МЗХ-ноос Орон сууцны байнгын хороо байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

МЗХ-ноос Орон сууцны байнгын хороо байгуулжээ

Монголын Залуучуудын холбооны бүсийн чуулга уулзалтаар зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 200 айлын орон сууцыг залуусдаа олгохоор болжээ. Тус холбоо орон сууцны байнгын хороо байгуулаад гурван сар болж буй бөгөөд одоогоор зургаан аймагт мэдээллийн төвөө нээжээ. Түүнчлэн орон нутгийн залуусынхаа хэрэгцээг хангахын тулд аймаг бүрт нэгдсэн стандарт бүхий жишиг хаус хороолол барих нь зөв гэж үзэж байна. Хэрэв үүнийг ажил хэрэг болговол орон нутгийн залуус 3-5 сая төгрөгийн урьчилгаа төлөөд хаус хорооллоос зээлээр авах боломж бүрдэх гэнэ. Мөн байрны урьдчилгаа төлөх боломжгүй залууст чиглэсэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлбэл үр дүнтэй болохыг тодотгож байна. Тодруулбал, сар бүр 200-250 мянган төгрөг төлж, 10-15 жил тогтоосон журмын дагуу амьдраад тухайн орон сууцыг өмчлөн авах байдлаар түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Г.ТУУЛ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж