NBA-н эргэн тойронд: Коби эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

NBA-н эргэн тойронд: Коби эргэн ирлээ

Лука Дончич NBA-н түүхэнд нэрээ үлдээж, San Antonio Spurs багийн эсрэг 42 оноо, 11 самбар, 12 оновчтой дамжуулалт өгсөн нь лигийн түүхэнд хоёрдугаарт орох хамгийн залуудаа трифл-дабл хийсэн тоглогч болжээ. Харин Clippers-н лидер Кавай Леонард вдөгний гэмтлийн улмаас гурван тоглолт дараалан өнжиж байна.

Sacramento Kings багийн хамгаалагч Бадди Хиелд -н Boston Celtics багийн эсрэг хийсэн тоглолтын төгсгөлд үзэгчдийн эгнээ рүү бөмбөг өшиглөсөн үйлдлийг NBA хянаж үзээд 25’000 ам. доллараар торгох шийдвэр гаргажээ. Houston Rockets баг ахмад тоглогч Райн Андерсоныг багаасаа хасч байгаа зарлалаа. Андерсоны хувьд улирал эхэлснээс хойш ердөө 2 тоглолтонд л талбайд гарчээ.

Өнгөрсөн даваа гариг /2019.11.18/ -ийн өглөө болсон Los Angeles Lakers болон Atlanta Hawks багуудын тоглолтыг Lakers-н амьд домог Коби Брайнт охин Жианна Брайнтын хамтаар үзэж сонирхжээ. Тус тоглолтонд Lakers баг өрсөлдөгчөө 122-101-ийн харьцаатай хожсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж