Бэйби шарк дууг бүтээгчид үлэг гүрвэлийн тухай шинэ дуу хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Бэйби шарк дууг бүтээгчид үлэг гүрвэлийн тухай шинэ дуу хийнэ

Бэйби шарк дууг бүтээгчид үлэг гүрвэлийн тухай шинэ дуу хийнэ

Хүүхэдтэй, дүүтэй хүн бүрийн өөрийн эрхгүй цээжилж, зүүдэндээ ч дуулж чадахаар болсон жинхэнэ хит дуу бол яах аргагүй "Бэйби шарк" билээ. Харин "Бэйби шарк" дууг бүтээгчид амжилтандаа сэтгэл ханаагүй байна. Ингэж хэлэхийн учир нь тэд үлэг гүрвэлийн тухай шинэ дуу хийхээ мэдэгджээ. Эхний дуу нь Хятадад тийм ч сайн түгэж чадаагүй. Тиймээс дараагийн дуугаа тэнд буй үзэгчдэд хүргэх тал дээр илүү анхаарна хэмээн ярьсан гэнэ.

Бэйби шарк дуу youtube дээр хэдийн 1.5 тэрбум үзэгчтэй болсон. Харин шинэ дуу нь хэрхэх бол?

Хүмүүс шинэ гарах дуунд тийм ч их итгэлтэй биш байгаа ч Бэйби шарк дууны эзэмшигч эр "Дэлхий даяар одоо ч үлэг гүрвэлд ухаангүй дуртай хүүхдүүд байсаар байгаа" хэмээн өөртөө итгэлтэй байгаа гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: bbc.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж