Жүжигчин Аглуугийн хайрт “Маргарита”

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Жүжигчин Аглуугийн хайрт “Маргарита”

Жүжигчин Аглуугийн хайрт “Маргарита”

"X-Түц" продакшнаас өрх тусгаарлаж өөрийн "Аглуу энтертайнмент"-ийг байгуулаад буй Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулгыг ард түмэн Аглуу нэрээр нь андахгүй. Тэрбээр Н.Оюунчимэгтэй ханилж, сайхан гэр бүлийг бүтээж чадсан хосууд.

Хошин урлагийн нэг продакшнд ажилладаг хос энэ удаа хамтдаа “Фауст” драмын жүжигт тоглосон нь олны анхаарлыг татаад буй. Германы зохиолч Гётегийн “Фауст” дуурийг шинэчилсэн хэлбэрээр орчин үеийн техник технологи ашиглан пост драм жүжиг болгон найруулж, энэ сарын 16, 17-нд Корпорэйт зочид буудлын концертын танхимд тоглосон.

 Жүжгийн гол дүр болох Фаустын залуу насны дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглосон бол түүний сэт­гэлтэй бүсгүй Марга­ритагийн дүрд жүжигчин Н.Оюунчимэг тоглож, Мефистолийн дүрд гавьяат жүжигчин Л.Баттулга дүр бүтээсэн юм. Үзэгчдийн хувьд жүжигчин Аглуугийн гэргий тун чадварлаг дүрээ бүтээж, үзэсгэлэнтэй Маргарита байснаас гадна түүний нэрийн хуудас болох дүр хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, ам сайтай байна.

"Фауст" драмын жүжгийн ерөнхий найруулагчаар нь М.Батболд, зохиолч, орчуулагчаар Н.Пүрэвдагва, ерөнхий продюсероор гавьяат жүжигчин Г.Мягмарнаран, зөвлөх найруулагчаар Урлагийн гавьяат жүжигчин Ч.Найдандорж, ерөнхий зураачаар гавьяат жүжигчин Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар М.Болд нар ажилласан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж