Байр суурь: "Оюутолгой" төслийн талаар хэн, юу хэлэв | News.MN

Байр суурь: "Оюутолгой" төслийн талаар хэн, юу хэлэв

Байр суурь: "Оюутолгой" төслийн талаар хэн, юу хэлэв

Байр суурь: "Оюутолгой" төслийн талаар хэн, юу хэлэв

Ирэх өдрүүдэд Оюутолгой төслийг хэрхэх талаарх улс төрийн томоохон шийдвэрийг Засгийн газар гаргах уу эсвэл Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух уу гэдэг анхаарлын төвд байх болоод байна. “Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн тайланг өчигдөр /2019.11.18/ МАН-ын бүлгийн хуралдаанаар сонссон.  Мөн өчигдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжийг  хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Энэ нь Засгийн газартай холбогдож буй. Иймд "Оюутолгой"-н  далд уурхайг тойрсон асуудлаар зарим гишүүний байр суурийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Нийслэлийн анхан шатны захиргааны шүүхээс гаргасан шийдвэртэй танилцсан. Гурван асуудалд процедурын алдаа гаргасан байна гэж шүүх үзэж тухайн гурван захирамж, шийдвэрийг хүчингүй болгосон байсан. Нэгдүгээрт,  Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулсанд. Хоёрт, Гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж. Гуравт, 2015 оны дөрөв, тавдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар холбогдох эрх бүхий этгээдүүдэд гэрээ байгуулах эрхийг олгосон захирамжийг хүчингүй болгосон байна. Шүүхийн шийдвэрийг бидэнд тайлбарлах эрх байхгүй. Шүүх нотолгоо баримт тодорхой суурь мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг. Миний таамаглаж байгаагаар тухайн процедурын явцад Засгийн газрын хуралдаан дээр Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэх ёстой асуудал байсан байж магадгүй. Эсвэл Засгийн газраас тухайн шийдвэрийг гаргахдаа холбогдох яам, тамгын газраас саналуудыг нь авсан байх ёстой зэрэг эдгээр процедурын алдааг гаргасан байж магадгүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Оюутолгой төслийн гэрээг сайжруулж өөрчлөх шаардлага бий. Түүнээс биш төслийг зогсоож эдийн засагтаа ирэх хүндрэлүүдийг бий болгох вий гэхээс болгоомжлох хэрэгтэй. Дубайн гэрээг хууль зөрчиж байгуулсан. Том гэрээнийхээ салшгүй хэсэг нь учраас УИХ-аас тодорхой хэмжээний удирдамжтай очиж зурах ёстой байсан. Ядаж танилцуулсан байх ёстой. Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийнхний оруулж ирсэн дүгнэлтэд “Дубайн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэсэн байсан.

УИХ-ын гишүүн, Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын тогтоол боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр:

 Хэвлэлийн түвшинд мэдээлэлтэй байна. Одоогоор УИХ дээр шүүхийн шийдвэр нь ирээгүй байна. Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг 2018 оны тавдугаар сард байгуулагдаж, 2019 оны эхэн хүртэл ажилласан. Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан уг ажлын хэсэг дүгнэлтээ байнгын хороонд танилцуулсан. Ажлын хэсгийн гаргасан зөвлөмжүүдийг үндэслээд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахалж ажилласан. Шийдвэрүүд гаргасан. Нэгдүгээрт,  2009 онд Оюутолгой компани, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хоёр гэрээ бий. Эхнийх нь хөрөнгө оруулалтын гэрээ. Дараагийнх нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Энэ гэрээнүүдийг байгуулахдаа  Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн гэсэн ажлын хэсгээс гаргаж одоогийн хуульд нийцүүлэх заалт оруулсан. Хоёрдугаарт, Дубайн төлөвлөгөөнд олон зөрчил гарсан.  Энэ төлөвлөгөө нь олон улсын гэрээ биш. Гэрээний нэг салшгүй хэсэг байх ёстой юу, үгүй юу гэх мэт олон асуудал бий. Оюутолгойн ордыг ашиглах удирдлагын менежментийн баг нийт борлуулалтын орлогоос тодорхой хувийг менежментийн төлбөр гэж авч байгаа. Энэ нь  асар их мөнгө.  Оюутолгой төслийн төлөвлөгөө ёсоор 2041 онд Монгол Улс одоо байгаа 34 хувь дээр 16 хувь нэмж худалдаж авах боломжтой болж байгаа. Энэ асуудлыг авч үзээд Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгээс "Дубайн гэрээг цуцал" гэсэн саналыг гаргасан. Хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж ярилцах шаардлагатай бол цуцал гэсэн санал ч уг дүгнэлтэд бий. 2010 онд хийсэн ТЭЗҮ байгаа. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул тухайн ТЭЗҮ-ийг дахин авч үзэж, ашигт малтмалд агуулагдаж байгаа металь бүрийг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай гэсэн саналыг ч мөн ажлын хэсэг дүгнэлтдээ оруулсан. Мөн байгаль орчны байдлын үнэлгээг дахин хийж ус ашиглалттай холбоотой асуудлыг авч үзэх шаардлагатай гэж дүгнэлтэд тусгагдсан. Ажлын хэсгээс гаргасан 86 зүйл, заалт зөвлөмжийг хэрэгжүүлж ажилла гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт чиглэл өгч байгаа.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Оюутолгойн гэрээг сайн, муу болсон гэсэн маргаан 10-аад жил үргэлжилж байна. Би хувьдаа анх батлагдсан гэрээг дүгнэж, шүүж ярьдаггүй. Яагаад гэвэл энэ бол Монголчууд анх удаа дэлхийн хэмжээний том “акулууд”-тай хийсэн гэрээ. Харин гэрээнд ямар алдаа гаргав, юун дээр хожив, цаашид ийм том гэрээ байгуулахдаа юунд анхаарах вэ гэдэг дээр бид сургамж авах ёстой.  Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой асуудал байгаа бол бид дэлхий нийтийн хэлээр ярих ёстой. Ширээний ард сууж, харилцан шаардлага тавьж сайжруулах чиглэлд л явах ёстой.  Ажлын хэсгийнхний оруулж ирсэн дүгнэлтэд алдаа оноог нь гаргаад, засаж залруулах ёстой зүйлийг ил болгосон нь сайшаалтай хэрэг. Ганцхүү Оюутолгойн гэрээг зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй. Гэрээг зогсоовол Монголын эдийн засаг багаар бодоход 20-25 хувиар агшина. Тэр агшилтыг бид тэсэх үү. Тиймээс энэ асуудлыг хэлэлцээний шугамаар, хуулийн хүрээнд л шийдэх ёстой. Харин ажлын хэсгийнхний гаргасан засаж, залруулах ёстой зүйл дээр нэг бүрчлэн Оюутолгойнхонтой ярилцах шаардлага бий. Оюутолгойнхонтой эрх биш хэл амаа ололцоод гэрээгээ сайжруулаад явах боломж Засгийн газарт байгаа байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дубайн гэрээг байгуулсан нь анхнаасаа буруу байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар анх хамтарсан засаг барьж байх үедээ энэ гэрээг байгуулсан. Дубай руу явж гэрээ хийх гэж байгааг нь засгийн газрын сайд нар нь ч мэдээгүй байсан" гэдгийг онцолсон юм. Мөн "Тухайн үед энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гараад Д.Дэмбэрэл, Г.Тэмүүлэн бид хэд орсон. Буруу зүйл байна гэдгийг ч хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй ч гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм. Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюутолгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн.  2018 онд Д.Тэрбишдагва гишүүн бид 2 удаа дараа шаардаж байж УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах  ажлын хэсэг гарсан. Бүтэн жил нэг ч өдөр амралгүй ажилласан. Төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс дэд ажлын хэсэгт орж ажиллаж дүгнэлт гаргасан.

Уг Дубайн гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар луу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Энэ долоо хоногт уг асуудал яригдах байх.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-11-19 43.242.243.55

ЖООМОО а**х ГЭЭД ГЭРЭЭ ШАТААЖ ЭХЭЛЛЭЭ ХӨӨРХИЙ МАН-ЫН МАНГАРУУД. ДӨРВӨН ЖИЛ ӨӨРСДӨӨ ШИВШИГЭЭ ТАРЬЖ, БУСДЫГ МУУЛАХ, МОНГОЛОО ХОРЛОХООС ӨӨР ЮМ ХИЙСЭНГҮЙ. УРЬД НЬ Ч ХИЙЖ БАЙСАН БИШ ДЭЭ. ГЭХДЭЭ Л МАТАРЫН НУЛИМС УНАГААХААР ЧИНЬ МОНГОЛЧУУД ДАХИАД СОНГОНО Л ДОО .

Avatar

Зочин 2019-11-19 64.119.25.176

ТА БҮХЭН ОЮУ ТОЛГОЙ ҮНЭХЭЭР ИХ МӨНГӨ ТӨЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ ҮЗМЭЭР БАЙВАЛ ЭХЛЭЭД БАНКНЫ ХУУЛГЫГ НЬ ХАРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2019-11-19 64.119.25.176

ГЭРЭЭГ ЗОГСООХ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА. УЧИР НЬ БОДИТОЙГООР МОНГОЛЫН НЭГ Ч БАНКИНД МӨНГӨ НЬ ОРЖ ИРЭЭГҮЙ, ЗӨВХӨН ЦААСАН ДЭЭР Л ЗАСГИЙН ГАЗАРТ ГЭСЭН ХАЯГТАЙГААР Л МӨНГӨӨ ОРУУЛСАН ГЭСЭН ТАЙЛБАРТАЙГААР ХЭВЛЭГДДЭГ. ҮНЭНДЭЭ ЯМАР Ч МӨНГӨ ОРЖ ИРЭЭГҮЙ БҮГД ГАДНЫ БАНКИНД БАЙРШДАГ. ҮҮНИЙГ ЭЦЭС БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ДЭЭР НЬ БҮХ БАЯЛГАА ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙГЭЭР ГАДАГШ НЬ ЗӨӨЛГӨСӨӨР БАЙГАА… ЧУХАМХҮҮ ОЮУ-ТОЛГОЙН ДАЛД ЭЗЭД Л МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖЛИЙГ ХОЙШ НЬ ТАТАЖ БАЙГАА!

Avatar

Зочин 2019-11-19 202.21.99.42

Хаянхярваа гишүүний дүгнэлттэй санал нэгдэж байна. Гэрээг олон улсын хэлээр ярилцах ёстой

Avatar

Зочин 2019-11-19 202.131.225.197

Oyutolgoig zovxon Oyutolgoin tolson tatvaraar xemjix bolomjgui. Oyutolgoigd ajil xiij biagaa AAN uud xeden togrogiin tatvar toldog ve gedgiig neg bodood uzeerei erguunuudee.mash ix too garna shuu.global erx ahsgiig ni bodood uzeechdee

Avatar

Зочин 2019-11-19 202.131.225.197

Oyutolgoig zovxon Oyutolgoin tolson tatvaraar xemjix bolomjgui. Oyutolgoigd ajil xiij biagaa AAN uud xeden togrogiin tatvar toldog ve gedgiig neg bodood uzeerei erguunuudee

Avatar

хар масс 2019-11-19 103.229.123.9

монголд 3 төгрөг тутамын 1 төгрөг нь оюу толгой төсөлөөс орж ирдэг юм ш дээ.хаянхярваа л хэлж байгаа болохоос үнэн юм л даа уул нь.ккк

Avatar

ЗОЧИН 2019-11-19 202.9.45.28

оюутолгойн /Дубайн/ гэрээ нь дээрмийн гэрээ юм биш үү ??? энэ гэрээ гэгчийг байгуулсан хүмүүсийг эх орноосоо урвасан урвагчид гэж үзэж маш хатуу хариуцлага тооцох ёстой. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

tumur 2019-11-19 103.26.194.205

энэ муу хаянхярвас ёстой өмхий урвагч ,шарваач,бөөөгс долоогч ,энэ муу хог бүх нууцыг аваачиж өгсөн,ЭХ ОРНООСОО УРВАГЧ,дэлхийд хаана ч УРВАГЧ ТООС ХӨДӨЛГӨЖ ЯВАХ ЁСГҮЙ ХУУЛЬ БАЙДАГ

Avatar

Зочин 2019-11-19 202.21.108.220

ОюуТолгойг зогсоосон ч Монгол улс 6 сар тэсчихнэ, харин байнга луйвар, шантаажаар үйл ажиллагаагаа явуулдаг Рио Тинто 3 сар ч тэсэхгүй. Магадгүй түр зогсоож байгаад гэрээгээ дахин авч үзэх нь ч ашигтай бж болно.

Avatar

Зочин 2019-11-19 202.126.89.57

Rio Tinto ий үндсэн безнис нь төмөрийн хүдэр 80% харин оюу толгой төсөл 5% хувь байдаг юм билээ

Avatar

Втв 2019-11-19 114.129.101.102

Бүгд хумсаа нуусан муурууд нүдэнд хшйтэн авсны таглаанууд

Avatar

Зочин 2019-11-19 124.171.196.154

Монголын баялгыг ашиглах гэж Монголд байгаа уурхайд хөрөнгө оруулалт 10 тэрбумаар хийсэн гээд байдаг. Гэтэл энэ их мөнгөний үнэр цөөн хэдэн дарга, хүүхдүүдийг нь ажилд авснаас өөр мэдэгдэх юм байхгүй л байна даа

Avatar

Зочин 2019-11-19 62.232.167.210

Хэдийгээр улстөрийн зорилгоор заримдаа худлаа ярьчихдаг ч гэсэн энэ удаа УИХ-ын дээрх гишүүд бүгд ОТ-г зөвхөн сайжруулаад явах, харин зогсоох, цуцлах шаардлагагүй гэдэг дээр санал нэг байна. Овоо доо. Харин, дархан аварга маань аанай л боловсрол мэдлэггүй хоосон толгойноос гаргаж чулууддаг үгнүүдээ ивсэн байх шив дээ.

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

62.232.167.210-чи муу жоом чиний үр хүүхэд ач гуч цаашаа хэдэн үед чинь африкийн хувь заяа хүлээг-ЧАМД ЯМАР САНАГДАЖ БАЙНА,тэгвэл чи наад санаа чинь одоо би гэдэс цатгалан байя бусад цаашид МОНГОЛЫН ХОЙЧ ҮЕ ЯАХ ЯМАР ХАМАА БАЙНА ГЭСЭНТЭЙ АДИЛ БАЙНА,захын гэрээ хийгчийн нэг нь 10хаустай нөгөө нь 10сая $-тай болоод байхад энэ гэрээг ЦУЦЛАХГҮЙ ЯАДАГ ЮМ хогоо ,чи энэ санаагаа өөрчлөхгүй бол чиний хойч үе насаараа африк шиг байх болтугай

Avatar

Зочин 2019-11-19 202.9.44.112

ОТ цаана их будилаан байгаа юм шиг. Байнга зурагтаар реклам цацах юм. Бараа зардаггүй, Ажилд орох гээд хүмүүс арын хаалга хайгаад гүйгээд байдаг. Юунд хэрэгтэй гэж мөнгө төлж реклам хийж байгаа юм. Хувьцаа эзэмшигчийд хөрөнгийг үр ашиггүй зарцуулаад байдаг. Үүний цаана маш том булхай байна. Рекламаар тэнэг Монголчуудийн тархийг сайхан угааж байна.

Avatar

Зочин 2019-11-19 103.229.123.9

тусгаар улсуудын хамтын нийгэмлэг гэж дуулсан уу тэр байгаа цаана нь

Avatar

Үнэн 2019-11-19 192.82.66.247

Хаянхярваа гишүүний зөв, энэ гэрээнүүдийг хийх үед бид хямралтай маш хүнд байдалд орсон үе байсан. Гэрээ харилцан тохиролцоон дээр бий болдог. Зөв буруу гэсэн тохирлоцоо байхгүй. Харин хууль зөрчсөн тохиролцоо байж болохгүй. Манайх санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаад хамтрагчдаа илүү ашигтай гэрээ хийсэн байх боломжтой. Гол нь 2 өрсөлдөгч байхад манайх ашиггүй хувилбарыг сонгосон бол тэр хүмүүсийг шүүгээд, цаазлаад арга хэмжээгээ авах байх, харин ганц худалдан авагчтай бидэнд мөнгө хэрэгтэй бол

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

хүнд үед орлоо гэхээрээ ийм гэрээ хийдэг юмуу,гэрээ хийгчдээс нэг 10хаус,нэг нь 10-н сая доллартай болоод байхад үхсэнээ хуцаад байгаа юм бэ,192.82.66.247-чиний хойч үед африкийн хувь заяаг хүсье чи МОНГОЛЫН ХОЙЧ ҮЕД ҮҮНИЙГ ХҮСЭЭД БАЙГАА БОЛ БҮТЭХГҮЙ,харин чиний хойч үед бүтнэ учир нь чиний энэ санаа бодол нөлөөлөх учраас

Avatar

Зочин 2019-11-19 202.21.108.220

Одоо л УИХ ын гишүүдэд РиоТинтотой үр дүнтэй тэмцэл хийж гэрээг өөрчилж ашигыг шударга хувиарлах боломж гарч ирлээ. Энд гавьяа байгуулсан гишүүд ард түмэндээ хайрлагдана. 3 өндөрлөгт бүрэн итгэх хэрэггүй. Тэд ямарч нөлөөлөлд автаж мэднэ. Гишүүд болохгүй бол Иргэний хөдөлгөөнүүдээс ч тусламж авсан болно. Рио г одоо л гартаа оруулдаг цаг. Монгол улс одоо л Рио д шаардлагаа тулган хүлээлгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-19 202.55.188.43

Энд Бат-Эрдэнэ гэдэг хүн л илүү байна даа. Ядаж дуугүй байхсан. Юу ч мэдэхгүй бол хүн ядаж санаа зовдог шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

202.55.188.43-чи үхэж далд ор,чиний үр хүүхэд ач гуч чинь африкийн хүүхдүүд шиг байг-чамд ямар санагдаж байна-чи МОНГОЛЫН ХОЙЧ ҮЕИЙГ МӨН Л ИНГЭЖ ХЭЛЖ БАЙГААТАЙ АДИЛ ,хөсрий хогоо,ямар байна өөр дээрээ тусгаж бодвол аан

Avatar

Зочин 2019-11-19 122.201.22.227

Зоригийн үхэл оюутолгой гэсэн ёонгуулийн 2 бэлэн реклам байх юм даа

Avatar

ОТ 2019-11-19 202.131.239.50

Дэлхий нийтийн элэг доог болж арбитрийн шүүхээр бас дахин баахан өрөнд орох л юм хийгээд байна, Энэ гэрээг олон улсын арбитрын шүүх л шийдэх байлгүй,

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

дэлхийн болон хэн нэгний элэг доог болно гэж амьдардаггүй юм тэр тусмаа ТӨРИЙН АЖЛЫГ,харинч элэг доогдоо тулж ярих юм бол энэ ГЭРЭЭ чинь л ёстой Африк Азийн ард түмний элэг доог болж барууны луйварчдын шуналыг хөдөлгөж байгаа,тэд фрийдландад атаархаж үхэж байгаа

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

64.120.88.65-чи муу гэр бүл хойч үеэрээ африк яв дараа нь МОНГОЛЫН ХОЙЧ ҮЕ "ХААШАА ЯВАХ"-АА ШИЙДЬЕ!!!

Avatar

nuudel 2019-11-19 64.120.88.65

Terbishdavga Baagii avraga 2 yugaa ch medeh vdee chaavaas.OT zogsvol mongol duusaa.Terneesee umnu bukh hundee solongosiin visa avch uguh arga hemjee avaarai

Avatar

Шантааж 2019-11-19 202.131.239.50

Мань хоёр шантаалж байгаад жоохон хахууль авна гэсэн өчүүхэн бодол тээгээл, Их орон, олон улсын гэрээ хэлцэл гэж ойлгох ч үгүй.

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ,ӨӨР ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ БОДСОН ГЭРЭЭ ГЭЖ БАЙДАГ , ТӨР УЛСАА ТӨЛӨӨЛЖ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙГАА БОЛ УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ГЭЖ Л БАЙГАА,гэтэл УРВАГЧИД ГЭРЭЭ ХИЙЖЭЭ,ЦОГТ ТАЙЖ ШИГ Л ХАНДАХ ХЭРЭГТЭЙ,УРВАГЧДАД -ЦААЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗЗ

Avatar

иргэн 2019-11-19 202.179.25.244

дубайн гэрээг авч үз, болохгүй бол цуцлах нь зөв гээдаагаан бишүү? Хаян гуай нэлд нь л ОТ г хаавал сүйд болно гээд мушгичхиймаа айлгачхиймаа

Avatar

Хаян 2019-11-19 202.131.239.50

Хаянхярваа гишүүн арай л илүү юм ойлгодог боловсролтой хүн дээ

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

202.131.239.59-х****а чи өмхий УРВАГЧИЙГ ТАНЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ УРВАГЧИЙН ХУВЬ ЗАЯА ЧАМАЙГ БОЛОН ЧИНИЙ ХОЙЧ ҮЕИЙГ
ХҮЛЭЭГ

Avatar

ЗОЧИН 2019-11-19 202.21.126.30

БААГИЙ АВАРГА МИНЬ НҮД АМ НЬ БҮЛЦИЙГЭЭД ИХ ЯДАРЧ ДЭЭ. ОДОО 2020 ОНД БАЙР СУУРИА ТАВЬЖ ӨГӨӨД САЙХАН АМРАХ БАЙГАА ДАА БАЗАРВААНЬ.

Avatar

Зочин 2019-11-19 103.26.194.205

ОЮУТОЛГОЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ АВЧ ЧАДВАЛ АД ЧӨТГӨРИЙГ Ч МӨНХЛӨН ДУРСАХ ХЭРЭГТЭЙ,өмхий гэдэс дотроо бодож МОНГОЛЫН ХОЙЧ ҮЕД ГАЙ ҮЛДЭЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ муу амьд явахаар сайн ҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж