.

2012 онд Майкл хоосорч, тансаг орд харшууд нь зарагдаж, тэр байтугай гэрийнх нь ойролцоо орших уушийн газрууд ч түүнийг хүлээж авахаа больжээ.

Одоо тэр Шотландад нүүж ирээд амьдралаа шинээр эхэлж, сарын 500 паундаар байшин хөлсөлж, ажил руугаа алхаж очдог болсон гэнэ. Мөн үргэлжлүүлэн сугалаа худалдаж авсаар байгаа гэдгээ ч нуусангүй.

Эцэст нь Майкл "Би хэрвээ дахиад мөнгө хожвол асуудлаас үргэлж хол байх болно. Хүмүүс надаас бүх мөнгөө алдах ямар байдаг вэ гэж байнга асуудаг. Харин би тэдэнд би мөнгөө алдаагүй ээ, би бүх мөнгөө үрсэн юм хэмээн хариулдаг. Мөнгөтэй байж байгаад түүнийгээ алдсан нь дээр үү, эсвэл угаасаа байгаагүй мөнгийг үрж дуусгасан нь дээр үү?" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: ladbible.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХахаХаха
22
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
16
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж