Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өглөө 10:00 цагт эхэлсэн шүүх хурал үргэлжилсэн хэвээр байна.
Өнөөдрийн шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шинжээчдээс тайлбар авсны дараа шүүгдэгчдийн өмгөөлөгчид хэрэгт холбогдох мэдүүлгүүдийг танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын хүмүүсийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “Багануур” хувьцаат компанид 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шүүж байгаа юм.
Г.ТУУЛ