Төрсөн ах нь консулаар томилогдоход Сангийн сайд нөлөөлөөгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Төрсөн ах нь консулаар томилогдоход Сангийн сайд нөлөөлөөгүй

Төрсөн ах нь консулаар томилогдоход Сангийн сайд нөлөөлөөгүй

Монголын дипломат алба төрлийн алба болсны бас нэг тод жишээ томилгоог өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас хийгээд буй. Учрыг тайлбарлавал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболдыг Тувад суух консулаар томилсон. Харин энэхүү томилгоог хийхэд Сангийн сайдын хуруу хөдлөөгүй шүү гэх хариулт өгч байна. Тэрбээр энэ талаараа "Миний ах насаараа төрд ажиллаж байгаа. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Үүнийг нь бодсон юм болов уу.

Би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй. Нөлөөлсөн зүйл ч байхгүй. Намайг хүүхэд байхад л Эрхүүд суралцаж, төгсөж ирээд ажлаа хийсэн. Сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, Орос Тувагийн бизнесийн холбоо зэрэг дан төрийн алба хааж байсан" гэж арьсаа хамгаалав. Танихгүй, мэдэхгүй, тийм томилгоо хийгдсэн юм уу гэж хэлээгүй нь яамай даа.

Манай улстөрчид ЖДҮ -рүү гар дүрчихээд "Мэдэхгүй, сонсоогүй" зэргээр мэдэн будилж, эцэст нь "Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани байсан юм билээ" гэж нохойтдог зан бас бий.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж