Идэх боломжтой био-хуванцар бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Идэх боломжтой био-хуванцар бүтээжээ

Идэх боломжтой био-хуванцар бүтээжээ

Загас, загасан бүтээгдэхүүний хаягдлаас био-хуванцар бүтээсэн Английн залуу бүсгүй Люси Хюүз олон улсын Жэймс Дайсоны шагналыг гардан авлаа.

Түүний энэхүү төсөл дэлхий даяар жилд 50 сая гаруй тонноороо хаягддаг загасны хаягдлыг хэрхэн бууруулах вэ хэмээх судалгаанаас эхэлжээ. Шинэ бүтээгдэхүүн тунгалаг бөгөөд бат бөх гэнэ. Түүнчлэн энэхүү бүтээгдэхүүнийг хүнсний бүтээгдэхүүний савлагаанд хэрэглэхэд нэн тохиромжтой ажээ.

Өдгөө бидний хэрэглэж буй байгальд задардаггүй, хэдэн арван жил задрахгүйгээр хөрс бохирдуулдаг  хуванцартай харьцуулахад шинэ хуванцар дөрвөөс зургаан долоо хоногт бүрэн задардаг гэнэ. Бас хачирхалтай нь шинэ хуванцрыг идэж ч болно. Учир нь түүнийг загасаар хийсэн шүү дээ.

Шинэ бат бөх хуванцраа гаргаж авахын тулд Люси хавч тэргүүтэй амьтдын ялгаруулдаг хитозан молекулыг далайн замгаас гаргаж авсан хайрс, арьсны холимогтой нийлүүлэн туршжээ.

Люси шагналд авсан 41 мянган ам.доллараа бүтээгдэхүүнээ улам хөгжүүлэхэд зарцуулан, олон нийтийн хэрэглээ болгох тал дээр ажиллаж байгаа гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж