ЖДҮХС-д ирэх онд нэг ч төгрөг тусгаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-д ирэх онд нэг ч төгрөг тусгаагүй гэв

ЖДҮХС-д ирэх онд нэг ч төгрөг тусгаагүй гэв

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос  өнөөдөр /2019.11.19/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Эрх баригчид Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэг ч төгрөг суулгасангүй. Улсын нэгдсэн төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байж, 50 тэрбумыг нь ЖДҮХС-гийн эх үүсвэр болгоод баталчихаагүй нь харамсалтай” гэв.

Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр  “ЖДҮХС-д 2018 онд 78 тэрбум төгрөг, 2019 онд 47 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэтэл ирэх жилийн төсөвт уг санд нэг ч төгрөг суулгасангүй. УИХ, Засгийн газрын гишүүдэд дээрх сангаас зээл авах боломжгүй болонгуут төсөвт мөнгө суулгахгүй болж, орхилоо”г элээ.

Мөн тус холбооныхон  Засгийн газар Олон улсын валютын сантай хөтөлбөр байгуулсан нэрийн дор Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ирэх оноос 2 хувиар нэмснээр 167.2 тэрбум төгрөг цуглуулж авах гэж байгаа. Капитал банканд Нийгмийн даатгалын 240 тэрбум төгрөг байршиж байсан. Түүнийгээ гаргуулж авахгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь буруу” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж